메뉴 건너뛰기


 

Владивосток. 9-р сарын 7. /ТАСС/. Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНАСАУ-ын цөмийн зэвсгийн асуудал Солонгосын хойг дээр дайн дэгдэхэд хүргэхгүй бөгөөд энэ асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрээр Дорно дахины эдийн засгийн чуулга уулзалт дээр өнөөдөр үг хэлэхдээ энэ талаар өгүүлсэн юм. Энэ тухай  "Россия 24" телесувгаар дамжууллаа.

 

“Солонгосын хойг дээр дайн болохгүй гэдэгт би итгэлтэй байна. Би Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 6-7 удаа ажлын айлчлал хийж байсан. Иймд ямар нэгэн хориг арга хэмжээнүүдээр дипломат харилцаагаа тасалж болохгүй гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн тэрээр цохон дурдсан байна.

 

Дашрамд дурдахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Мун Жэ Ин нар БНАСАУ-ын цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлыг дайн байлдааны арга замаар шийдвэрлэх боломжгүй тухай өмнө нь мэдэгдэж байсан билээ. 

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
64 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн эд хөрөнгийг хураах эсэхийг хэлэлцэхээр болжээ МИX 2018.01.09 935
63 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн туслахууд улсын мөнгийг түүнд бэлнээр өгч байснаа хүлээжээ МИX 2018.01.08 1160
62 СӨҮЛ ПХЕНЬЯНТАЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БЭЛЭН БАЙНА МИX 2018.01.02 1046
61 Тагнуулын Газрын экс дарга улсын мөнгийг хандивлажээ file МИX 2017.12.07 985
60 экс ерөнхийлөгч Пак Гын Хег шүүх хурал өнөөдөр дахин эхлэхээр болжээ file МИX 2017.11.20 1409
59 АНУ-ЫГ ОРОЛДОХГҮЙ БАЙХЫГ УМАРД СОЛОНГОСТ АНХААРУУЛАВ МИX 2017.11.08 2006
» “Солонгосын хойг дээр дайн болохгүй гэдэгт би итгэлтэй байна file МИX 2017.09.08 2908
57 Пак Гын Хэгийн найз Чой овогтод 3 жилийн хорих ял оноожээ file МИX 2017.06.26 3326
56 БНСУ анх удаа Атомын цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоож, ашиглалтаас хасчээ file МИX 2017.06.21 2871
55 Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гадаад орнуудад хийх анхны айлчлалаа АНУ-аас эхлэнэ file МИX 2017.06.21 2638
54 ГЯЯ-ны сайд Кан Кён Хуа тусгай тоноглол бүхий "Equis 900" болон "K9" маркийн автомашинаас татгалзав МИX 2017.06.21 2830
53 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 20 дахь удаагийн шүүх өнөөдөр өглөө 09.00 цагт эхэлжээ. file МИX 2017.06.19 3974
52 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль: Мүүн Жэ Ин хол тасархай тэргүүлж явна file МИX 2017.05.03 1791
51 THAAD-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ АНУ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ file МИX 2017.04.28 1582
50 Ардчилсан нам доторх эхний шатны сунгаанд Мүн Жэ Ин яллаа file МИX 2017.03.28 1896
49 Пак Гын Хэ: Прокурортой хамтран ажиллахад бэлэн file МИX 2017.03.15 1688
48 "Пак Гын Хэ Хөх ордныг орхин явлаа file МИX 2017.03.13 1667
47 Ерөнхийлөгч Пак Гын Хег намаас нь албадан гаргахаар хэлэлцжээ file МИX 2017.02.08 1780
46 Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй МИX 2017.02.02 1507
45 2017онд Дэлхийн 11 оронд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдана file МИX 2017.01.31 1817