메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэд шүүмжлэлтэй ханддаг 10,000 орчим урлагийн хүний нэрийг хар жагсаалтад хадгалж байсан гэх соёлын сайдыг өчигдөр буюу Бямба гарагт албан тушаалаас нь огцруулан баривчилжээ.
Cho-Yoon-Sun.jpg

Чо Юүн Сун сайд ийм жагсаалтад оруулсан уран бүтээлчдийг засгийн газрын дэмжлэгээс хасах, хөрөнгө оруулалтын гадуур орхих, үйл ажиллагааг нь хянаж, тагнадаг байсан гэнэ.

Чо сайдыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, итгэл эвдсэн гэсэн шалтгаанаар баривчлах шийдвэр гаргаснаа Сөүлийн Төв дүүргийн шүүхээс мэдээлжээ.

Одоо 50 настай Чо Юүн Сун сайдыг “Пакын үнсгэлжин” хэмээн хочилдог ба ерөнхийлөгчид үнэнчээрээ алдартай нэгэн юм. Тэр өмнө нь мөн хүйсийн тэгш эрхийн асуудал хариуцсан сайдын албыг хашиж байжээ.

Шүүхээс мөн Пак ерөнхийлөгчийн тамгын газарт өндөр албан тушаал хашиж байсан Ким Ки Чуныг баривчлах шийдвэр гаргасан байна. Түүнийг ийм хар жагсаалт гаргахыг Чо сайдад даалгаж байсан гэж буруутгажээ.

78 настай Ким өмнө нь тагнуулын чухал алба хашиж байсан ба Пак ерөнхийлөгчийн аавын үед хүний эрхийг зөрчсөн үйл явдлуудад холбогдож байсан гэгддэг юм.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ, түүний дотны найз Чой Сүүн Сил нарыг тойрсон албан тушаал, авлигын хэрэгт холбогдуулан олон хүнийг шалгаж байгаагийн сүүлийнх нь Чо, Ким нар болж байна.

Урлагийнхны хар жагсаалтад Өмнөд Солонгосын кино, театр, хөгжим, дүрслэх урлаг, уран зохиолын олон уран бүтээлчид багтсан байгаа ажээ.

Тухайлбал, 2016 оны Man Booker олон улсын шагналын эзэн, зохиолч Хан Кан, 2004 оны Канны Кино наадмын гранпри шагналт, кино найруулагч Пак Чан Вук нар тэдний дотор багтсан байна.

Үүнээс өмнө Самсунгийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёныг прокурор баривчлах хүсэлт гаргасан ч шүүхээс хангалттай үндэслэлгүй хэмээн үзээд зөвшөөрөөгүй юм.

Түүнийг Чой Сүүн Силийн хувийн санд их хэмжээний авлига өгч, хариуд нь бизнестээ ашигтай шийдвэр гаргуулсанд буруутгаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: AFP
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
196 БНСУ АНУ-аас байлдааны 36 ширхэг онгоц худалдан авах гэрээг үзэглэв МИX 2015.11.03 5933
195 Муурны үүр барьж байсан иргэнийг тоосго шидэн амь насыг нь хөнөөжээ МИX 2015.10.14 5936
194 Interview”-гийн өдүүлсэн кибер дайнд хойд Солонгос тэр аяараа интернэтгүй боллоо МИX 2014.12.24 5985
193 АНУ-ын Цагаачлалын бодлогод өөрчлөлт орлоо МИX 2015.10.28 6008
192 Ванга “Исламын улс”-ыг зөгнөсөн үү? МИX 2015.12.09 6049
191 Солонгосын хөлөг Берингийн тэнгист осолдлоо file МИX 2014.12.02 6129
190 Солонгосын хил дээр монголчуудын мах, сүүг хураахгүй МИX 2016.03.28 6218
189 БНСУ-ын виз олголт 60 хувиар нэмэгджээ file МИX 2015.10.26 6220
188 2016 оны 2-р улирлаас эхлэн гадаад паспорт солигдоно file МИX 2015.11.04 6224
187 Ким Жөн Ун: Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулна file МИX 2016.01.04 6225
186 Солонгосын визний барьцааг болиулах санал тавилаа file МИX 2014.06.27 6249
185 Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү МИX 2015.10.26 6254
184 Солонгосын виз хүсэгчид 500 мянгаас дээш цалинтай бол мөнгө байршуулахгүй МИX 2016.05.30 6263
183 Анхны хоёр давхар автобус үйлчилгээнд гарлаа МИX 2015.10.23 6280
182 Монголд хэн нь гол хүн бэ МИX 2014.05.16 6285
181 Солонгос улсад ажилладаг гадаадын 930-н мянган иргэн бүртгэгдлээ МИX 2015.10.26 6314
180 Өмнөд Солонгос батлан хамгаалах чадавхаа бэхжүүлнэ МИX 2015.10.28 6346
179 "Шинсегэ" группийнхэн 10-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.11.12 6383
178 Севолын эзний охиныг баривчиллаа МИX 2014.05.30 6384
177 БНАСАУ-тай хэлэлцээ хийхээр хараахан төлөвлөөгүй байна file МИX 2016.01.04 6411