메뉴 건너뛰기


Зураг
ПЁНЧАН. /Би-Би-Си/. Олимпод оролцогчдод бэлэглэхээр тусгайлан хийсэн “Samsung Galaxy Note 8- Olympic Edition” ухаалаг гар утаснаас Ираны тамирчдад өгөөгүйн улмаас Иран болон Өмнөд Солонгосын хооронд дипломат маргаан үүссэнтэй холбоотойгоор “Пёнчан-2018” өвлийн олимпийг зохион байгуулах хорооны тэргүүн иранчуудаас уучлалт гуйсан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Иран болон Умард Солонгосын тамирчдаас бусад бүх улсын тамирдад энэ ухаалаг гар утсыг бэлэглэсэн аж. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосоос Тегаранд суугаа Элчин сайдыг Ираны ГХЯ дуудан ирүүлж, “Тамирчдыг ялгаварлан гадуурхаж байгаа нь олимпийн үзэл санааны эсрэг үйлдэл” гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Мөн Иран дахь “Samsung” корпорацийн салбарын захирлыг Ираны Ерөнхий прокурор дуудан байцааж, Ираны нийгмийн сүлжээ хэрэглэгчид “Samsung”-ын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээс татгалзахыг бие биедээ уриалцгаасан байна. Энэ асуудлын улмаас Ираны Гадаад харилцааны сайд Жавад Зариф хүртэл өөрийн барьж буй “Samsung Galaxy S8” ухаалаг гар утсаа солих тухай бодоход хүрсэн гэнэ.

Үүнтэй холбоотойгоор “Пёнчан-2018” олимпийг зохион байгуулах хорооны тэргүүн Ли Хэ Бём баасан гарагт иранчуудаас уучлалт гуйж, Ираны тамирчдад “Samsung Galaxy Note 8- Olympic Edition”  ухаалаг гар утсыг бэлэглэхээ мэдэгджээ.



Иран улс нь залуучууд олонтой бөгөөд “Samsung” корпорацийн хувьд Ойрхи Дорнод дахь хамгийн том зах зээл нь аж. Иранд  48 сая хүн тус компанийн ухаалаг гар утсыг барьдаг гэсэн тооцоо байна. “Samsung”-ийн төлөөлөгч дээрх маргаантай холбоотойгоор мэдэгдэл хийхдээ “Манай компани Пёнчаны олимпийг зохион байгуулах хороонд 4000 гаруй тусгай загварын гар утсыг өгсөн. Ираны тамирчдад яагаад үүнээс өгөөгүйг бид мэдэхгүй” гэжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Иранд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүүн нийлүүлэхийг “НҮБ хориглосон” учраас тамирчдад нь ухаалаг гар утас бэлэглэхгүй байх шийдвэрийг Олон улсын олимпийн хороо болон Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүс гаргаж, ийм асуудал үүсгэсэн бололтой.

Гэхдээ тус улсын тамирчдад энэ гар утсыг бэлэглэхээр болсон учир асуудал одоо шийдэгдсэн гэж найдаж буйгаа Пёнчаны олимпийг зохион байгуулагчид болон “Samsung” корпораци илэрхийлсэн байна.
 
Г.Доржханд
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
36 2018 онд дэлхий нийтэд болох спортын томоохон уралдаан тэмцээн МИX 2018.01.08 1236
35 2020 оны олимпод бэлэн үү МИX 2018.01.09 1282
34 ХОЙД- СОЛОНГОС ПЁНЧАНЫ ОЛИМПОД ОРОЛЦОХОО МЭДЭГДЭВ file МИX 2018.01.09 1227
33 ПЁНЧАНЫ ӨВЛИЙН ОЛИМП-2018 ОРОСЫН БАГ ОРОЛЦОХГҮЙД ГЕРМАНЧУУД ТЭРГҮҮЛНЭ МИX 2018.01.12 1625
32 Пёнчаны өвлийн олимп болон пара-олимп үзэх тасалбар-аа онлайнаар болон биечлэн очиж худалдан авах боломжтой. file МИX 2018.01.17 1512
31 "ПЁНЧАН-2018"-ЫН НЭЭЛТ, ХААЛТЫН ЁСЛОЛД ХОЁР СОЛОНГОС НЭГ ДАЛБААН ДОР ОРОЛЦОХООР БОЛОВ. file МИX 2018.01.18 1257
30 ПЁНЧАН-2018" ӨВЛИЙН XXIII ОЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН ЦАНЫН ТАМИРЧДЫН ЭРХ АЛБАН ЁСООР БАТАЛГААЖИВ МИX 2018.01.24 954
29 "ПЁНЧАН-2018" ОЛИМПИЙН НААДАМ ЭХЛЭХЭД 5 ХОНОГ ҮЛДЛЭЭ МИX 2018.02.05 1434
28 ХОЙД СОЛОНГОСЫГ ПЁНЧАНЫ ПАРАЛИМПИЙН НААДАМД УРЬЖЭЭ МИX 2018.02.05 1067
27 ХОЁР СОЛОНГОСЫН МӨСӨН ХОККЕЙН ХАМТАРСАН БАГИЙН ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙНА МИX 2018.02.05 904
26 "Пёнчан-2018" Өвлийн XXIII Олимпийн наадмын гарын авлагыг иргэддээ зориулан хүргэж байна file МИX 2018.02.07 1303
25 СКИАТЛОНЫ 30 КМ-Т НОРВЕГИЧҮҮД НОЁРХОВ МИX 2018.02.12 810
24 ХОЁР СОЛОНГОСЫН ХОККЕЙН ХАМТАРСАН БАГ ШВЕЙЦАРЬТ ХОЖИГДОВ МИX 2018.02.12 998
23 ӨМНӨД СОЛОНГОС ПЁНЧАНЫ ОЛИМПООС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ МИX 2018.02.12 907
22 БНСУ-ЫН ПЁНЧАН ХОТЫН ТЭНГЭРТ ӨВЛИЙН 23 ДАХЬ ОЛИМПИЙН БАМБАР АСЛАА МИX 2018.02.12 952
21 ХОЁР СОЛОНГОСЫН УРАН ГУЛГАГЧИД ХАМТДАА СЕЛФИДЖЭЭ МИX 2018.02.12 1158
20 ПЁНЧАНЫ ЦАГААН ОЛИМПИЙН НААДАМД ХУРДЛАХ ЦАНАЧДЫН ХУВЦАС ИЛ БОЛЛОО МИX 2018.02.12 1306
19 Хамгийн “халуухан” өвлийн олимп МИX 2018.02.12 2763
» ПЁНЧАНЫ ОЛИМПИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ТЭРГҮҮН ИРАНЧУУДААС УУЧЛАЛТ ГУЙЖЭЭ МИX 2018.02.12 1004
17 ОРОСЫН БАГ ТАМИРЧИД ЭХ ОРОНДОО 3 ДАХЬ МЕДАЛИА АВЧИРЛАА МИX 2018.02.14 7340