메뉴 건너뛰기


Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгостой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар хоёр талын худалдаа ба хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдэх боломжтой гэж үзэж буйгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийллээ гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Өмнөд Солонгост гурван өдрийн албан ёсны айлчлалаар даваа гарагт буюу өчигдөр хүрэлцэн очсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр болсон хоёр улсын бизнес форумын үеэр үг хэлэхдээ “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Өмнөд Солонгосын хувьд Төв Ази болон Европ руу нэвтрэх үүд хаалга болох бол Монголд Ази-Номхон далайн бүс нутагт нэвтрэхэд нь тусална” гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд бараалхсан билээ. Тэд хоёр талын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх болон Солонгосын хойгийн цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Өмнөд Солонгос болон Монгол Улс нь хоёр талын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах асуудлаар 2016 оноос хэлэлцээ хийж эхэлсэн. Энэ хэлэлцээр нь чөлөөт худалдааны хэлэлцээртэй адил төстэй бөгөөд ийм хэлэлцээр байгуулснаар аж үйлдвэр болон хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаа улам бүр бэхжих боломжтой.

Ашигт малтмалаар баялаг, далайд гарцгүй Монгол Улс нь Хятад болон Орос гэсэн хоёр том хөршөөсөө эдийн засгийн хувьд хамааралтай байдлаа багасгахыг эрмэлзсээр байгаа юм. Улаанбаатар нь анхны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээ Токиотой байгуулсан бөгөөд энэ хэлэлцээр нь 2016 оноос хэрэгжиж эхэлсэн.

Өмнөд Солонгосын Худалдаа аж, үйлдвэрийн танхимын мэдэгдсэнээр, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулвал хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлэх боломжтой болно.

Монгол нь ашигт малтмалын асар их нөөцтэй бол Өмнөд Солонгос нь аж үйлдвэрлэлийн хөгжлөөр дэлхийд дээгүүрт ордог улс орнуудын нэг.

1990 онд ердөө 2.7 сая ам.доллароор хэмжигдэж байсан хоёр талын худалдааны эргэлт өнгөрсөн онд 200 сая ам.долларт хүрч нэмэгдсэн байна.

http://english.yonhapnews.co.kr/search1/2603000000.html?cid=AEN20180116006600320
Г.Доржханд
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
80 АНУ-ТАЙ ЯМАР Ч ҮЕД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХЭД БЭЛЭН БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ МИX 2018.05.25 210
79 КИМ ЖӨН УНТАЙ ХИЙХЭЭР ТОВЛООД БАЙСАН УУЛЗАЛТАА Д.ТРАМП ЦУЦАЛЖЭЭ МИX 2018.05.25 144
78 ЦӨМИЙН ТУРШИЛТЫН ТАЛБАЙГ ХААХ ЁСЛОЛД ОРОЛЦОХ СЭТГҮҮЛЧДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТЫГ УМАРД СОЛОНГОС ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ МИX 2018.05.22 94
77 ЯПОН, ХЯТАД БОЛОН ӨМНӨД СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ГУРВАН ТАЛЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ МИX 2018.05.09 200
76 ТРАМП-КИМИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛОХ ГАЗРУУДААС МОНГОЛ БОЛОН СИНГАПУР ТУНАЖ ҮЛДЭЭД БАЙНА МИX 2018.04.27 541
75 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТААС ЯМАР ҮР ДҮН ГАРАХ БОЛ? МИX 2018.04.27 274
74 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ ЭХЛЭВ file МИX 2018.04.27 251
73 Хоёр Солонгосын удирдагчид утсаар шууд холбогддог болов file МИX 2018.04.21 238
72 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧ ОРОСТ АЙЛЧИЛНА МИX 2018.03.12 461
71 ӨМНӨД СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ТУСГАЙ ЭЛЧ АНУ-Д АЙЛЧИЛНА МИX 2018.03.08 468
70 НҮБ-ЫН ТЭРГҮҮН УМАРД СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ МИX 2018.02.12 540
69 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ПХЕНЬЯНД АЙЛЧЛАХЫГ УРИВ МИX 2018.02.12 453
68 Их Хурлын гишүүнийг авилгал авсан хэргээр баривчилжээ МИX 2018.02.05 461
67 ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ЛИ НАГ ЕН НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ file МИX 2018.01.17 493
66 СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ЖИЛИЙН ЦАЛИН 5 САЯ ВОНООР НЭМЭГДЖЭЭ file МИX 2018.01.17 503
» МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ӨМНӨД СОЛОНГОСТОЙ БАЙГУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ИХЭЭХЭН НАЙДЛАГА ТАВЬЖ БАЙНА file МИX 2018.01.17 483
64 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн эд хөрөнгийг хураах эсэхийг хэлэлцэхээр болжээ МИX 2018.01.09 578
63 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн туслахууд улсын мөнгийг түүнд бэлнээр өгч байснаа хүлээжээ МИX 2018.01.08 666
62 СӨҮЛ ПХЕНЬЯНТАЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БЭЛЭН БАЙНА МИX 2018.01.02 635
61 Тагнуулын Газрын экс дарга улсын мөнгийг хандивлажээ file МИX 2017.12.07 656