Пхеньян Сөүлээс 10 тэрбум ам.доллар нэхжээ
2015.01.30 10:25
Пхеньяний удирдагч Ким Чен Ун, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хе нар Солонгосын хойгийн энх тайвны асуудлаар дээд хэмжээний уулзалт хийхээр тохиролцоод буй. Өмнөд Солонгосын талаас Хойдтой хэлэлцээрийн ширээний ард суухын өмнө ямар нэгэн нөхцөл болзол тавихгүй гэдгээ мэдэгдсэн боловч Пхеньян өөр бодолтой байна. Хойд Солонгос дээд хэмжээний уулзалтын нөхцөл болгож Сөүлээс 10 тэрбум ам.доллар нэхжээ. Үүгээр ч зогсохгүй Пхеньян 400 мянган тонн цагаан будаа, 100 мянган тонн улаан буудай, 300 мянган тонн бордоогоор тусламж үзүүлэхийг Өмнөд Солонгосоос хүссэн байна.
Үүнээс өмнө нь 2009 онд Сөүлийн экс ерөнхийлөгч Ли Мён Бакийн үед Пхеньянтай дээд хэмжээний уулзалт хийхээр яригдаж байхад Хойд Солонгосын талаас 10 тэрбум ам.доллар хагас сая тонн хүнс нэхэж байжээ.
Хойд Солонгосыг Ким Чен Ир удирдаж байхад Өмнөдийн ерөнхийлөгч Ким Дэ Жүн 2000 онд Пхеньянд анх удаа айлчилж байсан юм. Энэ уулзалт хоёр Солонгосын харилцааг нь хэсэг хугацаанд зөөлрүүлсэн билээ. Гэвч Ким Дэ Жүн Хойд Солонгост 500 сая ам.доллар өгч байж дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан нь хожим илэрсэн аж. Үүний дараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ро Му Хён Пхеньяний удирдагч Ким Чен Иртэй 2007 онд хоёр дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийж байжээ.
Дэлхийн II дайны дараа 1950-1953 онд Солонгосын хойгт дайн гарснаар нэг үндэстэн хоёр хуваагдсан билээ. Хэдий Солонгосын хойгийн дайн зогссон ч хоёр тал энх тайвны гэрээ байгуулаагүй тул албан ёсоор дууссанд тооцдоггүй аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: The Telegraph
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
11 | Сөүл хотын захиргаа газар доорх нууц байгууламжийг нийтэд үзүүлж эхэллээ | МИX | 2015.10.02 | 2120 |
10 | Улсаа чанга гараар хөгжүүлсэн армийн генерал Пак Жүн Хи | МИX | 2015.09.25 | 2234 |
9 |
БНХАУ-ын дарга Си Жинпинь баруун талдаа ОХУ, зүүн талдаа Солонгос улсын Ерөнхийлөгчийг зогсоно
![]() | МИX | 2015.09.02 | 2225 |
» | Пхеньян Сөүлээс 10 тэрбум ам.доллар нэхжээ | МИX | 2015.01.30 | 3157 |
7 |
АНУ, Солонгосын хоёрдахь дайн эхлүүлэх нь гэж БНАСАУ шүүмжлэв
![]() | МИX | 2014.12.02 | 2885 |
6 |
Н.Энхбаяр БНСУ-ын иргэншил авсан нь Монгол Улсын хувьд эмзэг асуудал
![]() | МИX | 2014.10.09 | 5252 |
5 |
БНСУ-ын Гадаад хэргийн сайд айлчлав
![]() | МИX | 2014.08.27 | 5043 |
4 |
Пак Кын Хе Батлан хамгаалахын сайдаа солив
![]() | МИX | 2014.06.02 | 3432 |
3 |
МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
![]() | МИX | 2014.05.23 | 3505 |
2 | Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | МИX | 2014.04.18 | 3091 |
1 | Солонгосын тагнуулын албанд өөрчлөлт хийнэ | 관리자 | 2014.04.16 | 4773 |