메뉴 건너뛰기


Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг “аль болох ойрын хугацаанд” Пхеньянд айлчлахыг урьсан тухай Хөх ордон мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцохоор Өмнөд Солонгост хүрэлцэн ирсэн Умард Солонгосын өндөр дээд түвшний төлөөлөгчдийг Мүн Жэ Ин өнөөдөр Хөх ордонд хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр төлөөлөгчдийн нэг болох Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ёо Жон айлчлалын урилгыг Мүн Жэ Инд дамжуулан өгсөн байна. Ким Ёо Жон нь Умард Солонгосын удирдагчийн “тусгай төлөөлөгч”-ийн хувиар Өмнөд Солонгост ирснээ уулзалтын үеэр мэдэгдсэн гэнэ.

Харин Мүн Жэ Ин хэлэхдээ “Нөхцөл байдал бүрдвэл Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтыг хийж болно. Бид хоёр талын дээд хэмжээний уулзалт хийх нөхцөл байдлыг бүрдүүлэхийн төлөө цаашид хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэжээ. Тэрбээр цааш нь ярихдаа “Пхеньян АНУ-тай ч гэсэн яриа хэлэлцээ хийж эхлэх хэрэгтэй. АНУ болон Умард Солонгос яриа хэлэлцээ хийж эхлэх нь хоёр Солонгосын харилцаа сайжрах нэг боломж юм”  гэсэн байна.

Хэрвээ Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагчтай дээд хэмжлээний уулзалт хийвэл энэ нь хоёр Солонгос хоорондын гурав дахь, 2007 оны 10 дугаар сараас хойших анхны дээд хэмжээний уулзалт болно.
 

Г.Доржханд
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
77 ЯПОН, ХЯТАД БОЛОН ӨМНӨД СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ГУРВАН ТАЛЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ МИX 2018.05.09 84
76 ТРАМП-КИМИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛОХ ГАЗРУУДААС МОНГОЛ БОЛОН СИНГАПУР ТУНАЖ ҮЛДЭЭД БАЙНА МИX 2018.04.27 416
75 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТААС ЯМАР ҮР ДҮН ГАРАХ БОЛ? МИX 2018.04.27 147
74 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ ЭХЛЭВ file МИX 2018.04.27 89
73 Хоёр Солонгосын удирдагчид утсаар шууд холбогддог болов file МИX 2018.04.21 145
72 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧ ОРОСТ АЙЛЧИЛНА МИX 2018.03.12 324
71 ӨМНӨД СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ТУСГАЙ ЭЛЧ АНУ-Д АЙЛЧИЛНА МИX 2018.03.08 349
70 НҮБ-ЫН ТЭРГҮҮН УМАРД СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ МИX 2018.02.12 405
» ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ПХЕНЬЯНД АЙЛЧЛАХЫГ УРИВ МИX 2018.02.12 364
68 Их Хурлын гишүүнийг авилгал авсан хэргээр баривчилжээ МИX 2018.02.05 356
67 ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ЛИ НАГ ЕН НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ file МИX 2018.01.17 387
66 СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ЖИЛИЙН ЦАЛИН 5 САЯ ВОНООР НЭМЭГДЖЭЭ file МИX 2018.01.17 402
65 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ӨМНӨД СОЛОНГОСТОЙ БАЙГУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ИХЭЭХЭН НАЙДЛАГА ТАВЬЖ БАЙНА file МИX 2018.01.17 373
64 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн эд хөрөнгийг хураах эсэхийг хэлэлцэхээр болжээ МИX 2018.01.09 482
63 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн туслахууд улсын мөнгийг түүнд бэлнээр өгч байснаа хүлээжээ МИX 2018.01.08 555
62 СӨҮЛ ПХЕНЬЯНТАЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БЭЛЭН БАЙНА МИX 2018.01.02 515
61 Тагнуулын Газрын экс дарга улсын мөнгийг хандивлажээ file МИX 2017.12.07 569
60 экс ерөнхийлөгч Пак Гын Хег шүүх хурал өнөөдөр дахин эхлэхээр болжээ file МИX 2017.11.20 797
59 АНУ-ЫГ ОРОЛДОХГҮЙ БАЙХЫГ УМАРД СОЛОНГОСТ АНХААРУУЛАВ МИX 2017.11.08 1140
58 “Солонгосын хойг дээр дайн болохгүй гэдэгт би итгэлтэй байна file МИX 2017.09.08 1535