메뉴 건너뛰기


Дөрөвдүгээр сард болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнд Солонгосын дайны үед салж хагацсан гэр бүлүүдийн гишүүн 181 хүнийг энэ сард уулзуулахаар сонгожээ.
2so.jpg

Наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын 93 иргэн Хойд Солонгосын Кумган уулын бүсэд нэвтэрч төрөл төрөгсөдтэйгээ уулзана. Аялал жуулчлалын энэ бүс 2010 оныг хүртэл Өмнөд Солонгосчуудад нээлттэй байсан ч Хойд Солонгосын хилийн цэрэг нэг жуулчны амийг хөнөөсөн хэргийн дараа хаагдсан юм.

Харин Хойд Солонгосын 88 иргэн энэ сарын 24-26-ны өдрүүдэд Өмнөдөд нэвтэрч төрөл садантайгаа уулзах гэнэ.

1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайнаар төрөл төрөгсдөөсөө салж хагацсан хүмүүсийн тоо жил ирэх тутам буурсаар байгаа.

Жишээ нь энэ удаа уулзалдах Өмнөд Солонгосын иргэдийн дотор 101 настай эрэгтэй, 100 настай эмэгтэй хүн байгаа бол нийт сонгогдсон хүмүүсийн 35 нь 90-ээс дээш насныхан байна.

Харин Хойдын талаас ирэгсдийн 62 нь 80-аас дээш настай гэсэн мэдээлэл иржээ.

2000 оноос хойш ийм уулзалт нийтдээ 20 удаа болсны сүүлчийнх нь 2015 оны аравдугаар сард буюу хоёр Солонгосын харилцаа муудахын өмнөхөн болсон байна.
2so.jpg
Тавдугаар сард Өмнөдийн 132,000 иргэн хилийн нөгөө талд байгаа төрөл садантайгаа уулзах хүсэлтийг Улаан Загалмайн нийгэмлэгт гаргаж байжээ. Гэвч Хойд Солонгосын талд одоо 57,000 хүн амьд үлдээд байгаа гэнэ.

Хүсэлт гаргасан иргэдээс 500-г нь сугалааны зарчмаар сонгож, дараа нь эрүүл мэндийн байдал, нас зэргийг нь харгалзан дахин хассан байна.

Цаг хугацаа, орон зайн боломжоос хамаараад дайнд хэлмэгдсэн хүмүүсийг олноор нь уулзуулж чадалгүй, тоог нь хязгаарладаг ажээ.

 

Эх сурвалж: The Guardian
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
216 Доналд Трамп Япон, БНСУ-д зэвсэглэлээ нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ [3] file МИX 2017.09.08 52083
215 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзав [1] file МИX 2017.09.08 49431
214 Хүний аминд хүрсэн этгээдийн овог нэр, нүүр царайг олон нийтэд ил болгожээ [1] МИX 2016.05.09 48411
213 ӨМНӨД СОЛОНГОСТ ТӨРӨЛТ ЭРС БУУРЧЭЭ МИX 2017.07.31 44672
212 Улаанбаатар - Пусан чиглэлийн нислэг 2 талдаа 441,600вон байхаар одоогоор албан ёсоор мэдэгдээд байна. file МИX 2016.04.26 42381
211 БНСУ Хойд Солонгосыг дахин пуужин харвана гэж таамаглаж байна file МИX 2017.09.08 41301
210 Солонгосын дипломатчид “хормойн донд” автжээ [1] file МИX 2017.01.04 39944
209 Өмнөд Солонгосын мэдээллийг Монголын компани няцаав [2] file МИX 2016.03.28 37498
208 БНСУ хууль бус гадаадын ажилчдын тоог багасгахаар төлөвлөжээ МИX 2016.04.05 34919
207 Ерөнхийлөгч Пак Гын Хег дэмжигчид жагсчээ file МИX 2017.02.08 34612
206 Өмнөд Солонгосын ачаа тээврийн хөлөг онгоц Атлантын далайд сураггүй болжээ [2] file МИX 2017.04.03 34392
205 Солонгос дахь америк цэргүүдийг байлдааны бэлэн байдалд оруулав file МИX 2016.01.13 33931
204 “Севол хөлөг” кино нээлтээ хийхгүй file МИX 2017.03.28 33029
203 Монголын сэтгүүлчид "Yonhap" агентлагт зочлов file МИX 2016.05.02 32096
202 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе хорин гурван жил амьдарсан байрандаа эргэн очжээ [1] file МИX 2017.03.13 32075
201 Солонгост Пёнтэк хот THAAD системийг байрлуулах ажиллагаа эхэлжээ file МИX 2017.03.08 31807
200 Найз бүсгүйгээ зодож дарамталсан Монгол залуу саатуулагджээ file МИX 2017.04.13 31678
199 САЛЖ ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮДИЙГ УУЛЗУУЛАХ АЖЛЫГ СЭРГЭЭХИЙГ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙ САЙД УРИАЛАВ file МИX 2017.07.04 31472
198 Хойд Солонгос дахин пуужин хөөргөлөө МИX 2017.03.06 31285
197 Солонгос оюутан уурандаа их сургуульд бөмбөг дэлбэлжээ МИX 2017.06.19 30755