메뉴 건너뛰기


СӨҮЛ. /Yonhap/. Дотны найз болон туслахууд нь холбогдсон улс төрийн дуулиан шуугиантай холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг энэ долоо хоногийн мягмар эсвэл лхагва гарагт байцаахаар төлөвлөж байгаагаа тус улсын прокурорууд мэдэгдлээ.

Түүнийг Хөх ордонд байцаахаар төлөвлөж байгаагаа Ерөнхийлөгчийн тамгын газарт мэдэгдсэн, хариу хүлээж байна гэж прокурорууд хэлэв.

Өмнөд Солонгосын түүхэнд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж буй хүн прокуроруудад байцаалт өгч байсан тохиолдол гараагүй аж.

Пак Гын Хэгийн найз болох бизнес эрхлэгч Чой Сун Силд энэ долоо хоногийн бямба гарагт прокурорууд яллах дүгнэлт үйлдэх бололтой.

Чой овогт энэ эмэгтэй Өмнөд Солонгост дэгдээд буй улс төрийн дуулиан шуугианы гол эзэн юм. Түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, Ерөнхийлөгчийн тамгын газрын тусламжтайгаар байгуулсан хоёр сангийн мөнгөнөөс завшсан гэх хэргүүдэд сэжиглэж байгаа юм. Мөн энэ дуулиан шуугиантай холбоотойгоор Пак Гын Хэгийн туслахаар ажиллаж байсан хоёр хүнийг баривчлаад байгаа билээ.

Өнгөрөгч бямба гарагийн орой Сөүл хотод хэдэн зуун мянган хүн жагсаал хийж, Пакийг огцрохыг шаардсан юм. Үүнтэй холбогдуулан Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “нөхцөл байдал хурцдаж байгааг Ерөнхийлөгч Пак сайн мэдэж байгаа. Улс орны улс төрийн нөхцөл байдлыг хэвийн болгох үүргээ биелүүлэхийн тулд Ерөнхийлөгч шаргуу ажиллаж байна” гэв.

Дээрх дуулиан шуугианыг мөрдөн шалгах ажлын хүрээнд “Hyundai Motor”, “Samsung Electronics” болон бусад томоохон компанийн захирлуудыг байцааж эхэлжээ.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
176 БНСУ-Д АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЙН ДУРЫН ДААТГАЛД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ МИX 2015.12.18 6429
175 Мартахын аргагүй гадаад өвчтөнгүүд МИX 2014.05.16 6435
174 Вьетнамын иргэд хууль бусаар хил нэвтэрсэнээс болж баривчилгаа шалгалт ширүүслээ МИX 2016.02.02 6438
173 Өмнөд Солонгос авлигын хуулиа чангатгав МИX 2015.12.30 6440
172 Чэжү хоттой хүнсний чиглэлээр хамтран ажиллана МИX 2015.10.02 6447
171 Амиа алдсан зорчигчдын эрэн хайх ажиллагаанд АНУ, Австрали улсууд орох хүсэлтээ ирүүлжээ MIX 2014.04.23 6458
170 Улаанбаатар-Сөүлийн онцгой байдлын газрууд хамтарна МИX 2015.09.25 6460
169 Монголруу 50 хүртэл КГ жинтэй илгээмжээс татвар авахгүй боллоо file МИX 2016.04.21 6465
168 Бан Ги Мүнийг Умард Солонгост айлчлуулах талаар хэлэлцэж байна МИX 2015.12.08 6486
167 Сүлжээний бизнесээр ихээхэн мөнгө залилсан хэргийг дахин шалгах болжээ МИX 2015.10.14 6495
166 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ БАГИЙН ГИШҮҮДЭД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ МИX 2014.05.16 6518
165 11 ЗОРЧИГЧИЙН ЦОГЦСЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХАЙСААР БАЙНА МИX 2014.06.26 6526
164 "Hyundai Car" группийн ерөнхий захирал хорин тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.28 6541
163 "Самсунг" группийн Ерөнхий захирал И Гон Хи 20-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.26 6542
162 Солонгос улс иргэдийнхээ сонгууль өгч эхлэх насыг 18 хэмээн тогтохоор хэлэлцэх төлөвтэй байна МИX 2015.12.18 6553
161 “Korea air” хүний эрхийг уландаа гишгэж байна МИX 2015.09.25 6578
160 Солонгос улсын Ерөнхий сайд, хамгаалалтад гарч байгаад бэртсэн 130 цагдааг эмнэлэгт эргэлээ МИX 2015.11.18 6584
159 Хурлын төлөөлөгч 77 иргэн оргон зугтжээ file МИX 2014.09.29 6598
158 Чежү аралд аялалаар ирсэн 59-н жуулчин зугатаажээ МИX 2016.01.18 6622
157 БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 17,816 гадаад иргэн өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан байна. МИX 2016.09.02 6627