메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын телевизээр шоу нэвтрүүлэг хөтөлдөг алдартныг хар тамхины хэрэгт холбогдуулан өчигдөр баривчилжээ.

Одоо 58 настай Роберт Хали нь АНУ-ын иргэншлээсээ татгалзаж, Өмнөд Солонгост суурьшсан хүн юм. Түүнийг онлайн сүлжээгээр метамфетамин төрлийн мансууруулах бодис худалдан авч, хэрэглэдэг байсныг цагдаа нар илрүүлж, Даваа гарагт баривчилж байцаажээ.


 
Мөн сэжигтнээс шээс, үсний дээж авч, шүүх эмнэлгийн лабораторид шинжлүүлэхээр илгээснийг цагдаа нар мэдээлсэн байна. Хали 1978 онд анх загалмайн шашны номлогчоор Өмнөд Солонгост ирж байжээ. Дараа нь тэр АНУ-д хуулийн сургууль төгсөөд 1986 онд эргэн ирж, солонгос эмэгтэйтэй гэрлэсэн байна.

1996 онд Хали Гванжуд олон улсын сургууль байгуулж, Өмнөд Солонгосын иргэн болсон бөгөөд Ха Ил хэмээх солонгос нэртэй болжээ.

Тэрээр Бусан аялгатай солонгос хэлээр чөлөөтэй ярьдаг нь телевизийн хөтлөгч болж, алдаршихад нөлөөлсөн байна.

Өмнөд Солонгосын цагдаа сүүлийн өдрүүдэд хар тамхи борлуулдаг нууц сүлжээг илрүүлж, хэд хэдэн алдартныг шалгаж эхлээд байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт тэд тус улсын хоёр том хөрөнгөтний үр ачийг баривчлан шалгаж эхэлжээ. Тэдний нэг SK группын үүсгэн байгуулагчийн ач хүү 30 настай Чэй Юн Гюн байсан бол нөгөө нь Hyundai группын үүсгэн байгуулагчийн ач хүү 28 настай Чун Жу Юн байлаа.

Тэднийг онлайн сүлжээгээр удаа дараа марихуана төрлийн мансууруулах бодис худалдан авч хэрэглэснийг батлаад байна.

Өмнөд Солонгос улсад сүүлийн жилүүдэд хар тамхины хэргийн гаралт огцом нэмэгджээ. 2014 онд тус улсын цагдаагийн байгууллага нийт 162 кг мансууруулах бодис илрүүлж байсан бол 2018 онд 517 кг хүрсэн байна.
ge.jpg




Өмнөд Солонгост нууцаар зарагддаг мансууруулах бодисны 70 орчим хувь нь метамфетамин байдаг бол бусад нь опиум, кокайн, морфин, героин зэрэг бодис байдаг гэнэ.

Тус улсын зах зээлд мансууруулах бодис Азийн бусад орнуудаас харьцангуй өндөр үнэтэй байдаг бол шийтгэл нь харьцангуй зөөлөн байдаг нь хилийн чанадаас хулгайгаар нэвтрүүлэхэд гол түлхэц болдог гэнэ. Жишээ нь нэг грамм метамфетамин энд $285 хүрдэг бол Хятадад $59, Сингапурт $117 орчим үнэтэй байдаг гэнэ.

Гэтэл шийтгэл нь тав хүртэл жил шоронд хоригдох, эсвэл 50 сая воны ($44,000) торгуультай байдаг ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
36 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе давж заалдахаас татгалзаж, эргэлт авахгүй байгаа ажээ file МИX 2018.09.12 640
35 Цагдаагийнхан 100 өдрийн турш МАФИ бүлэглэлийнхэнтэй тэмцжээ file МИX 2018.06.25 608
34 Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ file МИX 2019.05.22 602
» Солонгосын алдартай TV хөтлөгч Роберт Хали хар тамхины хэргээр баривчлагджээ file МИX 2019.04.10 589
32 БНСУ-н Мүн Жэ Ин ерөнхийлөгч ард түмэнтэйгээ чөлөөтэй ярилцахын тулд 19.11.19-ны оройны 20 цагт "Ард түмэн асууна, file МИX 2019.11.22 540
31 БНСУ-д аяллын визээр ирээд хууль бус оршин суугч болсон 180 иргэнийг илрүүллээ file МИX 2018.11.08 516
30 Өмнөд Солонгост COVID-19 (корона вирус)-ийн халдвар бүхий хүний тоо 556 болов. file МИX 2020.02.24 459
29 Гадаадын 646 хууль бус иргэдийг саатуулж, эх оронд нь буцаажээ file МИX 2018.12.04 458
28 КИМ ЖӨН УН УЛС ОРНОО “ЖИРИЙН УЛС” БОЛГОХЫГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА ГЭЖ МЭДЭГДЖЭЭ МИX 2018.07.13 454
27 Солонгос улс 2019 оноос эхлэн ариун цэврийн өрөөнд хогийн сав тавихгүй болно file МИX 2018.09.12 454
26 эрүүл мэндийн даатгал file МИX 2019.05.09 447
25 Ухаалаг солонгос ээж 200 зорчигч тус бүрт захидал, амттан, чихний бөглөө бүхий уут бэлджээ file МИX 2019.02.27 445
24 ХОЁР СОЛОНГОС ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ХУУЛЬ БАТАЛНА. МИX 2018.07.17 440
23 БНСУ гадаадын ажилчдын гэр бүлийн асуудалд анхаарлаа хандуулна file МИX 2019.01.08 432
22 ҮЙЛДВЭРИЙН ДОГОЛДОЛТОЙ АВТОМАШИНУУДАА ЭРГҮҮЛЭН ТАТНА МИX 2018.06.19 428
21 Дахин нэг хууль бус оршин суугч барилгаас унасан хэрэг гарчээ file МИX 2018.11.19 419
20 Солонгосын дайнаар салж хагацсан гэр бүлүүдийн гишүүн 181 хүн энэ сард төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар сонгогджээ file МИX 2018.08.07 417
19 Солонгосчууд цахилгаан соронзон галт тэргийг Улаанбаатарт явуулах боломжтойг танилцууллаа file МИX 2019.05.24 408
18 Өмнөд Солонгосын эмч нар үр хөндүүлэх мэс засал хийхээс татгалзах болжээ file МИX 2018.09.12 401
17 ХОЁР СОЛОНГОСЫН ТЭЭВРИЙН САЙД НАР ТӨМӨР ЗАМУУДЫГ ХОЛБОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ МИX 2018.06.26 395