메뉴 건너뛰기


БНСУ-ын  Пусан хотын даргын урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийж буй  Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр  Пусан хотын  дарга  Со Бёнсүтэй уулзаж,  хоёр хотын хооронд хэрэгжүүлэх шинэ төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Пусан хотын дарга  Со Бёнсү хэлэхдээ “Хэрэм босговол мөхдөг. Зам барьвал хөгждөг  гэсэн  Монгол ардын  зүйр үг байдаг.  Манай хоёр хотын хамтын ажиллагаа нэг жилээр хэмжигдэж байгаа ч  олон салбарт эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байна. Пусаны урлагийн 55 дахь удаагийн их наадамд  Улаанбаатар хотын уран бүтээлчид ирж, гайхамшигтай үзүүлбэрүүдээ толилууллаа. Өнгөрсөн оны наймдугаар сард  Улаанбаатар хотод зочилж, хоёр хотын хамтын ажиллагааны гарааг бид тавьсан. Харин өнөөдөр энэ ажлын үргэлжлэл болох чухал бичиг баримтад  гарын үсэг зурах гэж байна.  Улаанбаатар хотын дарга С.Батболд болон НИТХ-ын Тэргүүлэгчид   Монгол Улсын нийслэл хотоос  Пусаныг зорин энэхүү арга хэмжээнд оролцож байгаад  талархсанаа дахин илэрхийлэе” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч  С.Батболд  “Пусан -Улаанбаатар хотын харилцаа  түүхийн хувьд нас залуу ч  эрчимтэй хөгжиж байгаагийн нэг илрэл нь өнөөдрийн энэхүү үйл явдал гэж миний хувьд үзэж байна. Нэг жил хоёр сарын өмнө  Пусан хотын дарга ноён  Со Бёнсү  тэргүүтэй төлөөлөгчид  Улаанбаатар хотод албан ёсны айлчлал  хийх үеэрээ  хоёр хотын хамтын ажиллагааны санамж бичигт гарын  үсэг зурсан билээ. Тэгвэл өнөөдөр Пусанд найрсаг хамтын ажиллагаатай манай хоёр хот иргэд хоорондын харилцаагаа идэвхжүүлэх зорилгоор “Пусан албан ёсны хөгжлийг дэмжих тусламж” төслийг хэрэгжүүлэх, боловсрол болон соёл урлагийн салбарт  ч  нэн шинэ хамтын ажиллагааг эхлүүлж байгаадаа  сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн хугацаанд  талууд хот тохижилт, хог хаягдал дахин боловсруулах,  газар тариалан, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын  ажиллагаагаа өргөжүүлж, туршлага судалж, албан хаагчдыг  сургалт, олон улсын хуралд оролцуулсан юм. Үүний үр дүнд ч манай хоёр хотын харилцаа богинохон хугацаанд  эрчимтэй  хөгжиж, тэр бүү хэл  байнгын шууд нислэгтэй болсон нь  том ололт гэдгийг онцлон хэлэе.  Холын Пусан  Улаанбаатарт ойртож,  манай  хоёр хот бүхий л салбарт  хамтдаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна”  хэмээлээ. Улаанбаатар Пусан хотын хооронд “Пусаны хөгжлийн албан ёсны тусламж” төслийг хэрэгжүүлж,    сургуулийн сурах орчныг сайжруулах, “Эгч дүүсийн тосгон“ байгуулах, эрүүл мэнд,  боловсролын салбарт  Сонгинохайрхан дүүрэгт томоохон ажил хэрэгжүүлэхээр зорьжээ.  Уг төслийн  санамж бичигт  Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд   Пусан хотын дарга  Со Бёнсү нар  гарын үсэг зурлаа.

Мөн  Нийслэлийн Соёл урлагийн газар болон Пусан хотын соёл, аялал жуулчлалын  газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт   гарын  үсэг зурах ёслол болов. Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга  Ж.Дамдинцэрэн, Пусан хотын соёл, аялал жуулчлалын газрын дарга  И Бёнжи нар гарын үсэг зурлаа. Хоёр хотын дарга нарын уулзалт болон гарын  үсэг зурах ёслолд  НИТХ-ын Төлөөлөгч,  МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын Тэргүүлэгч Д.Баярсайхан, НИТХ-ын Төлөөлөгч Н.Батсүмбэрэл,  О.Мөнгөншагай,  Ц.Одонтунгалаг, Монгол Улсаас  Пусан хотод суугаа консул  Д.Бямбадорж нар байлцав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


http://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=25378

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
176 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [1] file МИX 2015.06.17 8203
175 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file МИX 2015.04.10 8142
» Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна file МИX 2017.10.24 8033
173 Пеньян АНУ-тай хийх дайнд бэлэн гэж мэдэгдлээ МИX 2015.02.05 7978
172 "Mers" вирусийн голомтоос салсанаа албан ёсоор зарлалаа. file МИX 2015.07.31 7943
171 “Sewol” хөлгийн эзний хүүг баривчлав mix 2014.07.28 7848
170 Сериалиас Монгол руу... МИX 2014.09.16 7669
169 Хойд Солонгосын урвагч 관리자 2014.04.16 7515
168 УБ- СӨҮЛ- УБ ЧИГЛЭЛД НИСЭХ ТИЙЗ 699.000 ТӨГРӨГ БОЛЖЭЭ file МИX 2019.06.12 7355
167 Таван цэргийн амийг хөнөөсөн Солонгос түрүүч баригдлаа МИX 2014.06.27 7345
166 Усан онгоцны ослоос 290 шахам хүн сураггүй байна МИX 2014.04.17 7341
165 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ БАГИЙН ГИШҮҮН ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ МИX 2014.06.18 7319
164 Элчин сайдад халдсан эрэгтэйд ял оноожээ МИX 2015.09.11 7223
163 Солонгос улсад энэ жилийн Цагаан сарын ширээг засахад 257-н мянган вон шаардагдана МИX 2016.01.21 7165
162 Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндсэн этгээдүүдийн зураг жил бүр шинэчлэгдэж байх ёстой МИX 2015.09.03 7149
161 Шатрын холбоо БНСУ-д төлөөлөгчтэй боллоо МИX 2015.10.21 7089
160 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ ОСЛООР АМЬД ҮЛДСЭН СУРАГЧИД ХИЧЭЭЛДЭЭ ОРЖЭЭ МИX 2014.06.26 7063
159 Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе уучлал гуйлаа МИX 2014.04.30 7061
158 Виз сунгах худал цуурхал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулья file МИX 2015.09.02 7041
157 Усан онгоц живэх үеэр ихэр хүүхдүүд бие биенээ аварч эсэн мэнд гарлаа МИX 2014.04.18 7012