메뉴 건너뛰기


Дөрөвдүгээр сард болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнд Солонгосын дайны үед салж хагацсан гэр бүлүүдийн гишүүн 181 хүнийг энэ сард уулзуулахаар сонгожээ.
2so.jpg

Наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын 93 иргэн Хойд Солонгосын Кумган уулын бүсэд нэвтэрч төрөл төрөгсөдтэйгээ уулзана. Аялал жуулчлалын энэ бүс 2010 оныг хүртэл Өмнөд Солонгосчуудад нээлттэй байсан ч Хойд Солонгосын хилийн цэрэг нэг жуулчны амийг хөнөөсөн хэргийн дараа хаагдсан юм.

Харин Хойд Солонгосын 88 иргэн энэ сарын 24-26-ны өдрүүдэд Өмнөдөд нэвтэрч төрөл садантайгаа уулзах гэнэ.

1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайнаар төрөл төрөгсдөөсөө салж хагацсан хүмүүсийн тоо жил ирэх тутам буурсаар байгаа.

Жишээ нь энэ удаа уулзалдах Өмнөд Солонгосын иргэдийн дотор 101 настай эрэгтэй, 100 настай эмэгтэй хүн байгаа бол нийт сонгогдсон хүмүүсийн 35 нь 90-ээс дээш насныхан байна.

Харин Хойдын талаас ирэгсдийн 62 нь 80-аас дээш настай гэсэн мэдээлэл иржээ.

2000 оноос хойш ийм уулзалт нийтдээ 20 удаа болсны сүүлчийнх нь 2015 оны аравдугаар сард буюу хоёр Солонгосын харилцаа муудахын өмнөхөн болсон байна.
2so.jpg
Тавдугаар сард Өмнөдийн 132,000 иргэн хилийн нөгөө талд байгаа төрөл садантайгаа уулзах хүсэлтийг Улаан Загалмайн нийгэмлэгт гаргаж байжээ. Гэвч Хойд Солонгосын талд одоо 57,000 хүн амьд үлдээд байгаа гэнэ.

Хүсэлт гаргасан иргэдээс 500-г нь сугалааны зарчмаар сонгож, дараа нь эрүүл мэндийн байдал, нас зэргийг нь харгалзан дахин хассан байна.

Цаг хугацаа, орон зайн боломжоос хамаараад дайнд хэлмэгдсэн хүмүүсийг олноор нь уулзуулж чадалгүй, тоог нь хязгаарладаг ажээ.

 

Эх сурвалж: The Guardian
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
276 БНСУ тамхины хуулиндаа шинэчлэл хийх шаардлагатай гэж иргэд нь үзэж байна file МИX 2019.01.08 195
275 БНСУ -Хорт хавдрын 70%-ийг нь эмчилнэ file МИX 2019.01.02 160
274 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8350 вон болгон нэмэгдүүлж file МИX 2019.01.02 686
273 Гадаадын 646 хууль бус иргэдийг саатуулж, эх оронд нь буцаажээ file МИX 2018.12.04 458
272 Дахин нэг хууль бус оршин суугч барилгаас унасан хэрэг гарчээ file МИX 2018.11.19 419
271 БНСУ-д аяллын визээр ирээд хууль бус оршин суугч болсон 180 иргэнийг илрүүллээ file МИX 2018.11.08 516
270 Солонгост ажил эрхлэх визээр орж ирсэн Хятад улсын иргэнийг баривчлалаа file МИX 2018.11.08 256
269 Гачондэ Гил эмнэлэг төрөлхийн зүрхний өвчтэй Монгол хүүхдүүдэд шинэ амьдралыг бэлэглэлээ file МИX 2018.11.07 272
268 2018 оны 8 сарын байдлаар 11176 гадаад оюутан хууль бусаар оршин сууж байна file МИX 2018.10.11 783
267 Өсвөр насны хүүхдийн гэмт хэргийн тоо 240,000-д хүрчээ file МИX 2018.10.11 315
266 Өмнөд Солонгосын эмч нар үр хөндүүлэх мэс засал хийхээс татгалзах болжээ file МИX 2018.09.12 401
265 Солонгсын Төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийн тоо сүүлийн 4 жилийн хугацаанд 47 хувиар өсжээ. file МИX 2018.09.12 313
264 Солонгос улс 2019 оноос эхлэн ариун цэврийн өрөөнд хогийн сав тавихгүй болно file МИX 2018.09.12 454
263 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе давж заалдахаас татгалзаж, эргэлт авахгүй байгаа ажээ file МИX 2018.09.12 640
262 Солонгосын 210.000 хүүхдийн эцэг, эх сард олгогдох 100.000 воны тэтгэмжээс татгалзжээ file МИX 2018.09.10 1483
261 ПУСАНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦЛАА file МИX 2018.09.10 234
» Солонгосын дайнаар салж хагацсан гэр бүлүүдийн гишүүн 181 хүн энэ сард төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар сонгогджээ file МИX 2018.08.07 417
259 Муу сүнсээ хөөх зорилгоор авсанд орж унтсан эмэгтэй бүтэж нас баржээ МИX 2018.08.07 306
258 Солонгосын Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн зуны анхны амралт эхэлжээ. file МИX 2018.08.07 292
257 “КАРНИВАЛ” ЗАГВАРЫН АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТ НЭМЭГДЖЭЭ МИX 2018.07.17 378