메뉴 건너뛰기


Дөрөвдүгээр сард болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнд Солонгосын дайны үед салж хагацсан гэр бүлүүдийн гишүүн 181 хүнийг энэ сард уулзуулахаар сонгожээ.
2so.jpg

Наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын 93 иргэн Хойд Солонгосын Кумган уулын бүсэд нэвтэрч төрөл төрөгсөдтэйгээ уулзана. Аялал жуулчлалын энэ бүс 2010 оныг хүртэл Өмнөд Солонгосчуудад нээлттэй байсан ч Хойд Солонгосын хилийн цэрэг нэг жуулчны амийг хөнөөсөн хэргийн дараа хаагдсан юм.

Харин Хойд Солонгосын 88 иргэн энэ сарын 24-26-ны өдрүүдэд Өмнөдөд нэвтэрч төрөл садантайгаа уулзах гэнэ.

1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайнаар төрөл төрөгсдөөсөө салж хагацсан хүмүүсийн тоо жил ирэх тутам буурсаар байгаа.

Жишээ нь энэ удаа уулзалдах Өмнөд Солонгосын иргэдийн дотор 101 настай эрэгтэй, 100 настай эмэгтэй хүн байгаа бол нийт сонгогдсон хүмүүсийн 35 нь 90-ээс дээш насныхан байна.

Харин Хойдын талаас ирэгсдийн 62 нь 80-аас дээш настай гэсэн мэдээлэл иржээ.

2000 оноос хойш ийм уулзалт нийтдээ 20 удаа болсны сүүлчийнх нь 2015 оны аравдугаар сард буюу хоёр Солонгосын харилцаа муудахын өмнөхөн болсон байна.
2so.jpg
Тавдугаар сард Өмнөдийн 132,000 иргэн хилийн нөгөө талд байгаа төрөл садантайгаа уулзах хүсэлтийг Улаан Загалмайн нийгэмлэгт гаргаж байжээ. Гэвч Хойд Солонгосын талд одоо 57,000 хүн амьд үлдээд байгаа гэнэ.

Хүсэлт гаргасан иргэдээс 500-г нь сугалааны зарчмаар сонгож, дараа нь эрүүл мэндийн байдал, нас зэргийг нь харгалзан дахин хассан байна.

Цаг хугацаа, орон зайн боломжоос хамаараад дайнд хэлмэгдсэн хүмүүсийг олноор нь уулзуулж чадалгүй, тоог нь хязгаарладаг ажээ.

 

Эх сурвалж: The Guardian
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
36 Бичиг баримтын зөрчилшгүй нь хөдөлгөөнд оролцоорой! file МИX 2019.03.20 704
35 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8350 вон болгон нэмэгдүүлж file МИX 2019.01.02 686
34 ПУСАН хотод болж буй Busan International Beauty Master Contest 2018 аас 2 алтан медал авсан байна. file МИX 2018.06.05 644
33 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе давж заалдахаас татгалзаж, эргэлт авахгүй байгаа ажээ file МИX 2018.09.12 640
32 Цагдаагийнхан 100 өдрийн турш МАФИ бүлэглэлийнхэнтэй тэмцжээ file МИX 2018.06.25 608
31 Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ file МИX 2019.05.22 602
30 Солонгосын алдартай TV хөтлөгч Роберт Хали хар тамхины хэргээр баривчлагджээ file МИX 2019.04.10 589
29 БНСУ-н Мүн Жэ Ин ерөнхийлөгч ард түмэнтэйгээ чөлөөтэй ярилцахын тулд 19.11.19-ны оройны 20 цагт "Ард түмэн асууна, file МИX 2019.11.22 540
28 БНСУ-д аяллын визээр ирээд хууль бус оршин суугч болсон 180 иргэнийг илрүүллээ file МИX 2018.11.08 516
27 Өмнөд Солонгост COVID-19 (корона вирус)-ийн халдвар бүхий хүний тоо 556 болов. file МИX 2020.02.24 459
26 Гадаадын 646 хууль бус иргэдийг саатуулж, эх оронд нь буцаажээ file МИX 2018.12.04 458
25 Солонгос улс 2019 оноос эхлэн ариун цэврийн өрөөнд хогийн сав тавихгүй болно file МИX 2018.09.12 454
24 КИМ ЖӨН УН УЛС ОРНОО “ЖИРИЙН УЛС” БОЛГОХЫГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА ГЭЖ МЭДЭГДЖЭЭ МИX 2018.07.13 454
23 Ухаалаг солонгос ээж 200 зорчигч тус бүрт захидал, амттан, чихний бөглөө бүхий уут бэлджээ file МИX 2019.02.27 445
22 ХОЁР СОЛОНГОС ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ХУУЛЬ БАТАЛНА. МИX 2018.07.17 440
21 БНСУ гадаадын ажилчдын гэр бүлийн асуудалд анхаарлаа хандуулна file МИX 2019.01.08 432
20 ҮЙЛДВЭРИЙН ДОГОЛДОЛТОЙ АВТОМАШИНУУДАА ЭРГҮҮЛЭН ТАТНА МИX 2018.06.19 428
» Солонгосын дайнаар салж хагацсан гэр бүлүүдийн гишүүн 181 хүн энэ сард төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар сонгогджээ file МИX 2018.08.07 417
18 Өмнөд Солонгосын эмч нар үр хөндүүлэх мэс засал хийхээс татгалзах болжээ file МИX 2018.09.12 401
17 ХОЁР СОЛОНГОСЫН ТЭЭВРИЙН САЙД НАР ТӨМӨР ЗАМУУДЫГ ХОЛБОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ МИX 2018.06.26 395