메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэд шүүмжлэлтэй ханддаг 10,000 орчим урлагийн хүний нэрийг хар жагсаалтад хадгалж байсан гэх соёлын сайдыг өчигдөр буюу Бямба гарагт албан тушаалаас нь огцруулан баривчилжээ.
Cho-Yoon-Sun.jpg

Чо Юүн Сун сайд ийм жагсаалтад оруулсан уран бүтээлчдийг засгийн газрын дэмжлэгээс хасах, хөрөнгө оруулалтын гадуур орхих, үйл ажиллагааг нь хянаж, тагнадаг байсан гэнэ.

Чо сайдыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, итгэл эвдсэн гэсэн шалтгаанаар баривчлах шийдвэр гаргаснаа Сөүлийн Төв дүүргийн шүүхээс мэдээлжээ.

Одоо 50 настай Чо Юүн Сун сайдыг “Пакын үнсгэлжин” хэмээн хочилдог ба ерөнхийлөгчид үнэнчээрээ алдартай нэгэн юм. Тэр өмнө нь мөн хүйсийн тэгш эрхийн асуудал хариуцсан сайдын албыг хашиж байжээ.

Шүүхээс мөн Пак ерөнхийлөгчийн тамгын газарт өндөр албан тушаал хашиж байсан Ким Ки Чуныг баривчлах шийдвэр гаргасан байна. Түүнийг ийм хар жагсаалт гаргахыг Чо сайдад даалгаж байсан гэж буруутгажээ.

78 настай Ким өмнө нь тагнуулын чухал алба хашиж байсан ба Пак ерөнхийлөгчийн аавын үед хүний эрхийг зөрчсөн үйл явдлуудад холбогдож байсан гэгддэг юм.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ, түүний дотны найз Чой Сүүн Сил нарыг тойрсон албан тушаал, авлигын хэрэгт холбогдуулан олон хүнийг шалгаж байгаагийн сүүлийнх нь Чо, Ким нар болж байна.

Урлагийнхны хар жагсаалтад Өмнөд Солонгосын кино, театр, хөгжим, дүрслэх урлаг, уран зохиолын олон уран бүтээлчид багтсан байгаа ажээ.

Тухайлбал, 2016 оны Man Booker олон улсын шагналын эзэн, зохиолч Хан Кан, 2004 оны Канны Кино наадмын гранпри шагналт, кино найруулагч Пак Чан Вук нар тэдний дотор багтсан байна.

Үүнээс өмнө Самсунгийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёныг прокурор баривчлах хүсэлт гаргасан ч шүүхээс хангалттай үндэслэлгүй хэмээн үзээд зөвшөөрөөгүй юм.

Түүнийг Чой Сүүн Силийн хувийн санд их хэмжээний авлига өгч, хариуд нь бизнестээ ашигтай шийдвэр гаргуулсанд буруутгаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: AFP
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
136 Сөүл хотын цагдаагийн газраас Монгол залууд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ file МИX 2017.03.31 28042
135 “Севол хөлөг” кино нээлтээ хийхгүй file МИX 2017.03.28 33029
134 БНСУ-ын иргэн Монгол бүсгүйг хүчирхийлжээ file МИX 2017.03.15 26292
133 Солонгос улсын Улаан загалмайн нийгэмлэг Монгол улсын малчдад тусламжийн бараа илгээжээ file МИX 2017.03.13 26829
132 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе хорин гурван жил амьдарсан байрандаа эргэн очжээ [1] file МИX 2017.03.13 32075
131 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг тавдугаар сарын 9-нөөс өмнө явуулна file МИX 2017.03.13 16402
130 Солонгост Пёнтэк хот THAAD системийг байрлуулах ажиллагаа эхэлжээ file МИX 2017.03.08 31807
129 Хойд Солонгос дахин пуужин хөөргөлөө МИX 2017.03.06 31285
128 2030 он гэхэд солонгос эмэгтэйчүүдийн дундаж нас 90-ээс давна file МИX 2017.02.23 25935
127 Монголд явган аяллын зам тавихад өмнөд солонгосчууд тусална [1] file МИX 2017.02.17 26004
126 Монголоос ирж казинод ордог дарга нарын тоо улам нэмэгдээд байгаа тухай ярьж байна. file МИX 2017.02.08 15851
125 Ерөнхийлөгч Пак Гын Хег дэмжигчид жагсчээ file МИX 2017.02.08 34612
124 Солонгосын Үндсэн хуулийн цэцийн даргын "Буянтай үйлс" file МИX 2017.02.08 20381
123 Ж.Маттис: Умард Солонгос бол эн тэргүүний гол асуудал file МИX 2017.02.03 24751
122 Солонгосын дайнд монголчууд оролцсон тухай материалыг ил болгожээ [1] file МИX 2017.02.03 23196
121 Пентагоны тэргүүн Сөүлд ирлээ file МИX 2017.02.03 17588
120 АНУ хэзээд Өмнөд Солонгосын талд байх болно file МИX 2017.01.31 30507
» Ерөнхийлөгчид таалагддаггүй урлагийнхныг хар жагсаалтад оруулж байсан Өмнөд Солонгосын сайдыг баривчилжээ file МИX 2017.01.25 14326
118 Өмнөд Солонгосын эрх баригч намаас гарсан гишүүд шинэ нам байгууллаа [1] file МИX 2017.01.25 28697
117 Өмнөд Солонгосын ажилгүйчүүдийн тоо 1 саяас давжээ file МИX 2017.01.11 11866