메뉴 건너뛰기


СӨҮЛ./Reuters/. Ухаалаг гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг “Samsung” корпораци өөрийн шинэ бүтээгдэхүүн болох “Note 7” гар утсыг гадаад, дотоодын зах зээлээс эргүүлэн татсантай холбоотойгоор үйл ажиллагааны орлого нь 30 хувиар эрс буурчээ.

Өмнөд Солонгосын тус компани өнгөрсөн оны гуравдугаар улиралд 7.3 их наяд воны орлоготой ажилласан бол энэ оны мөн улиралд орлого нь 5.2 их наяд вон болж буурчээ. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд тус компанийн орлого хамгийн доод түвшинд хүрч буурсныг харуулж байна.

“Note 7” шатаж, дэлбэрсэн тохиолдол цөөнгүй удаа гарсны дараа “Samsung” корпораци уг гар утсыг үйлдвэрлэж, худалдахыг бүрмөсөн зогсоосон билээ.

Тус компанийн ухаалаг гар утасны үйлдвэр өнгөрсөн улиралд 100 тэрбум воны үйл ажиллагааны орлого олсон нь 2008 оны дөрөвдүгээр улирлаас хойших хамгийн доод үзүүлэлт бол өмнөх улирлынхаас 98 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Бусад шинэ бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн итгэлийг сэргээх замаар алдагдлаа аль болох богино хугацаанд нөхөх болно гэж “Samsung” мэдэгджээ.

Ухаалаг гар утасны зах зээл дэх “Samsung” корпорацийн гол өрсөлдөгч болох Америкийн “Apple” компанийн борлуулалтын орлого 2001 оноос хойш анх удаагаа буурсан байна. “Apple”-ийн гуравдугаар улирлын орлого шинжээчдийн таамагласнаас эрс зөрж, 9 хувиар бууран 46.8 тэрбум доллар болжээ.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
29 "SAMSUNG" хоёр хуваагдаж магадгүй боллоо file МИX 2016.12.02 8189
28 Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төсвийг 20 хувиар танажээ file МИX 2016.12.06 8345
» "Samsung" корпорацийн ашиг орлого 30 хувиар буурчээ file МИX 2016.10.28 8981
26 Пак Гын Хе гадаадад хийх томилолт цуцлагджээ file МИX 2016.11.07 9046
25 Самсунг компани Засгийн газраасаа дэмжлэг авахын тулд бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хувийн компанид их хэмжээний мөнгө хандивласан байж болзошгүй ажээ. file МИX 2016.11.07 9155
24 ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛУУД, БОЛОН АВДАГ ЦАЛИНТАЙ НЬ ТАНИЛЦ. ?? file МИX 2016.11.24 9200
23 БНСУ-ын Үндэсний Ассамблейн байнгын хорооны дарга Юү Ки Жүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав МИX 2014.08.11 9251
22 Хямралын загалмайлсан эцэг file МИX 2015.01.18 9298
21 Хятад нүүрсний импортоо сэргээсэн нь Монголын эдийн засагт хэрхэн тусах бол file МИX 2014.10.14 9390
20 “Кorea Electric Power” корпораци Монголд нарны цахилгаан станц барина file МИX 2016.05.16 9474
19 КАПИТАЛ БАНК БНСУ-ЫН СЕРАН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА file МИX 2014.08.05 9587
18 МОНГОЛЧУУД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛЖЭЭ / НИЙТЛЭЛ / МИX 2016.03.09 9601
17 МОНГОЛЫН ХҮН АМЫН 70% НЬ ЯДУУРЧЭЭ file МИX 2016.03.29 9702
16 Солонгосын топ компаниуд жилийн 100 сая воны цалинтай file МИX 2014.04.18 9731
15 “Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэй МИX 2016.03.18 9759
14 Монголын эдийн засаг "газардлаа" file МИX 2014.05.26 9770
13 3- ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ МИX 2016.05.09 9866
12 Инчон хотын Олон улсын нисэх онгоцны буудал дэлхийд тэргүүлэх таван буудлын нэг болохоор МИX 2016.03.17 9958
11 Пхеньяний мэдэгдлийн дараа Азийн хувьцаанууд уналаа МИX 2016.01.07 10094
10 Хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хоригложээ МИX 2016.03.24 10597