메뉴 건너뛰기


오늘 대한민국 공정거래위원회에 대한항공에 대한 민원을 제출하였습니다.

Өнөөдөр дөнгөж сая БНСУ-ын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд Солонгосын Корэйн Эйр ХХК-нийг шалгуулахаар иргэний гомдол гаргалаа.

Корэйн Эйр ХХК нь өнгөрсөн 14 жилийн турш монополи давуу эрхээ далимдуулан Монгол Улс-БНСУ хооронд өндөр үнээр зорчих тийз борлуулж хэрэглэгч биднийг хохироож ирсэн билээ.

Энэ удаагийн мэдүүлгээр дараах зүйлсийг шалгаж хариуцлага тооцуулахыг хүсэв. Үүнд:
Монгол улс-БНСУ хооронд зорчих нисэх онгоцны тийзийн өндөр үнийг 40 хувь бууруулах, Монгол Улсын авилгалтай тэмцэх тухай хууль болон Шударга өрсөлдөөнтэй холбогдох хууль дүрмийг чандлан сахих, өнгөрсөн 14 жилийн хугацаанд Шударга бус өрсөлдөөнөөр дамжуулж олсон ашиг болон нэмүү өртгөө зорчигч нарт буцаан олгох, тэднээс албан ёсоор уучлалт гуйх зэрэг зүйлс орсон.

Удалгүй хариу ирвэл Та бүхэнд танилцуулъя.

Мэдүүлэг өгч хэл ам гаргаж буй миний бие хараал идэж Корэйн Эйр ХХК-ны тусгай хяналтанд орж нисэх буудлаар зорчих болгонд тав тухгүй байдлыг тэд гаргах хэдий ч цаашид Корэйн Эйр ХХК-наар хэрэглэгчийн хувьд байнга үйлчлүүлч тэднээс нэхэмжлэх эрхээ баталгаажуулах болно.

Миний найз нөхөд болон БНСУ-д суралцаж байсан нөхдүүдээр дамжуулж гомдлоо буцаах, эсхүл намайг шүүмжлэх болно гэдгийг мэдэж байна. Солонгос хэлтэй болон солонгостой холбоотой манай дийлэнх иргэд аж ахуйн нэгжүүдийг энэхүү компани эрхшээлдээ оруулсан байдаг тул бид өөрсдийн эх орны эрх ашгийг хамгаалахын тулд дуу хоолойгоо гаргадаггүй бололтой...

Та бүхэн намайг дэмжинэ гэдэгт итгэл төгс байна! Бид 3 дахин үнээр БНСУ-аас Монгол руугаа зорчиж байна. Бид энэ их үнийг төлчөөд VIP үйлчилгээ бус харин ч манай иргэд БНСУ-ын нисэх онгоцны буудал дээр эзгүй хаягдаж хүйтэн өрөөнд хоригдож байна. Тэдний биеийн байдал ямар ч байсан тэдэнд хамаагүй бололтой... (сонинд гарсан мэдээллийг хавсаргав).

Тэмцлийг эхлүүлсэн, үргэлжлүүлсэн:
Содномцогийн Сүх-Очир.
2015 оны 10-р сарын 23-ны өдөр.
БНСУ, Соүль хот.

Sukh-Ochir Sodnomtsog

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
76 2016 оны 2-р улирлаас эхлэн гадаад паспорт солигдоно file МИX 2015.11.04 6241
75 БНСУ АНУ-аас байлдааны 36 ширхэг онгоц худалдан авах гэрээг үзэглэв МИX 2015.11.03 5942
74 Өмнөд Солонгос батлан хамгаалах чадавхаа бэхжүүлнэ МИX 2015.10.28 6358
73 "Hyundai Car" группийн ерөнхий захирал хорин тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.28 6552
72 АНУ-ын Цагаачлалын бодлогод өөрчлөлт орлоо МИX 2015.10.28 6017
71 БНСУ-ын виз олголт 60 хувиар нэмэгджээ file МИX 2015.10.26 6232
70 Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү МИX 2015.10.26 6267
69 "Самсунг" группийн Ерөнхий захирал И Гон Хи 20-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.26 6555
68 Солонгос улсад ажилладаг гадаадын 930-н мянган иргэн бүртгэгдлээ МИX 2015.10.26 6327
67 Анхны хоёр давхар автобус үйлчилгээнд гарлаа МИX 2015.10.23 6296
» Монгол иргэн “Korean Air” компанийг БНСУ-ын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд шалгуулна МИX 2015.10.23 5789
65 Шатрын холбоо БНСУ-д төлөөлөгчтэй боллоо МИX 2015.10.21 7096
64 ӨНӨӨДӨР ХОЁР СОЛОНГОСЫН ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮД УУЛЗАЛДАНА МИX 2015.10.20 5810
63 Хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулахад бэлэн болжээ МИX 2015.10.19 5660
62 Муурны үүр барьж байсан иргэнийг тоосго шидэн амь насыг нь хөнөөжээ МИX 2015.10.14 5993
61 Сүлжээний бизнесээр ихээхэн мөнгө залилсан хэргийг дахин шалгах болжээ МИX 2015.10.14 6515
60 Солонгост дахин MERS вирусын халдвар гарчээ МИX 2015.10.14 5887
59 Чэжү хоттой хүнсний чиглэлээр хамтран ажиллана МИX 2015.10.02 6458
58 Хятад иргэд Сөүлд жагсаж байна file МИX 2015.10.02 6680
57 Татвараас зайлсхийсэн тухай мэдээлэл өгвөл тухайн мөнгөн дүнгийн 15%-иар урамшуулна МИX 2015.10.01 6677