ИXШХЕГ 2014.11.10-наас эхэлж хэрэгжиж байгаа хууль
2014.11.13 00:08
1. Гадаадын иргэний үнэмлэхийн хаягийн харьяанаас гадна ажлын(ажиллаж байгаа бүртгэлтэй байгууллага) газрын хаягийн харьяа Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар(салбар)т ч визийн мэдүүлэг болон оршин суух зөвшөөрөл мэдэгдэл хийх боломжтой боллоо.
2. Аливаа компани, байгууллагад ажиллаж байгаа бүхий л гадаад иргэний үнэмлэхтэй иргэн болон түүний дагалдан статустай гэр бүл(F3 статустай иргэд г.м)
*Оюутнууд(D-2, D-4-1) ажил хийх зөвшөөрөл авсан бол хамрагдана.
*Гэр бүлийн дагалдан статустай иргэд ганцаараа бие дааж мэдүүлэх боломжгүй бөгөөд үндсэн статустай иргэн мэдүүлэх үед зэрэг мэдүүлэх боломжтой юм.
3. Виз мэдүүлэх болон оршин суух зөвшөөрөл авах боломжтой ажлууд
-Виз мэдүүлэх(Хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу)
-Оршин суух
*Үндсэн оршин суух статусаас гадна нэмэлт ажлын зөвшөөрөл авах тохиолдолд (Хуулийн 20 дугаар зүйл)
*Ажлын байр солих ба нэмэлт ажлын зөвшөөрөл авах (Хуулийн 21-р зүйл)
*Оршин суух статус авах/Жич:Солонгост төрөөд 90хоногийн дотор виз мэдүүлж буй хүүхэд, эцэг, эх нь визтэй байх/ (Хуулийн 23 дугаар зүйл)
*Оршин суух статус өөрчлөх (Хуулийн 24 дугаар зүйл)
*Оршин суух хугацаа сунгах (Хуулийн 25 дугаар зүйл)
- Оршин суух мэдэгдэл хийх
*Тогтоол дугаар 26, 2-р хэсэг (Үйл ажиллагаа эрхлэгч компанийн өөрчлөлт болон нэмэлт мэдэгдэл)
*Хуулийн 35-р зүйл (Гадаадын иргэний бүртгэлийн өөрчлөлт)/Жич: Паспорт солих болон хугацаа сунгах/
*Хуулийн36 дугаар зүйл (Оршин сууж буй хаягийн өөрчлөлт)
Энэ хууль нь 2014.11.10(даваа гариг)-наас эхэлж хэрэгжинэ.
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
12 | БНСУ-д 90-ээс дээш хоног оршин суух гадаад иргэдийн оршин суух хаяг | МИX | 2016.01.07 | 2907 |
11 | 2016 оны нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. | Мэдээлэл | 2016.01.04 | 2737 |
10 | Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт мэдэгдэх боломжтой виз-ний ангиллууд | Мэдээлэл | 2015.11.04 | 5221 |
9 | "Эрүүл мэндийн аялал жуучлалын байгууллага" | Мэдээлэл | 2015.10.19 | 2651 |
8 | Утсаар хуулийн зөвлөгөө аваарай. | Мэдээлэл | 2015.10.19 | 4589 |
7 | Нийгмийн нэгдсэн хөтөлбөр(KIIP) | Мэдээлэл | 2015.01.27 | 5542 |
6 | Гадаад иргэний үнэмлэхийг эзэмших, хадгалах, ашиглах журам | Мэдээлэл | 2015.01.27 | 4775 |
5 | 14.12.01 өдрөөс эхлэн сүрьеэ гийн шинжилгээ өгөх шаардлагатай боллоо. | Мэдээлэл | 2014.12.08 | 8558 |
4 | Солонгос улсад мэргэжилтэн (E-7) статусаар ажиллах боломжтой | Мэдээлэл | 2014.12.04 | 7266 |
3 | Урилга хийх үед бөглөдөг маягтуудыг эндээс татаж аваарай. | Мэдээлэл | 2014.11.26 | 9134 |
» | ИXШХЕГ 2014.11.10-наас эхэлж хэрэгжиж байгаа хууль | Мэдээлэл | 2014.11.13 | 7261 |
1 | ХайКореа цахим хуудас | Мэдээлэл | 2014.10.29 | 6697 |