“Солонгосын хойг дээр дайн болохгүй гэдэгт би итгэлтэй байна
2017.09.08 17:53
Владивосток. 9-р сарын 7. /ТАСС/. Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНАСАУ-ын цөмийн зэвсгийн асуудал Солонгосын хойг дээр дайн дэгдэхэд хүргэхгүй бөгөөд энэ асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрээр Дорно дахины эдийн засгийн чуулга уулзалт дээр өнөөдөр үг хэлэхдээ энэ талаар өгүүлсэн юм. Энэ тухай "Россия 24" телесувгаар дамжууллаа.
“Солонгосын хойг дээр дайн болохгүй гэдэгт би итгэлтэй байна. Би Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 6-7 удаа ажлын айлчлал хийж байсан. Иймд ямар нэгэн хориг арга хэмжээнүүдээр дипломат харилцаагаа тасалж болохгүй гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн тэрээр цохон дурдсан байна.
Дашрамд дурдахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Мун Жэ Ин нар БНАСАУ-ын цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлыг дайн байлдааны арга замаар шийдвэрлэх боломжгүй тухай өмнө нь мэдэгдэж байсан билээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN