메뉴 건너뛰기


СӨҮЛ. /Yonhap/. Дотны найз болон туслахууд нь холбогдсон улс төрийн дуулиан шуугиантай холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг энэ долоо хоногийн мягмар эсвэл лхагва гарагт байцаахаар төлөвлөж байгаагаа тус улсын прокурорууд мэдэгдлээ.

Түүнийг Хөх ордонд байцаахаар төлөвлөж байгаагаа Ерөнхийлөгчийн тамгын газарт мэдэгдсэн, хариу хүлээж байна гэж прокурорууд хэлэв.

Өмнөд Солонгосын түүхэнд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж буй хүн прокуроруудад байцаалт өгч байсан тохиолдол гараагүй аж.

Пак Гын Хэгийн найз болох бизнес эрхлэгч Чой Сун Силд энэ долоо хоногийн бямба гарагт прокурорууд яллах дүгнэлт үйлдэх бололтой.

Чой овогт энэ эмэгтэй Өмнөд Солонгост дэгдээд буй улс төрийн дуулиан шуугианы гол эзэн юм. Түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, Ерөнхийлөгчийн тамгын газрын тусламжтайгаар байгуулсан хоёр сангийн мөнгөнөөс завшсан гэх хэргүүдэд сэжиглэж байгаа юм. Мөн энэ дуулиан шуугиантай холбоотойгоор Пак Гын Хэгийн туслахаар ажиллаж байсан хоёр хүнийг баривчлаад байгаа билээ.

Өнгөрөгч бямба гарагийн орой Сөүл хотод хэдэн зуун мянган хүн жагсаал хийж, Пакийг огцрохыг шаардсан юм. Үүнтэй холбогдуулан Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “нөхцөл байдал хурцдаж байгааг Ерөнхийлөгч Пак сайн мэдэж байгаа. Улс орны улс төрийн нөхцөл байдлыг хэвийн болгох үүргээ биелүүлэхийн тулд Ерөнхийлөгч шаргуу ажиллаж байна” гэв.

Дээрх дуулиан шуугианыг мөрдөн шалгах ажлын хүрээнд “Hyundai Motor”, “Samsung Electronics” болон бусад томоохон компанийн захирлуудыг байцааж эхэлжээ.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
176 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [1] file МИX 2015.06.17 8203
175 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file МИX 2015.04.10 8142
174 Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна file МИX 2017.10.24 8033
173 Пеньян АНУ-тай хийх дайнд бэлэн гэж мэдэгдлээ МИX 2015.02.05 7978
172 "Mers" вирусийн голомтоос салсанаа албан ёсоор зарлалаа. file МИX 2015.07.31 7943
171 “Sewol” хөлгийн эзний хүүг баривчлав mix 2014.07.28 7848
170 Сериалиас Монгол руу... МИX 2014.09.16 7669
169 Хойд Солонгосын урвагч 관리자 2014.04.16 7515
168 УБ- СӨҮЛ- УБ ЧИГЛЭЛД НИСЭХ ТИЙЗ 699.000 ТӨГРӨГ БОЛЖЭЭ file МИX 2019.06.12 7355
167 Таван цэргийн амийг хөнөөсөн Солонгос түрүүч баригдлаа МИX 2014.06.27 7345
166 Усан онгоцны ослоос 290 шахам хүн сураггүй байна МИX 2014.04.17 7341
165 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ БАГИЙН ГИШҮҮН ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ МИX 2014.06.18 7319
164 Элчин сайдад халдсан эрэгтэйд ял оноожээ МИX 2015.09.11 7223
163 Солонгос улсад энэ жилийн Цагаан сарын ширээг засахад 257-н мянган вон шаардагдана МИX 2016.01.21 7165
162 Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндсэн этгээдүүдийн зураг жил бүр шинэчлэгдэж байх ёстой МИX 2015.09.03 7149
161 Шатрын холбоо БНСУ-д төлөөлөгчтэй боллоо МИX 2015.10.21 7089
160 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ ОСЛООР АМЬД ҮЛДСЭН СУРАГЧИД ХИЧЭЭЛДЭЭ ОРЖЭЭ МИX 2014.06.26 7063
159 Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе уучлал гуйлаа МИX 2014.04.30 7061
158 Виз сунгах худал цуурхал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулья file МИX 2015.09.02 7041
157 Усан онгоц живэх үеэр ихэр хүүхдүүд бие биенээ аварч эсэн мэнд гарлаа МИX 2014.04.18 7012