메뉴 건너뛰기


Fb9144 russian flag x800

Өнөөдрөөс буюу есдүгээр сарын 1-нээс Орост үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниуд Орос иргэдийн мэдээллийг зөвхөн Орост хадгалах хууль хэрэгжиж эхэлж байна.

Google компани энэ хуулийг даган сервэр тоног төхөөрөмжөө ОХУ-д байрлуулсан бол Facebook компани эсэргүүцэж байгаа гэнэ.

Мөн Apple компани ирэх оны нэгдүгээр сараас Орос иргэдийн мэдээллийг ОХУ руу шилжүүлэхээр амлаад байгаа аж.

Apple-тай нэгэн адил SAP, Samsung, Lenovo, IBM компаниуд ямар нэгэн байдлаар шилжүүлэх ажиллагааг эхлүүлээд байна.

Ерөнхийдөө ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаниудын 54 хувь хуулийг дагаж ОХУ руу мэдээллээ шилжүүлэхийг зөвшөөрчээ.

Google компани сервэрүүдээ Ростелекомын дата центрт байрлуулж байгаа ба нэг сервэрт сард 108,000 рубль ($1,600) төлөх гэнэ. Тэдний серверийн тоо хэдэн зуугаар тоологдох нь тодорхой.

Харин Facebook компаний хувьд хуулийг шууд эсэргүүцээгүй ч тэдний цуглуулдаг мэдээлэл нь “хувийн” гэдэг ангилалд орохгүй, нийтэд ил байдаг мэдээллүүд тул уг хуулинд хамрагдахгүй байхыг зорьж, яриа хэлэлцээр хийж байгаа гэжээ.

Шинэ хууль энэ оныг дуустал гадаадын IT компаниудад шилжилт хийх боломж олгож байгаа ба 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хатуу мөрдөж эхлэх юм байна.

 

Эх сурвалж: Russia Beyond The Headlines

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
28 Facebook зэрэг олон нийтийн сүлжээнүүд ямар цаад зорилготой эд вэ? МИX 2014.05.08 2854
27 Уншигч хүн л удирдагч болж чадна МИX 2014.10.07 2753
26 Гадаадад тэтгэлгээр суралцах боломж та бүхэнд нээлттэй боллоо file МИX 2014.11.03 3778
25 Тэрбумтнуудын сурах дуртай дээд сургуулиудыг тодруулжээ МИX 2014.11.17 2606
24 Монголын сургуулиудад Солонгосын түүхийг заана буюу Боловсролын дампуурал! file МИX 2015.01.18 2521
23 Facebook хэрэглэгчийн тоо 1 тэрбум 490 сая боллоо МИX 2015.07.31 1780
» Оросын шинэ хуулийг Google дагаж, Facebook сөрөв МИX 2015.09.02 1598
21 Солонгос улсын зуун сурагч тутмын хоёр нь хосолмол соёлт гэр бүлийн хүүхэд байна МИX 2015.09.03 1872
20 Ерөнхийлөгч Пак Гын Хе сар бүр цалингийнхаа 20%-ийг хандивлана МИX 2015.09.25 1692
19 Европын хамгийн шилдэг 15 сургууль МИX 2015.09.25 1759
18 СОЛОНГОС СУДЛАЛЫН АКАДЕМИ МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ МИX 2015.10.20 1893
17 Миний бие, би өөрөө миний хамгийн үнэт цорын ганц өмч хөрөнгө МИX 2015.10.20 2005
16 "Google books” эрдэнэсийн сан МИX 2016.03.29 1411
15 GMAIL-ИЙГ БҮРЭН АШИГЛАХ 15 АРГА МИX 2016.04.11 1852
14 ‎Буян‬ буцаж ирдгийн гайхалтай жишээ file МИX 2016.05.02 1395
13 Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна МИX 2016.06.02 1747
12 Тэрбумтнууд 30 насандаа юу хийж байсан бэ? МИX 2016.09.16 1854
11 “Facebook” бага ашиглавал сэтгэл санаа өөдрөг байна МИX 2016.11.10 14649
10 Солонгосын ШИЛДЭГ 10 их сургууль file МИX 2016.11.23 25816
9 КЛИНТОНУУДЫН МӨНГӨ МИX 2016.11.23 16189