메뉴 건너뛰기


 

Пхеньяний удирдагч Ким Чен Ун, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хе нар Солонгосын хойгийн энх тайвны асуудлаар дээд хэмжээний уулзалт хийхээр тохиролцоод буй. Өмнөд Солонгосын талаас Хойдтой хэлэлцээрийн ширээний ард суухын өмнө ямар нэгэн нөхцөл болзол тавихгүй гэдгээ мэдэгдсэн боловч Пхеньян өөр бодолтой байна. Хойд Солонгос дээд хэмжээний уулзалтын нөхцөл болгож Сөүлээс 10 тэрбум ам.доллар нэхжээ. Үүгээр ч зогсохгүй Пхеньян 400 мянган тонн цагаан будаа, 100 мянган тонн улаан буудай, 300 мянган тонн бордоогоор тусламж үзүүлэхийг Өмнөд Солонгосоос хүссэн байна.

 

Үүнээс өмнө нь 2009 онд Сөүлийн экс ерөнхийлөгч Ли Мён Бакийн үед Пхеньянтай дээд хэмжээний уулзалт хийхээр яригдаж байхад Хойд Солонгосын талаас 10 тэрбум ам.доллар хагас сая тонн хүнс нэхэж байжээ.

 

Хойд Солонгосыг Ким Чен Ир удирдаж байхад Өмнөдийн ерөнхийлөгч Ким Дэ Жүн 2000 онд Пхеньянд анх удаа айлчилж байсан юм. Энэ уулзалт хоёр Солонгосын харилцааг нь хэсэг хугацаанд зөөлрүүлсэн билээ. Гэвч Ким Дэ Жүн Хойд Солонгост 500 сая ам.доллар өгч байж дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан нь хожим илэрсэн аж. Үүний дараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ро Му Хён Пхеньяний удирдагч Ким Чен Иртэй 2007 онд хоёр дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийж байжээ.

 

Дэлхийн II дайны дараа 1950-1953 онд Солонгосын хойгт дайн гарснаар нэг үндэстэн хоёр хуваагдсан билээ. Хэдий Солонгосын хойгийн дайн зогссон ч хоёр тал энх тайвны гэрээ байгуулаагүй тул албан ёсоор дууссанд тооцдоггүй аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: The Telegraph

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
91 Солонгосын тагнуулын албанд өөрчлөлт хийнэ 관리자 2014.04.16 4768
90 Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав МИX 2014.04.18 3089
89 МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА file МИX 2014.05.23 3503
88 Пак Кын Хе Батлан хамгаалахын сайдаа солив file МИX 2014.06.02 3428
87 БНСУ-ын Гадаад хэргийн сайд айлчлав file МИX 2014.08.27 5041
86 Н.Энхбаяр БНСУ-ын иргэншил авсан нь Монгол Улсын хувьд эмзэг асуудал file МИX 2014.10.09 5249
85 АНУ, Солонгосын хоёрдахь дайн эхлүүлэх нь гэж БНАСАУ шүүмжлэв file МИX 2014.12.02 2883
» Пхеньян Сөүлээс 10 тэрбум ам.доллар нэхжээ МИX 2015.01.30 3155
83 БНХАУ-ын дарга Си Жинпинь баруун талдаа ОХУ, зүүн талдаа Солонгос улсын Ерөнхийлөгчийг зогсоно file МИX 2015.09.02 2224
82 Улсаа чанга гараар хөгжүүлсэн армийн генерал Пак Жүн Хи МИX 2015.09.25 2233
81 Сөүл хотын захиргаа газар доорх нууц байгууламжийг нийтэд үзүүлж эхэллээ МИX 2015.10.02 2119
80 Хүчингийн хэрэгт шалгагдаж буй Их Хурлын гишүүн сайн дураараа огцорлоо МИX 2015.10.14 2012
79 Дэд сайдууд ажлаа өгч дууслаа МИX 2015.11.06 2343
78 65 сая воны авилгал авсан Их Хурлын гишүүнд дөрвөн жил хорих ял оноолоо МИX 2015.11.12 1983
77 Ерөнхийлөгч Пак Гын Хе 14-21-ний өдрүүдэд гадаад айлчлал хийнэ МИX 2015.11.12 2213
76 Солонгос улс 2025 онд болох APEC байгууллагын чуулга уулзалтыг зохион байгуулах боллоо МИX 2015.11.19 1990
75 Солонгос, Япон, АНУ-ын гурван талын яриа хэлцээ болно МИX 2015.12.03 2311
74 Улсын Их Хурлын гишүүн Ан Чол Сү намаасаа албан ёсоор гарчээ МИX 2015.12.18 1853
73 Пхеньяны цөмийн хүчин чадлыг тооцоолжээ МИX 2016.01.07 1846
72 Солонгос улсын Их Хурлын гишүүдэд өгөх бэлгэнд хяналт хийж эхэлжээ МИX 2016.02.02 2066