메뉴 건너뛰기


 

Владивосток. 9-р сарын 7. /ТАСС/. Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНАСАУ-ын цөмийн зэвсгийн асуудал Солонгосын хойг дээр дайн дэгдэхэд хүргэхгүй бөгөөд энэ асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрээр Дорно дахины эдийн засгийн чуулга уулзалт дээр өнөөдөр үг хэлэхдээ энэ талаар өгүүлсэн юм. Энэ тухай  "Россия 24" телесувгаар дамжууллаа.

 

“Солонгосын хойг дээр дайн болохгүй гэдэгт би итгэлтэй байна. Би Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 6-7 удаа ажлын айлчлал хийж байсан. Иймд ямар нэгэн хориг арга хэмжээнүүдээр дипломат харилцаагаа тасалж болохгүй гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн тэрээр цохон дурдсан байна.

 

Дашрамд дурдахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Мун Жэ Ин нар БНАСАУ-ын цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлыг дайн байлдааны арга замаар шийдвэрлэх боломжгүй тухай өмнө нь мэдэгдэж байсан билээ. 

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
11 Ерөнхийлөгч Пак Гын Хэ хувьдаа бөөтэй байсныхаа төлөө огцорч магадгүй. file МИX 2016.11.28 5350
10 БНСУ анх удаа Атомын цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоож, ашиглалтаас хасчээ file МИX 2017.06.21 6029
9 Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гадаад орнуудад хийх анхны айлчлалаа АНУ-аас эхлэнэ file МИX 2017.06.21 6442
8 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 20 дахь удаагийн шүүх өнөөдөр өглөө 09.00 цагт эхэлжээ. file МИX 2017.06.19 6729
7 Пак Гын Хэгийн найз Чой овогтод 3 жилийн хорих ял оноожээ file МИX 2017.06.26 6956
» “Солонгосын хойг дээр дайн болохгүй гэдэгт би итгэлтэй байна file МИX 2017.09.08 7619
5 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТААС ЯМАР ҮР ДҮН ГАРАХ БОЛ? МИX 2018.04.27 9021
4 ӨМНӨД СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ТУСГАЙ ЭЛЧ АНУ-Д АЙЛЧИЛНА МИX 2018.03.08 9151
3 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ ЭХЛЭВ file МИX 2018.04.27 9215
2 ЯПОН, ХЯТАД БОЛОН ӨМНӨД СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ГУРВАН ТАЛЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ МИX 2018.05.09 9452
1 ГЯЯ-ны сайд Кан Кён Хуа тусгай тоноглол бүхий "Equis 900" болон "K9" маркийн автомашинаас татгалзав МИX 2017.06.21 15087