МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
2014.05.23 09:25
МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД
Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д
АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Бүгд
Найрамдах Солонгос Улсын Батлан
хамгаалахын сайд Ким Гуан Жиний урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд
Д.Бат-Эрдэнэ 2014 оны 5 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд тус улсад албан ёсны
айлчлал хийж байна. 2014 оны
5 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ
тэргүүтэй төлөөлөгчид Дайнд амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалын хөшөөнд цэцэг
өргөсний дараа БНСУ-ын Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд Батлан
хамгаалахын сайд Ким Гуан Жин Монгол Улсын Батлан хамгаалахын сайд
Д.Бат-Эрдэнийг хүндэт харуулын хамтаар хүндэтгэн хүлээн авлаа. Ёслолын
арга хэмжээний дараа хоёр улсын Батлан хамгаалахын сайд нарын албан ёсны
уулзалт хэлэлцээ эхэлж, Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд тулгарч буй
аюулгүй байдлын зарим асуудлууд болон хоёр улсын батлан хамгаалах бодлого,
салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож хэлэлцэв. Сайд нар
хоёр орны батлан хамгаалах салбарын харилaаа нь талуудын нийтлэг эрх ашиг
сонирхол, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт
болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой
байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр баяжин
өргөжин, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа харилцан
илэрхийлэв. 1996
оноос хойш хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа бүх түвшний харилцан
айлчлал хийх, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан мэдээлэл солилцох,
зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн боловсон хүчний сургалт, цэргийн буцалтгүй
тусламж зэрэг хэлбэрүүдээр амжилттай хөгжиж байна. Монгол
Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ айлчлалын хүрээнд БНСУ-ын цэргийн
төрөл мэргэжлийн сургуулиудад суралцаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер,
сонсогчидтой уулзан, тэдний хичээл сурлагын байдалтай танилцсанаас гадна тус
улсын цэргийн анги салбар болон хоёр Солонгосын хилийн зэвсэггүй бүсэд зочилно.
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
11 | Сөүл хотын захиргаа газар доорх нууц байгууламжийг нийтэд үзүүлж эхэллээ | МИX | 2015.10.02 | 2120 |
10 | Улсаа чанга гараар хөгжүүлсэн армийн генерал Пак Жүн Хи | МИX | 2015.09.25 | 2234 |
9 |
БНХАУ-ын дарга Си Жинпинь баруун талдаа ОХУ, зүүн талдаа Солонгос улсын Ерөнхийлөгчийг зогсоно
![]() | МИX | 2015.09.02 | 2225 |
8 | Пхеньян Сөүлээс 10 тэрбум ам.доллар нэхжээ | МИX | 2015.01.30 | 3157 |
7 |
АНУ, Солонгосын хоёрдахь дайн эхлүүлэх нь гэж БНАСАУ шүүмжлэв
![]() | МИX | 2014.12.02 | 2885 |
6 |
Н.Энхбаяр БНСУ-ын иргэншил авсан нь Монгол Улсын хувьд эмзэг асуудал
![]() | МИX | 2014.10.09 | 5252 |
5 |
БНСУ-ын Гадаад хэргийн сайд айлчлав
![]() | МИX | 2014.08.27 | 5043 |
4 |
Пак Кын Хе Батлан хамгаалахын сайдаа солив
![]() | МИX | 2014.06.02 | 3432 |
» |
МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
![]() | МИX | 2014.05.23 | 3505 |
2 | Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | МИX | 2014.04.18 | 3091 |
1 | Солонгосын тагнуулын албанд өөрчлөлт хийнэ | 관리자 | 2014.04.16 | 4773 |