메뉴 건너뛰기


IMG_4838.JPG

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

Бүгд Найрамдах Солонгос Улсын Батлан хамгаалахын сайд Ким Гуан Жиний урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ 2014 оны 5 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд тус улсад  албан ёсны айлчлал хийж байна.

2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Дайнд амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөсний дараа БНСУ-ын Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд Батлан хамгаалахын сайд Ким Гуан Жин Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг хүндэт харуулын хамтаар хүндэтгэн  хүлээн авлаа.

Ёслолын арга хэмжээний дараа хоёр улсын Батлан хамгаалахын сайд нарын албан ёсны уулзалт хэлэлцээ эхэлж, Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд тулгарч буй аюулгүй байдлын зарим асуудлууд болон хоёр улсын батлан хамгаалах бодлого, салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож хэлэлцэв.

Сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилaаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхол, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр баяжин өргөжин, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа харилцан илэрхийлэв.

1996 оноос хойш хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа бүх түвшний харилцан айлчлал хийх, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан мэдээлэл солилцох, зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн боловсон хүчний сургалт, цэргийн буцалтгүй тусламж зэрэг хэлбэрүүдээр амжилттай хөгжиж байна.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ айлчлалын хүрээнд БНСУ-ын цэргийн төрөл мэргэжлийн сургуулиудад суралцаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, сонсогчидтой уулзан, тэдний хичээл сурлагын байдалтай танилцсанаас гадна тус улсын цэргийн анги салбар болон хоёр Солонгосын хилийн зэвсэггүй бүсэд зочилно.

7.jpg 1.jpg

10.jpg

 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
11 АНУ-ТАЙ ЯМАР Ч ҮЕД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХЭД БЭЛЭН БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ МИX 2018.05.25 661
10 КИМ ЖӨН УНТАЙ ХИЙХЭЭР ТОВЛООД БАЙСАН УУЛЗАЛТАА Д.ТРАМП ЦУЦАЛЖЭЭ МИX 2018.05.25 576
9 БНСУ-ын Ерөнхий сайд “Иргэн та эрх баригч” хөтөлбөр, Зөвлөлдөх санал асуулга явуулж шийдвэр гаргадаг талаараа танилцууллаа [1] file МИX 2019.03.26 558
8 УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа file МИX 2019.03.29 549
7 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхлаа file МИX 2018.09.12 505
6 ЦӨМИЙН ТУРШИЛТЫН ТАЛБАЙГ ХААХ ЁСЛОЛД ОРОЛЦОХ СЭТГҮҮЛЧДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТЫГ УМАРД СОЛОНГОС ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ МИX 2018.05.22 457
5 БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна file МИX 2019.04.11 437
4 ХОЙД СОЛОНГОС 2020 ОНД ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БОЛНО file МИX 2018.07.18 417
3 Хоёр Солонгос дайны энхийн гэрээ байгуулах уу? file МИX 2018.09.12 345
2 Өмнөд Солонгосын үндэсний ассамблейн дэд дарга Ли Жу Ён нь парламентын төлөөлөгчдийг ахлан Марокко улсад айлчилж байгаа юм байна. file МИX 2018.08.29 301
1 БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён Монгол Улсад айлчилна file МИX 2019.03.22 205