메뉴 건너뛰기


Солонгос улсын Статистикийн төв газар өнөөдөр тус улсад ажиллаж буй гадаадын иргэдийн талаар хийсэн судалгааны хариуг мэдээлэллээ.

  "2015 оны 10-р сарын нэгний байдлаар Солонгос улсад албан ёсоор ажиллаж буй 930-н мянган иргэн бүртгэгдсэн ба энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.1%-иар өссөн үзүүлэлт юм.

   Солонгос улсын 15-аас дээш насны буюу хөдөлмөрийн насны иргэдийн 60.9% нь эрхэлсэн тодорхой ажилтай бол тус улсад ажиллаж амьдарч буй гадаадын нийт нэг сая 500-н мянган иргэнийн 68.9% нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгааны хариу гарлаа. Ингэснээр Солонгос улс өөрийн орны иргэдээс илүүтэйгээр гадаадын иргэдэдажлын байр олгодог гэсэн дүгнэлт гаргахад хүргэсэн байна.

    Гадаадын 930-н мянган ажилчдын 66.8% нь эрэгтэй, 33.2% нь эмэгтэй байгаа ба тэдгээрийн 46.6% нь Хятад улсын иргэн Солонгос үндэстнүүд, 8.1% нь Вьетнам, 6.0% нь Хятад, 6.6% нь Америк, Канад, 4.1% нь Индонези зэрэг улсын иргэд ажээ.

    Гадаадын нийт ажилчдын 46.3% нь аж үйлдвэр, 19.2% нь хувийн бизнес, нийтийн үйлчилгээ, томоохон групп, 19.0% нь зочид буудал, зоогийн болон амралтын газарт, 9.2% нь барилгын салбарт тус тус ажиллаж байна.

   Тэдний тал хувь нь буюу 53.1% нь сард хоёр сая хүртэлх вон, 34.3% нь 2-3-н сая вон, 7.8% нь гурван сая ба түүнээс дээш хэмжээний цалин авч байгаа ажээ.

   Нийтэд нь дүгнэвэл Солонгос улсад ажиллаж буй гадаадын ажилчдын тоо 2009 оноос хойш жил бүр дунджаар 70-н мянган хүнээр нэмэгдэж, ингэснээр тус улс 2015 онд, түүхэндээ хамгийн их тоотой гадаадын ажилчидтай байсан жил болж байна" хэмээн мэдэгдсэн байна.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
76 2016 оны 2-р улирлаас эхлэн гадаад паспорт солигдоно file МИX 2015.11.04 6294
75 БНСУ АНУ-аас байлдааны 36 ширхэг онгоц худалдан авах гэрээг үзэглэв МИX 2015.11.03 5988
74 Өмнөд Солонгос батлан хамгаалах чадавхаа бэхжүүлнэ МИX 2015.10.28 6389
73 "Hyundai Car" группийн ерөнхий захирал хорин тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.28 6586
72 АНУ-ын Цагаачлалын бодлогод өөрчлөлт орлоо МИX 2015.10.28 6079
71 БНСУ-ын виз олголт 60 хувиар нэмэгджээ file МИX 2015.10.26 6267
70 Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү МИX 2015.10.26 6315
69 "Самсунг" группийн Ерөнхий захирал И Гон Хи 20-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.26 6603
» Солонгос улсад ажилладаг гадаадын 930-н мянган иргэн бүртгэгдлээ МИX 2015.10.26 6364
67 Анхны хоёр давхар автобус үйлчилгээнд гарлаа МИX 2015.10.23 6346
66 Монгол иргэн “Korean Air” компанийг БНСУ-ын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд шалгуулна МИX 2015.10.23 5822
65 Шатрын холбоо БНСУ-д төлөөлөгчтэй боллоо МИX 2015.10.21 7134
64 ӨНӨӨДӨР ХОЁР СОЛОНГОСЫН ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮД УУЛЗАЛДАНА МИX 2015.10.20 5845
63 Хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулахад бэлэн болжээ МИX 2015.10.19 5704
62 Муурны үүр барьж байсан иргэнийг тоосго шидэн амь насыг нь хөнөөжээ МИX 2015.10.14 6034
61 Сүлжээний бизнесээр ихээхэн мөнгө залилсан хэргийг дахин шалгах болжээ МИX 2015.10.14 6544
60 Солонгост дахин MERS вирусын халдвар гарчээ МИX 2015.10.14 5929
59 Чэжү хоттой хүнсний чиглэлээр хамтран ажиллана МИX 2015.10.02 6493
58 Хятад иргэд Сөүлд жагсаж байна file МИX 2015.10.02 6727
57 Татвараас зайлсхийсэн тухай мэдээлэл өгвөл тухайн мөнгөн дүнгийн 15%-иар урамшуулна МИX 2015.10.01 6725