메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын телевизээр шоу нэвтрүүлэг хөтөлдөг алдартныг хар тамхины хэрэгт холбогдуулан өчигдөр баривчилжээ.

Одоо 58 настай Роберт Хали нь АНУ-ын иргэншлээсээ татгалзаж, Өмнөд Солонгост суурьшсан хүн юм. Түүнийг онлайн сүлжээгээр метамфетамин төрлийн мансууруулах бодис худалдан авч, хэрэглэдэг байсныг цагдаа нар илрүүлж, Даваа гарагт баривчилж байцаажээ.


 
Мөн сэжигтнээс шээс, үсний дээж авч, шүүх эмнэлгийн лабораторид шинжлүүлэхээр илгээснийг цагдаа нар мэдээлсэн байна. Хали 1978 онд анх загалмайн шашны номлогчоор Өмнөд Солонгост ирж байжээ. Дараа нь тэр АНУ-д хуулийн сургууль төгсөөд 1986 онд эргэн ирж, солонгос эмэгтэйтэй гэрлэсэн байна.

1996 онд Хали Гванжуд олон улсын сургууль байгуулж, Өмнөд Солонгосын иргэн болсон бөгөөд Ха Ил хэмээх солонгос нэртэй болжээ.

Тэрээр Бусан аялгатай солонгос хэлээр чөлөөтэй ярьдаг нь телевизийн хөтлөгч болж, алдаршихад нөлөөлсөн байна.

Өмнөд Солонгосын цагдаа сүүлийн өдрүүдэд хар тамхи борлуулдаг нууц сүлжээг илрүүлж, хэд хэдэн алдартныг шалгаж эхлээд байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт тэд тус улсын хоёр том хөрөнгөтний үр ачийг баривчлан шалгаж эхэлжээ. Тэдний нэг SK группын үүсгэн байгуулагчийн ач хүү 30 настай Чэй Юн Гюн байсан бол нөгөө нь Hyundai группын үүсгэн байгуулагчийн ач хүү 28 настай Чун Жу Юн байлаа.

Тэднийг онлайн сүлжээгээр удаа дараа марихуана төрлийн мансууруулах бодис худалдан авч хэрэглэснийг батлаад байна.

Өмнөд Солонгос улсад сүүлийн жилүүдэд хар тамхины хэргийн гаралт огцом нэмэгджээ. 2014 онд тус улсын цагдаагийн байгууллага нийт 162 кг мансууруулах бодис илрүүлж байсан бол 2018 онд 517 кг хүрсэн байна.
ge.jpg




Өмнөд Солонгост нууцаар зарагддаг мансууруулах бодисны 70 орчим хувь нь метамфетамин байдаг бол бусад нь опиум, кокайн, морфин, героин зэрэг бодис байдаг гэнэ.

Тус улсын зах зээлд мансууруулах бодис Азийн бусад орнуудаас харьцангуй өндөр үнэтэй байдаг бол шийтгэл нь харьцангуй зөөлөн байдаг нь хилийн чанадаас хулгайгаар нэвтрүүлэхэд гол түлхэц болдог гэнэ. Жишээ нь нэг грамм метамфетамин энд $285 хүрдэг бол Хятадад $59, Сингапурт $117 орчим үнэтэй байдаг гэнэ.

Гэтэл шийтгэл нь тав хүртэл жил шоронд хоригдох, эсвэл 50 сая воны ($44,000) торгуультай байдаг ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 Өмнөд Солонгос - Америкийн хамтарсан цэргийн сургуулилт хүрээгээ багасгана file МИX 2019.03.04 184
15 Докто(독도) арлын ойролцоо тэнгисийн гүнд судалгаа хийхээр болжээ. file МИX 2019.03.11 283
14 Бичиг баримтын зөрчилшгүй нь хөдөлгөөнд оролцоорой! file МИX 2019.03.20 703
13 АНХААРУУЛГА file МИX 2019.04.05 290
12 Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо нас баржээ file МИX 2019.04.08 385
11 Cолонгосын өвчинтэй тэмцэх газраас file МИX 2019.04.08 1022
» Солонгосын алдартай TV хөтлөгч Роберт Хали хар тамхины хэргээр баривчлагджээ file МИX 2019.04.10 589
9 эрүүл мэндийн даатгал file МИX 2019.05.09 446
8 Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ file МИX 2019.05.22 601
7 Солонгосчууд цахилгаан соронзон галт тэргийг Улаанбаатарт явуулах боломжтойг танилцууллаа file МИX 2019.05.24 408
6 경찰이 직접 알려주는 진상들로부터 당하지 않는법. file МИX 2019.06.04 1224
5 УБ- СӨҮЛ- УБ ЧИГЛЭЛД НИСЭХ ТИЙЗ 699.000 ТӨГРӨГ БОЛЖЭЭ file МИX 2019.06.12 7354
4 Гадаад оюутны эрүүл мэндийн даатгалын талаар file МИX 2019.06.26 2443
3 ОХУ-ын байлдааны гурван нисэх онгоц Өмнөд Солонгосын зүүн эрэг дагуу агаарын хилийг зөрчжээ. file МИX 2019.07.23 1556
2 БНСУ-н Мүн Жэ Ин ерөнхийлөгч ард түмэнтэйгээ чөлөөтэй ярилцахын тулд 19.11.19-ны оройны 20 цагт "Ард түмэн асууна, file МИX 2019.11.22 538
1 Өмнөд Солонгост COVID-19 (корона вирус)-ийн халдвар бүхий хүний тоо 556 болов. file МИX 2020.02.24 459