메뉴 건너뛰기


Солонгос улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөсөн нь маш олон үйлдвэрийг хаалгаа барихад хүргэлээ. Тэр тусмаа угаасаа л амь тавьж байсан гар утасны олон үйлдвэрийг “эцсийн замд нь үджээ”. Нэмүү өртөг өндөр учраас өдрөөс өдөрт үнэ нь унаж байгаа гар утаснуудыг солонгост үйлдвэрлэх нь ашиггүй болж вьетнам, индонез зэрэг улс руу үйлдвэрүүдээ шилжүүлэв. Одоо энэтхэгт үйлдвэрээ гаргахаар бэлтгэл ажлууд явж байгаа юм байна. Захын надад хүртэл нөлөөллөө үзүүлж, би ажилгүйчүүдийн эгнээнд элслээ. 4 жил гар утас үйлдвэрлэсэн үйлдвэрлэгч шүү би. 400 ажилтантай байсан манай үйлдвэрт 150 орчим ажилтан л үлдсэн. Самсунг бол 8000 гүйцэтгэгч үйлдвэртэй маш том орон зай байлаа. Самсунг хөдөлмөрийн өртөг багатай орнууд руу үйлдвэрээ гаргаснаар бүтээгдэхүүний үнээ бууруулж, ашгаа тэр чигээр нь авч үлдсэн юм. Бизнес эрхлэгчид хаана л бизнесийн таатай нөхцөл байна тэр зүг рүү явдаг, Улс орны эрх ашиг энэ тэр бол үнэндээ 33 дугаар асуудал гэдгийг солонгосын үйлдвэрлэгчид харууллаа. Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлгөснөөр улсаа хүнд байдалд орууллаа. Солонгосын хамгийн олон үйлдвэрийг өөртөө татаж чадсан вьетнамчуудад баяр хүргэе.
Монгол Улс энэ давалгааг ашиглаад нэг үйлдвэрээ манай улсад байгуулаач гэж хичээнгүйлэн гуйж болох юм шиг ээ. Бид яагаад Самсунгийн үйлдвэрлэгч болъё гэж хэлж болохгүй гэж. Тэртэй тэргүй манай улсад ч гэсэн хөдөлмөрийн өртөг бага шүү дээ. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй долларын ханшийг барих экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж ч юм бил үү? Би Самсунгийн гар утасны үйлдвэрийн шөнийн ээлжийн ажилтан байлаа. Орой 8 цагт ажилдаа гараад өглөөний 8 цагт ажлаасаа бууна. Бид нэг шөнө 200 хүн 3000 ширхэг гар утас үйлдвэрлэдэг, бидний шөнөжин үйлдвэрлэсэн утас өглөө дэлгүүрийн лангуу руу ачигддаг байлаа. Хүний тавилан ямар баялаг билээ дээ. Шөнө нь Самсунгийн үйлдвэрлэгч компанид ажиллаж, өдөр нь толгой компанийхантай мөр зэрэгцэн суралцана. Тиймээс тэдэнд үе үе манай оронд үйлдвэрээ байгуулаач гэдэг үгийг цухалзуулна, тандана. Тэд үйлдвэр байгууллахад юу юу хэрэгтэй байдгийг, яагаад вьетнам, индонез, энэтхэгт үйлдвэр байгуулж байгаагаа тайлбарлана. Монголд үйлдвэр байгуулж болохгүй байгаа шалтгааныг нь мэдэж байгаа ч шийдэж болохоор асуудал учраас битүүхэндээ болох юм байна гэдэг “сигналтай” сууна. Миний хүч дутах учраас ядаж мэдээлэл хүргэх нь миний үүрэг юм байна гэж бодон энэхүү тэмдэглэлийг бичлээ. 
Монголчууд Самсунг монгол руу гэж урин, бид чадах бүхнээр дэмжих болно, бид сайн ажиллаж чадна гэдгээ амлан, гуйцгаая. Чимээгүйхэн суулгүй гуйгаад ч болохноо улсаа үйлдвэрлэгч орон болгоцгооё. Улс төрийн тэмцэл шигээ үйлдвэрлэлийн төлөө тэмцэцгээе. Бид хичээн чадварлаг тэмцэгч үндэстэн билээ дээ. Хэрэгтэй байгаа зүйлээ бие биеэсээ эвтэйхэн гуйж, зэрэгцэн оршъё. Бидэнд үйлдвэрлэл хэрэгтэй байна. Өөрсдөө чадахгүй бол чаддагаас нь зүгээр л гуйя. Эрх баригчид маань гадаад руу явахдаа мөнгө биш, төлж чадах зүйлээ гуйгаасай. “Үйлдвэрээ оруулаад ир, бид ажиллаад өгье” гэж гуйх нь илүү шударга. “Үйлдвэр оруулж ирэх нөхцлийг чинь бид улсаараа хэлэлцье” гэж гуйх нь илүү шударга. 
Солонгосчууд өөрсдөө ажил олгогч компанийг онилон авч, манай хот руу нүүж ирээч, биднийг авраач гэж хотын иргэд, хотын дарга, их дээд сургууль, цагдаа, эмнэлэг бүгд нийлээд гуйдаг юм билээ. Хар хүйтэнд мөстэй усны челлэнж явуулж, онилсон компаниа “Манай хотод нүүгээд ир бид бүх талын дэмжлэгийг үзүүлнэ, компанийг чинь хайрлаж өгнө, шударга бусаас бид хамгаалж өгнө” гэж дуу хоолойгоо нэгтгэн, хичээнгүйлэн хашгирч тэмцэнэ. Би уншиж буй танд баталгаа болгон SK компанийг Гүми гэдэг хот урин дуудаж байгаа бичлэгүүдийг хавсаргалаа. Дүрэмт хувцсаараа ижилдэн гоёсон цагдаа нар хүртэл SK Гүми рүү гэж хүндэтгэлтэйгээр ёсолно. Манай профессорууд, сургуулийн маань захирал хүртэл дуу хоолойгоо нэгтгэн, SK Гүми рүү гэж орилох нь цаанаа л нэг хөөрхөн. Соёлтой бөгөөд хүндэтгэлтэйгээр хот даяараа SK-ийг дуудан компани бүр SK-ийн эмблэмийг гаднаа өлгөсөн байх нь хэрвээ би SK-ийн захирал байсан бол сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Тэмцлийн ийм хэлбэр хөөрхөн юм аа. Бид өөрсдийнх нь аргаар тэднээс гуйж болно шүү дээ. Бусдыг амьдруулсан нэгэн амьд үлддэг жамтай. Самсунг Монгол руу ирж, SK Гүми рүү ирээсэй гэж би мөрөөдөн мөрөөдөн залбирнам.
/Бичсэн: КIT их сургуулийн оюутан С.Болортуяа/

Эх сурвалж: Bolortuya Ser-od 


Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
296 Хойд Солонгосын урвагч 관리자 2014.04.16 7515
295 Онгоцны ослоор хоёр хүн нас баржээ 관리자 2014.04.16 6848
294 Усан онгоцны ослоос 290 шахам хүн сураггүй байна МИX 2014.04.17 7341
293 Усан онгоц живэх үеэр ихэр хүүхдүүд бие биенээ аварч эсэн мэнд гарлаа МИX 2014.04.18 7012
292 Усан онгоц живэх үед хөлгийн ахмад нь жолоон дээрээ байгаагүйгээс осол гарчээ МИX 2014.04.18 6690
291 Улаанбаатар- Сөүл чиглэлийн зорчигчдийн анхааралд file МИX 2014.04.21 8435
290 Амиа алдсан зорчигчдын эрэн хайх ажиллагаанд АНУ, Австрали улсууд орох хүсэлтээ ирүүлжээ MIX 2014.04.23 6458
289 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ file MIX 2014.04.30 6679
288 Ерөнхийлөгч И Мёнг Пак(이명박) болоод улс төрчдийн цэцгийг хүлээж авсангүй МИX 2014.04.30 6632
287 Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе уучлал гуйлаа МИX 2014.04.30 7061
286 Монголд хэн нь гол хүн бэ МИX 2014.05.16 6285
285 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ БАГИЙН ГИШҮҮДЭД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ МИX 2014.05.16 6518
284 Мартахын аргагүй гадаад өвчтөнгүүд МИX 2014.05.16 6435
283 2014 – 2015 ОНЫ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ХАНШИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ МИX 2014.05.16 19677
282 Севолын эзний охиныг баривчиллаа МИX 2014.05.30 6384
281 Солонгост пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулна МИX 2014.05.30 6931
280 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ БАГИЙН ГИШҮҮН ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ МИX 2014.06.18 7319
279 11 ЗОРЧИГЧИЙН ЦОГЦСЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХАЙСААР БАЙНА МИX 2014.06.26 6526
278 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ ОСЛООР АМЬД ҮЛДСЭН СУРАГЧИД ХИЧЭЭЛДЭЭ ОРЖЭЭ МИX 2014.06.26 7063
277 Таван цэргийн амийг хөнөөсөн Солонгос түрүүч баригдлаа МИX 2014.06.27 7345