메뉴 건너뛰기


БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийв. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.
eronkhiisaid.jpg

Талууд “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд зээл авах тухай”, “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай”, “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай” хэлэлцээр болон Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.
eronkhiisaid2.jpg

БНСУ-ын Засгийн газраас авах 700 сая ам.доллартай тэнцэх воны хөнгөлөлттэй зээл 0,2 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм. Энэ зээлийг 2019 он дуустал хугацаанд авах бөгөөд агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулахаар төлөвлөж байна.

Харин Санамж бичиг байгуулснаар хоёр орны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
91 БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён Монгол Улсад айлчилна file МИX 2019.03.22 205
90 Өмнөд Солонгосын үндэсний ассамблейн дэд дарга Ли Жу Ён нь парламентын төлөөлөгчдийг ахлан Марокко улсад айлчилж байгаа юм байна. file МИX 2018.08.29 301
89 Хоёр Солонгос дайны энхийн гэрээ байгуулах уу? file МИX 2018.09.12 345
88 ХОЙД СОЛОНГОС 2020 ОНД ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БОЛНО file МИX 2018.07.18 417
87 БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна file МИX 2019.04.11 437
86 ЦӨМИЙН ТУРШИЛТЫН ТАЛБАЙГ ХААХ ЁСЛОЛД ОРОЛЦОХ СЭТГҮҮЛЧДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТЫГ УМАРД СОЛОНГОС ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ МИX 2018.05.22 457
85 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхлаа file МИX 2018.09.12 505
84 УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа file МИX 2019.03.29 549
83 БНСУ-ын Ерөнхий сайд “Иргэн та эрх баригч” хөтөлбөр, Зөвлөлдөх санал асуулга явуулж шийдвэр гаргадаг талаараа танилцууллаа [1] file МИX 2019.03.26 558
82 КИМ ЖӨН УНТАЙ ХИЙХЭЭР ТОВЛООД БАЙСАН УУЛЗАЛТАА Д.ТРАМП ЦУЦАЛЖЭЭ МИX 2018.05.25 576
81 АНУ-ТАЙ ЯМАР Ч ҮЕД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХЭД БЭЛЭН БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ МИX 2018.05.25 661
80 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ӨМНӨД СОЛОНГОСТОЙ БАЙГУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ИХЭЭХЭН НАЙДЛАГА ТАВЬЖ БАЙНА file МИX 2018.01.17 824
79 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ПХЕНЬЯНД АЙЛЧЛАХЫГ УРИВ МИX 2018.02.12 850
» ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ЛИ НАГ ЕН НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ file МИX 2018.01.17 856
77 Зөрчилгүй иргэдийн визийг хүндрэлгүй гаргахад анхаарч ажиллахыг БНСУ-ын Ерөнхий сайдаас хүслээ file МИX 2019.03.26 870
76 ТРАМП-КИМИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛОХ ГАЗРУУДААС МОНГОЛ БОЛОН СИНГАПУР ТУНАЖ ҮЛДЭЭД БАЙНА МИX 2018.04.27 873
75 СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ЖИЛИЙН ЦАЛИН 5 САЯ ВОНООР НЭМЭГДЖЭЭ file МИX 2018.01.17 918
74 Их Хурлын гишүүнийг авилгал авсан хэргээр баривчилжээ МИX 2018.02.05 938
73 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн эд хөрөнгийг хураах эсэхийг хэлэлцэхээр болжээ МИX 2018.01.09 992
72 Хоёр Солонгосын удирдагчид утсаар шууд холбогддог болов file МИX 2018.04.21 1026