메뉴 건너뛰기


1950-1953 оны Солонгосын дайны дараа хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулахад Өмнөд Солонгос болон БНАСАУ бэлэн болжээ. Энэ тухай Олон улсын Улаан Загалмай Нийгэмлэгийн төлөөлөгч мэдээлжээ.

“Төрөл төрөгсөдтэйгөө уулзахаар 10 дугаар сарын 20-нд Умард Солонгосыг зорих 394 хүн Сокчо хотод цуглараад байна” гэж тэрбээр хэлсэн байна. Түүний хэлснээр, уулзалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд хуваагдсан гэр бүлүүдийн гишүүд өдөрт хоёр хоёр цагаар нийтдээ зургаан цаг орчим уулзах боломжтой.

Төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүсээ 50 гаруй жил хараагүй гэр бүлүүдийг 2000 онд болсон Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын дараа хэд хэдэн удаа уулзуулсан юм. Хамгийн сүүлд 2014 оны эхээр ийм уулзалт зохион байгуулжээ. Солонгосын Өмнөд болон Умард хэсэгт оршин суугчид харилцан бие биенийдээ зочлох, захидал бичилцэх, утсаар ярих эсвэл интернэтээр харилцах боломжгүй юм. Өмнөд Солонгосын 68 мянга гаруй иргэний төрөл төрөгсөд Умардад оршин суудаг бөгөөд тэдний дийлэнх нь 1953 оноос хойш 38 дугаар өргөргөөс хойш хэсэгт оршин сууж байгаа төрөл садантайгаа уулзаагүй байна.

Энэ жилийн уулзалтад оролцогсдыг сугалаа сугалуулах замаар санамсаргүй байдлаар сонгожээ.
Эх сурвалж: www.assa.mn
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
76 2016 оны 2-р улирлаас эхлэн гадаад паспорт солигдоно file МИX 2015.11.04 6282
75 БНСУ АНУ-аас байлдааны 36 ширхэг онгоц худалдан авах гэрээг үзэглэв МИX 2015.11.03 5963
74 Өмнөд Солонгос батлан хамгаалах чадавхаа бэхжүүлнэ МИX 2015.10.28 6378
73 "Hyundai Car" группийн ерөнхий захирал хорин тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.28 6569
72 АНУ-ын Цагаачлалын бодлогод өөрчлөлт орлоо МИX 2015.10.28 6054
71 БНСУ-ын виз олголт 60 хувиар нэмэгджээ file МИX 2015.10.26 6249
70 Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү МИX 2015.10.26 6292
69 "Самсунг" группийн Ерөнхий захирал И Гон Хи 20-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.26 6580
68 Солонгос улсад ажилладаг гадаадын 930-н мянган иргэн бүртгэгдлээ МИX 2015.10.26 6349
67 Анхны хоёр давхар автобус үйлчилгээнд гарлаа МИX 2015.10.23 6320
66 Монгол иргэн “Korean Air” компанийг БНСУ-ын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд шалгуулна МИX 2015.10.23 5807
65 Шатрын холбоо БНСУ-д төлөөлөгчтэй боллоо МИX 2015.10.21 7115
64 ӨНӨӨДӨР ХОЁР СОЛОНГОСЫН ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮД УУЛЗАЛДАНА МИX 2015.10.20 5827
» Хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулахад бэлэн болжээ МИX 2015.10.19 5683
62 Муурны үүр барьж байсан иргэнийг тоосго шидэн амь насыг нь хөнөөжээ МИX 2015.10.14 6016
61 Сүлжээний бизнесээр ихээхэн мөнгө залилсан хэргийг дахин шалгах болжээ МИX 2015.10.14 6535
60 Солонгост дахин MERS вирусын халдвар гарчээ МИX 2015.10.14 5911
59 Чэжү хоттой хүнсний чиглэлээр хамтран ажиллана МИX 2015.10.02 6479
58 Хятад иргэд Сөүлд жагсаж байна file МИX 2015.10.02 6712
57 Татвараас зайлсхийсэн тухай мэдээлэл өгвөл тухайн мөнгөн дүнгийн 15%-иар урамшуулна МИX 2015.10.01 6707