메뉴 건너뛰기


СӨҮЛ./Reuters/. Ухаалаг гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг “Samsung” корпораци өөрийн шинэ бүтээгдэхүүн болох “Note 7” гар утсыг гадаад, дотоодын зах зээлээс эргүүлэн татсантай холбоотойгоор үйл ажиллагааны орлого нь 30 хувиар эрс буурчээ.

Өмнөд Солонгосын тус компани өнгөрсөн оны гуравдугаар улиралд 7.3 их наяд воны орлоготой ажилласан бол энэ оны мөн улиралд орлого нь 5.2 их наяд вон болж буурчээ. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд тус компанийн орлого хамгийн доод түвшинд хүрч буурсныг харуулж байна.

“Note 7” шатаж, дэлбэрсэн тохиолдол цөөнгүй удаа гарсны дараа “Samsung” корпораци уг гар утсыг үйлдвэрлэж, худалдахыг бүрмөсөн зогсоосон билээ.

Тус компанийн ухаалаг гар утасны үйлдвэр өнгөрсөн улиралд 100 тэрбум воны үйл ажиллагааны орлого олсон нь 2008 оны дөрөвдүгээр улирлаас хойших хамгийн доод үзүүлэлт бол өмнөх улирлынхаас 98 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Бусад шинэ бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн итгэлийг сэргээх замаар алдагдлаа аль болох богино хугацаанд нөхөх болно гэж “Samsung” мэдэгджээ.

Ухаалаг гар утасны зах зээл дэх “Samsung” корпорацийн гол өрсөлдөгч болох Америкийн “Apple” компанийн борлуулалтын орлого 2001 оноос хойш анх удаагаа буурсан байна. “Apple”-ийн гуравдугаар улирлын орлого шинжээчдийн таамагласнаас эрс зөрж, 9 хувиар бууран 46.8 тэрбум доллар болжээ.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
29 "SAMSUNG" хоёр хуваагдаж магадгүй боллоо file МИX 2016.12.02 8190
28 ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛУУД, БОЛОН АВДАГ ЦАЛИНТАЙ НЬ ТАНИЛЦ. ?? file МИX 2016.11.24 9206
27 Эдийн засгийн алуурчны наминчлал МИX 2016.11.23 7936
26 Пак Гын Хе гадаадад хийх томилолт цуцлагджээ file МИX 2016.11.07 9047
25 Самсунг компани Засгийн газраасаа дэмжлэг авахын тулд бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хувийн компанид их хэмжээний мөнгө хандивласан байж болзошгүй ажээ. file МИX 2016.11.07 9156
» "Samsung" корпорацийн ашиг орлого 30 хувиар буурчээ file МИX 2016.10.28 8990
23 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/ МИX 2016.08.25 7808
22 Пак Гын Хэ: Монголын эдийн засаг, ардчилал илүү хөгжжээ МИX 2016.07.17 7273
21 “Кorea Electric Power” корпораци Монголд нарны цахилгаан станц барина file МИX 2016.05.16 9475
20 3- ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ МИX 2016.05.09 9867
19 Солонгосын усан онгоцны үйлдвэрүүд хамгийн олон захиалга авчээ МИX 2016.04.27 11101
18 МОНГОЛЫН ХҮН АМЫН 70% НЬ ЯДУУРЧЭЭ file МИX 2016.03.29 9713
17 Хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хоригложээ МИX 2016.03.24 10599
16 “Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэй МИX 2016.03.18 9773
15 Инчон хотын Олон улсын нисэх онгоцны буудал дэлхийд тэргүүлэх таван буудлын нэг болохоор МИX 2016.03.17 9959
14 МОНГОЛЧУУД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛЖЭЭ / НИЙТЛЭЛ / МИX 2016.03.09 9616
13 Пхеньяний мэдэгдлийн дараа Азийн хувьцаанууд уналаа МИX 2016.01.07 10095
12 Солонгос улс хямдралын "Black Friday" МИX 2015.09.25 11196
11 "Hyundai Car" компани Солонгос улсын нийт ажлын орон тооны арван хувийг бүрдүүлж байна file МИX 2015.09.03 11610
10 Google-ийн улирлын орлого 17 хувиар нэмэгджээ file МИX 2015.07.31 11814