메뉴 건너뛰기


БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийв. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.
eronkhiisaid.jpg

Талууд “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд зээл авах тухай”, “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай”, “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай” хэлэлцээр болон Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.
eronkhiisaid2.jpg

БНСУ-ын Засгийн газраас авах 700 сая ам.доллартай тэнцэх воны хөнгөлөлттэй зээл 0,2 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм. Энэ зээлийг 2019 он дуустал хугацаанд авах бөгөөд агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулахаар төлөвлөж байна.

Харин Санамж бичиг байгуулснаар хоёр орны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
81 ХОЙД СОЛОНГОС 2020 ОНД ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БОЛНО file МИX 2018.07.18 103
80 АНУ-ТАЙ ЯМАР Ч ҮЕД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХЭД БЭЛЭН БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ МИX 2018.05.25 302
79 КИМ ЖӨН УНТАЙ ХИЙХЭЭР ТОВЛООД БАЙСАН УУЛЗАЛТАА Д.ТРАМП ЦУЦАЛЖЭЭ МИX 2018.05.25 242
78 ЦӨМИЙН ТУРШИЛТЫН ТАЛБАЙГ ХААХ ЁСЛОЛД ОРОЛЦОХ СЭТГҮҮЛЧДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТЫГ УМАРД СОЛОНГОС ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ МИX 2018.05.22 194
77 ЯПОН, ХЯТАД БОЛОН ӨМНӨД СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ГУРВАН ТАЛЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ МИX 2018.05.09 322
76 ТРАМП-КИМИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛОХ ГАЗРУУДААС МОНГОЛ БОЛОН СИНГАПУР ТУНАЖ ҮЛДЭЭД БАЙНА МИX 2018.04.27 636
75 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТААС ЯМАР ҮР ДҮН ГАРАХ БОЛ? МИX 2018.04.27 389
74 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ ЭХЛЭВ file МИX 2018.04.27 371
73 Хоёр Солонгосын удирдагчид утсаар шууд холбогддог болов file МИX 2018.04.21 364
72 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧ ОРОСТ АЙЛЧИЛНА МИX 2018.03.12 603
71 ӨМНӨД СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ТУСГАЙ ЭЛЧ АНУ-Д АЙЛЧИЛНА МИX 2018.03.08 622
70 НҮБ-ЫН ТЭРГҮҮН УМАРД СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ МИX 2018.02.12 733
69 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ПХЕНЬЯНД АЙЛЧЛАХЫГ УРИВ МИX 2018.02.12 578
68 Их Хурлын гишүүнийг авилгал авсан хэргээр баривчилжээ МИX 2018.02.05 588
» ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ЛИ НАГ ЕН НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ file МИX 2018.01.17 612
66 СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ЖИЛИЙН ЦАЛИН 5 САЯ ВОНООР НЭМЭГДЖЭЭ file МИX 2018.01.17 636
65 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ӨМНӨД СОЛОНГОСТОЙ БАЙГУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ИХЭЭХЭН НАЙДЛАГА ТАВЬЖ БАЙНА file МИX 2018.01.17 610
64 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн эд хөрөнгийг хураах эсэхийг хэлэлцэхээр болжээ МИX 2018.01.09 713
63 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн туслахууд улсын мөнгийг түүнд бэлнээр өгч байснаа хүлээжээ МИX 2018.01.08 775
62 СӨҮЛ ПХЕНЬЯНТАЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БЭЛЭН БАЙНА МИX 2018.01.02 787