메뉴 건너뛰기


Солонгос улсын Статистикийн төв газар өнөөдөр тус улсад ажиллаж буй гадаадын иргэдийн талаар хийсэн судалгааны хариуг мэдээлэллээ.

  "2015 оны 10-р сарын нэгний байдлаар Солонгос улсад албан ёсоор ажиллаж буй 930-н мянган иргэн бүртгэгдсэн ба энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.1%-иар өссөн үзүүлэлт юм.

   Солонгос улсын 15-аас дээш насны буюу хөдөлмөрийн насны иргэдийн 60.9% нь эрхэлсэн тодорхой ажилтай бол тус улсад ажиллаж амьдарч буй гадаадын нийт нэг сая 500-н мянган иргэнийн 68.9% нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгааны хариу гарлаа. Ингэснээр Солонгос улс өөрийн орны иргэдээс илүүтэйгээр гадаадын иргэдэдажлын байр олгодог гэсэн дүгнэлт гаргахад хүргэсэн байна.

    Гадаадын 930-н мянган ажилчдын 66.8% нь эрэгтэй, 33.2% нь эмэгтэй байгаа ба тэдгээрийн 46.6% нь Хятад улсын иргэн Солонгос үндэстнүүд, 8.1% нь Вьетнам, 6.0% нь Хятад, 6.6% нь Америк, Канад, 4.1% нь Индонези зэрэг улсын иргэд ажээ.

    Гадаадын нийт ажилчдын 46.3% нь аж үйлдвэр, 19.2% нь хувийн бизнес, нийтийн үйлчилгээ, томоохон групп, 19.0% нь зочид буудал, зоогийн болон амралтын газарт, 9.2% нь барилгын салбарт тус тус ажиллаж байна.

   Тэдний тал хувь нь буюу 53.1% нь сард хоёр сая хүртэлх вон, 34.3% нь 2-3-н сая вон, 7.8% нь гурван сая ба түүнээс дээш хэмжээний цалин авч байгаа ажээ.

   Нийтэд нь дүгнэвэл Солонгос улсад ажиллаж буй гадаадын ажилчдын тоо 2009 оноос хойш жил бүр дунджаар 70-н мянган хүнээр нэмэгдэж, ингэснээр тус улс 2015 онд, түүхэндээ хамгийн их тоотой гадаадын ажилчидтай байсан жил болж байна" хэмээн мэдэгдсэн байна.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
136 Ким Жөн Ун: Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулна file МИX 2016.01.04 6225
135 Анхны хоёр давхар автобус үйлчилгээнд гарлаа МИX 2015.10.23 6280
» Солонгос улсад ажилладаг гадаадын 930-н мянган иргэн бүртгэгдлээ МИX 2015.10.26 6314
133 Өмнөд Солонгос батлан хамгаалах чадавхаа бэхжүүлнэ МИX 2015.10.28 6346
132 "Шинсегэ" группийнхэн 10-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.11.12 6383
131 БНАСАУ-тай хэлэлцээ хийхээр хараахан төлөвлөөгүй байна file МИX 2016.01.04 6411
130 БНСУ-Д АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЙН ДУРЫН ДААТГАЛД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ МИX 2015.12.18 6429
129 Вьетнамын иргэд хууль бусаар хил нэвтэрсэнээс болж баривчилгаа шалгалт ширүүслээ МИX 2016.02.02 6438
128 Өмнөд Солонгос авлигын хуулиа чангатгав МИX 2015.12.30 6440
127 Бан Ги Мүнийг Умард Солонгост айлчлуулах талаар хэлэлцэж байна МИX 2015.12.08 6486
126 Сүлжээний бизнесээр ихээхэн мөнгө залилсан хэргийг дахин шалгах болжээ МИX 2015.10.14 6495
125 "Hyundai Car" группийн ерөнхий захирал хорин тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.28 6541
124 "Самсунг" группийн Ерөнхий захирал И Гон Хи 20-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.26 6542
123 Солонгос улс иргэдийнхээ сонгууль өгч эхлэх насыг 18 хэмээн тогтохоор хэлэлцэх төлөвтэй байна МИX 2015.12.18 6554
122 “Korea air” хүний эрхийг уландаа гишгэж байна МИX 2015.09.25 6578
121 Солонгос улсын Ерөнхий сайд, хамгаалалтад гарч байгаад бэртсэн 130 цагдааг эмнэлэгт эргэлээ МИX 2015.11.18 6584
120 Чежү аралд аялалаар ирсэн 59-н жуулчин зугатаажээ МИX 2016.01.18 6622
119 БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 17,816 гадаад иргэн өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан байна. МИX 2016.09.02 6627
118 Татвараас зайлсхийсэн тухай мэдээлэл өгвөл тухайн мөнгөн дүнгийн 15%-иар урамшуулна МИX 2015.10.01 6664
117 Солонгост бэлэг сэлт өгөх явдлыг журамлажээ file МИX 2016.09.06 6668