메뉴 건너뛰기


Зураг
ПЁНЧАН. /Ёнхап/. Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын гол анхаарлын төвд байсан хоёр Солонгосын эмэгтэйчүүдийн мөсөн хоккейн хамтарсан баг Швейцарийн багт хожигджээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, өчигдөр орой болсон тоглолтод Швейцарийн баг хоёр Солонгосын хамтарсан багийг 8:0 оноогоор хожсон байна.

Уг тоглолтыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ёо Жон, Умард Солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах тэргүүтэй албаны хүмүүс үзэж сонирхжээ.

Умард Солонгосын хөгжөөн дэмжигчид Солонгосын хойгийн зураг бүхий туг далбаа намируулан хамтарсан багаа хөгжөөн дэмжсэн байна.

Өмнөд Солонгосын нэгэн үзэгч ярихдаа “Хамтарсан баг гаргасан нь  хоёр Солонгос эвлэрэн нэгдэхийн эхний алхам гэж үзэж байна” гэсэн бол өөр нэгэн үзэгч ярихдаа “Умард болон өмнөд солонгосчууд хамтдаа хоккей тоглож байгааг харахад сайхан байна” гэжээ.
Г.Доржханд
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛЖ БАЙНА file МИX 2018.02.19 1120
15 ХОЙД СОЛОНГОСЫГ ПЁНЧАНЫ ПАРАЛИМПИЙН НААДАМД УРЬЖЭЭ МИX 2018.02.05 1067
14 ПЁНЧАНЫ ОЛИМПИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ТЭРГҮҮН ИРАНЧУУДААС УУЧЛАЛТ ГУЙЖЭЭ МИX 2018.02.12 1004
13 ФРАНЦЫН БИАТЛОНЫ ТАМИРЧИН 3 ДАХЬ УДААГАА ОЛИМПИЙН АВАРГА БОЛЛОО МИX 2018.02.14 1001
» ХОЁР СОЛОНГОСЫН ХОККЕЙН ХАМТАРСАН БАГ ШВЕЙЦАРЬТ ХОЖИГДОВ МИX 2018.02.12 998
11 ОУХМ Ч.Отгонцэцэг 84 дүгээр байрт, Б.Ачбадрах 97 дугаар байрт орлоо МИX 2018.02.19 985
10 ӨМНӨД СОЛОНГОСЫН САНАЛЫГ УМАРД СОЛОНГОС ХҮЛЭЭН АВАВ МИX 2018.01.08 978
9 Солонгосчууд хөл бөмбөгийн ДАШТ-нд амжилтгүй оролцож байгаа хөл бөмбөгчдийг цэргийн албанд явуулна. file МИX 2018.06.25 977
8 ПЁНЧАН-2018" ӨВЛИЙН XXIII ОЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН ЦАНЫН ТАМИРЧДЫН ЭРХ АЛБАН ЁСООР БАТАЛГААЖИВ МИX 2018.01.24 954
7 БНСУ-ЫН ПЁНЧАН ХОТЫН ТЭНГЭРТ ӨВЛИЙН 23 ДАХЬ ОЛИМПИЙН БАМБАР АСЛАА МИX 2018.02.12 952
6 ӨМНӨД СОЛОНГОС ПЁНЧАНЫ ОЛИМПООС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ МИX 2018.02.12 907
5 ХОЁР СОЛОНГОСЫН МӨСӨН ХОККЕЙН ХАМТАРСАН БАГИЙН ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙНА МИX 2018.02.05 904
4 ЖҮДО БӨХИЙН ЗҮҮН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХОЁР СОЛОНГОС НЭГДСЭН БАГ ИЛГЭЭНЭ file МИX 2018.06.06 853
3 СКИАТЛОНЫ 30 КМ-Т НОРВЕГИЧҮҮД НОЁРХОВ МИX 2018.02.12 810
2 Хойд Солонгос хөл бөмбөгийн ДАШТ-нд зориулж шуудангийн марк гаргажээ file МИX 2018.06.25 717
1 Виктор Ан зодог тайлж, БНСУ-д амьдрахаар болжээ МИX 2018.09.10 604