메뉴 건너뛰기


Зураг
ПЁНЧАН. /Би-Би-Си/. Олимпод оролцогчдод бэлэглэхээр тусгайлан хийсэн “Samsung Galaxy Note 8- Olympic Edition” ухаалаг гар утаснаас Ираны тамирчдад өгөөгүйн улмаас Иран болон Өмнөд Солонгосын хооронд дипломат маргаан үүссэнтэй холбоотойгоор “Пёнчан-2018” өвлийн олимпийг зохион байгуулах хорооны тэргүүн иранчуудаас уучлалт гуйсан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Иран болон Умард Солонгосын тамирчдаас бусад бүх улсын тамирдад энэ ухаалаг гар утсыг бэлэглэсэн аж. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосоос Тегаранд суугаа Элчин сайдыг Ираны ГХЯ дуудан ирүүлж, “Тамирчдыг ялгаварлан гадуурхаж байгаа нь олимпийн үзэл санааны эсрэг үйлдэл” гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Мөн Иран дахь “Samsung” корпорацийн салбарын захирлыг Ираны Ерөнхий прокурор дуудан байцааж, Ираны нийгмийн сүлжээ хэрэглэгчид “Samsung”-ын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээс татгалзахыг бие биедээ уриалцгаасан байна. Энэ асуудлын улмаас Ираны Гадаад харилцааны сайд Жавад Зариф хүртэл өөрийн барьж буй “Samsung Galaxy S8” ухаалаг гар утсаа солих тухай бодоход хүрсэн гэнэ.

Үүнтэй холбоотойгоор “Пёнчан-2018” олимпийг зохион байгуулах хорооны тэргүүн Ли Хэ Бём баасан гарагт иранчуудаас уучлалт гуйж, Ираны тамирчдад “Samsung Galaxy Note 8- Olympic Edition”  ухаалаг гар утсыг бэлэглэхээ мэдэгджээ.



Иран улс нь залуучууд олонтой бөгөөд “Samsung” корпорацийн хувьд Ойрхи Дорнод дахь хамгийн том зах зээл нь аж. Иранд  48 сая хүн тус компанийн ухаалаг гар утсыг барьдаг гэсэн тооцоо байна. “Samsung”-ийн төлөөлөгч дээрх маргаантай холбоотойгоор мэдэгдэл хийхдээ “Манай компани Пёнчаны олимпийг зохион байгуулах хороонд 4000 гаруй тусгай загварын гар утсыг өгсөн. Ираны тамирчдад яагаад үүнээс өгөөгүйг бид мэдэхгүй” гэжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Иранд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүүн нийлүүлэхийг “НҮБ хориглосон” учраас тамирчдад нь ухаалаг гар утас бэлэглэхгүй байх шийдвэрийг Олон улсын олимпийн хороо болон Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүс гаргаж, ийм асуудал үүсгэсэн бололтой.

Гэхдээ тус улсын тамирчдад энэ гар утсыг бэлэглэхээр болсон учир асуудал одоо шийдэгдсэн гэж найдаж буйгаа Пёнчаны олимпийг зохион байгуулагчид болон “Samsung” корпораци илэрхийлсэн байна.
 
Г.Доржханд
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 Пенчан хотод болох өвлийн Олимпын наадамд Солонгосын шигшээ багийн бэлтгэлд30 сая доллар зарцуулна file МИX 2017.02.02 5935
15 БНСУ-ын Пёнчан хотноо 2018 Өвлийн олимпод зориулсан дурсгалын мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэхээр болжээ file МИX 2017.02.09 6336
14 "Монгол Наадам Пусанд - 2016" анхдугаар баяр наадaм file МИX 2016.07.18 6405
13 К.Роналду дөрөв дэх удаагаа "Алтан бөмбөг"-ийн эзнээр тодорлоо file МИX 2016.12.13 6727
12 "ИНЧОН 2014" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ ТАМИРЧИДАА ДЭМЖИЦГЭЭЕ! МИX 2014.09.19 6729
11 МОНГОЛ ХҮН НЭГ САЯ ДОЛЛАРЫН БООЦООТ ТЭМЦЭЭНД ТУЛАЛДАХ ГЭЖ БАЙНА. file МИX 2017.03.08 7170
10 ОРОСЫН БАГ ТАМИРЧИД ЭХ ОРОНДОО 3 ДАХЬ МЕДАЛИА АВЧИРЛАА МИX 2018.02.14 7343
9 Сагсан бөмбөг: Манай эрэгтэй баг Азийн наадмын ШИЛДЭГ 8-д шалгарлаа file МИX 2014.09.27 7619
8 Чөлөөт бөх: Б.Номин хүрэл медаль хүртлээ file МИX 2014.09.27 8132
7 “Nike”-ын пүүз өмссөнөөс болоод “Аdidas”-ын амласан шагналыг авч чадсангүй МИX 2017.03.08 8151
6 А.ЗАГИТОВА ЭХ ОРОНДОО АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА МИX 2018.02.23 8951
5 Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН МИX 2018.02.23 9305
4 “ПЁНЧАН-2018” ПАРАЛИМПИЙН ӨВЛИЙН XII НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН УЛСЫН БАГИЙН ТАНИЛЦУУЛГА file МИX 2018.03.05 9449
3 КИМ ЧЕН УНЫ ИХЭР ОЛИМПИЙН НААДМЫН СОЛОНГОСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОЛТЫН ҮЕЭР ХӨӨГДӨВ [1] file МИX 2018.02.19 9998
2 Пёнчаны Паралимпийн тамирчдын хотхонд Монгол Улсын төрийн далбаа мандлаа file МИX 2018.03.07 10430
1 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 цэнгэлдэх хүрээлэнд явагдана МИX 2015.11.06 17917