메뉴 건너뛰기


Энэ оны 3сарын 1-нээс бүх төрлийн E-7 ангиллыг нарийвчлан ангилан мөн зарим нэг дүрэм журамд өөрчлөлт оруулна.


Гол өөрчлөгдсөн дүрэм журмыг товчхон орууллаа.



 E-7 статусын 85 ажлын төрлийг үндсэн 4 бүлэг болгож ангилсан. Шинээр виз авах, статус солих, сунгалт хийхэд шинэ дүрмийн дагуу хянан шийдвэрлэн, болзол хангаагүй нөхцөлд шинээр авах, статус солих, сунгах г.м боломжгүй болно.


1. E-7-1 Боловсон хүчин

(67 төрлийн ажил мэргэжил)


 Цалингийн жилийн дундаж GNI 80%-аас дээш байх


2. E-7-2 Хагас Боловсон хүчин

(9 төрлийн ажил мэргэжил)

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх


3. E-7-3 Ур чадвартай боловсон хүчин

(6 төрлийн ажил мэргэжил)


 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх


4. E-7-4 Оноот системийн ур чадвартай боловсон хүчин

(3 төрлийн ажил мэргэжил) 


 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх 

*Гагцхүү 2,3,4-өөс зарим нэг мэргэжлийн цалинг тусад нь харгалзан үзнэ


БНСУ-нь ажилчдынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалах журмын дагуу байгууллага бүрт үндсэн ажилтаны 20 хувьд дүйцүүлэн гадаадын иргэн E-7 визээр ажиллуулах боломжтой байдаг.

Гагцхүү: Цагаач Тайван улсын иргэн, гэрлэлтийн цагаач иргэн, байнгын оршин суух визтэй иргэдийг Солонгос үндсэн ажилтантай адил тооцно(Тогооч-ын хувьд болзол нь өөр)


e07.jpg



 E-7-4 Оноот системийн ур чадвартай боловсон хүчний квот нь 600 хүний орон тоо байдаг байсан бол 400 хүний орон тоог нэмэн жилдээ 1,000 хүний орон тоо болгож өсгөсөн

✔️ Нийт квотын тоо : 1,000хүн

•Энгийм квот: 500хүн(▲ 100хүн)

•Өндөр оноотой : 100хүн

•Ажлын байр маш сайн бий болгосон тэргүүний байгууллага : 100хүн

•Хөдөлмөрийн яамны сайшаал : 200хүн

•Хүнс хөдөө аж ахуйн яамны сайшаал: 50хүн

•Далайн хэрэг, загас агнуурын яамны сайшаал : 50хүн

e07.jpg



 2020 оны 1 сарын 1нээс E7-4 статусын онооны схем өөрчлөгдөнө.

•Орлогын болзлыг хангасан байх

•Мэргэжлийн үнэмлэх эсхүл тусгай дадлагажсан сертификаттай бол нэмэлт оноо өгөх

•Боловсролын оноог ахлах сургууль эсхүл коллежоос дээш зэрэгтэй гэж 2 ангилж үзнэ

•Тухайн байгууллагад удаан ажилласан тохиолдолд нэмэлт оноо өгөх г.м


Дэлгэрэнгүй мэдээллийг:

www.hikorea.go.kr цахим хуудасны зарлал булан 2 сарын 25ны өдрийн мэдээллийг үзнэ үү


 Солонгос хэл дээр дэлгэрэнгүйгээр үзэж болно.


https://www.hikorea.go.kr/pt/NtcCotnDetailR_kr.pt?bbsGbCd=BS10&bbsSeq=1&langCd=KR&ntccttSeq=863

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
32 ''Зорчигчийг урьдчилан шалгах тухай систем'' МИX 2018.04.03 1086
31 Гадаад иргэдэд зориулсан амьдралын лавлах - "Пёнчан 2018" өвлийн олимп” file МИX 2018.02.14 1201
30 Жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэл хийх 2018 file МИX 2018.01.17 1327
29 KIIP хөтөлбөрийн 5 шатны хичээлийг 2018оны 2сарын 12 ноос эхлэн 80хувиас дээш ирцтэй бол онлайнаар давтан үзэх боломжтойг мэдээлжээ. file МИX 2018.02.12 1384
28 cайн дураар нутаг буцах хугацаа: 2018оны 10.1ээс~2019оны 3.31 хүртэл. file МИX 2018.10.11 1480
27 Пёнчан олимп үзэх тасалбартай гададаадын иргэдийн оршин суух хугацааг 30 хүртэл хоногийн хугацаанд сунгаж өгнө. file МИX 2018.01.09 1861
26 2018. 01. 01 ~ 2018. 03.31 хооронд тамга даралгүй “хилээр нэвтрэх хуудас file МИX 2017.12.08 2243
25 Ур чадвартай ажилчныг шалгаруулах (E-7-4 оноот визний 4улирлын шалгаруулалтын материалыг 10.01~10.04хүртэл file МИX 2018.09.18 2449
24 Цагаачлалын албаны торгуулийн мэдээлэл. file МИX 2017.09.08 2467
23 "Эрүүл мэндийн аялал жуучлалын байгууллага" file Мэдээлэл 2015.10.19 2651
22 2 сарын 1 -ээс цаг авдаг боллоо file МИX 2016.02.02 2734
21 2016 оны нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. file Мэдээлэл 2016.01.04 2737
20 БНСУ-д 90-ээс дээш хоног оршин суух гадаад иргэдийн оршин суух хаяг file МИX 2016.01.07 2907
19 Инчоны цагаачлалын албанаас урьдчилан цаг авах журмыг 5сарын 2-ноос хэрэгжүүлэхээр боллоо file МИX 2016.04.26 3020
18 Иммигрэйшин мэдээлэл file МИX 2017.10.24 3233
17 Утсаар хуулийн зөвлөгөө аваарай. file Мэдээлэл 2015.10.19 4589
16 Гадаад иргэний үнэмлэхийг эзэмших, хадгалах, ашиглах журам file Мэдээлэл 2015.01.27 4775
15 Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт мэдэгдэх боломжтой виз-ний ангиллууд file Мэдээлэл 2015.11.04 5221
14 Нийгмийн нэгдсэн хөтөлбөр(KIIP) file Мэдээлэл 2015.01.27 5543
13 ХайКореа цахим хуудас file Мэдээлэл 2014.10.29 6697