메뉴 건너뛰기


Зураг
ПЁНЧАН. /Ёнхап/. Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын гол анхаарлын төвд байсан хоёр Солонгосын эмэгтэйчүүдийн мөсөн хоккейн хамтарсан баг Швейцарийн багт хожигджээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, өчигдөр орой болсон тоглолтод Швейцарийн баг хоёр Солонгосын хамтарсан багийг 8:0 оноогоор хожсон байна.

Уг тоглолтыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ёо Жон, Умард Солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах тэргүүтэй албаны хүмүүс үзэж сонирхжээ.

Умард Солонгосын хөгжөөн дэмжигчид Солонгосын хойгийн зураг бүхий туг далбаа намируулан хамтарсан багаа хөгжөөн дэмжсэн байна.

Өмнөд Солонгосын нэгэн үзэгч ярихдаа “Хамтарсан баг гаргасан нь  хоёр Солонгос эвлэрэн нэгдэхийн эхний алхам гэж үзэж байна” гэсэн бол өөр нэгэн үзэгч ярихдаа “Умард болон өмнөд солонгосчууд хамтдаа хоккей тоглож байгааг харахад сайхан байна” гэжээ.
Г.Доржханд
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
56 ХОЁР СОЛОНГОСЫН УРАН ГУЛГАГЧИД ХАМТДАА СЕЛФИДЖЭЭ МИX 2018.02.12 1158
55 БНСУ-ЫН ПЁНЧАН ХОТЫН ТЭНГЭРТ ӨВЛИЙН 23 ДАХЬ ОЛИМПИЙН БАМБАР АСЛАА МИX 2018.02.12 952
54 ӨМНӨД СОЛОНГОС ПЁНЧАНЫ ОЛИМПООС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ МИX 2018.02.12 907
» ХОЁР СОЛОНГОСЫН ХОККЕЙН ХАМТАРСАН БАГ ШВЕЙЦАРЬТ ХОЖИГДОВ МИX 2018.02.12 998
52 СКИАТЛОНЫ 30 КМ-Т НОРВЕГИЧҮҮД НОЁРХОВ МИX 2018.02.12 810
51 "Пёнчан-2018" Өвлийн XXIII Олимпийн наадмын гарын авлагыг иргэддээ зориулан хүргэж байна file МИX 2018.02.07 1303
50 ХОЁР СОЛОНГОСЫН МӨСӨН ХОККЕЙН ХАМТАРСАН БАГИЙН ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙНА МИX 2018.02.05 904
49 ХОЙД СОЛОНГОСЫГ ПЁНЧАНЫ ПАРАЛИМПИЙН НААДАМД УРЬЖЭЭ МИX 2018.02.05 1067
48 "ПЁНЧАН-2018" ОЛИМПИЙН НААДАМ ЭХЛЭХЭД 5 ХОНОГ ҮЛДЛЭЭ МИX 2018.02.05 1434
47 ПЁНЧАН-2018" ӨВЛИЙН XXIII ОЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН ЦАНЫН ТАМИРЧДЫН ЭРХ АЛБАН ЁСООР БАТАЛГААЖИВ МИX 2018.01.24 954
46 "ПЁНЧАН-2018"-ЫН НЭЭЛТ, ХААЛТЫН ЁСЛОЛД ХОЁР СОЛОНГОС НЭГ ДАЛБААН ДОР ОРОЛЦОХООР БОЛОВ. file МИX 2018.01.18 1257
45 Пёнчаны өвлийн олимп болон пара-олимп үзэх тасалбар-аа онлайнаар болон биечлэн очиж худалдан авах боломжтой. file МИX 2018.01.17 1512
44 ПЁНЧАНЫ ӨВЛИЙН ОЛИМП-2018 ОРОСЫН БАГ ОРОЛЦОХГҮЙД ГЕРМАНЧУУД ТЭРГҮҮЛНЭ МИX 2018.01.12 1625
43 ХОЙД- СОЛОНГОС ПЁНЧАНЫ ОЛИМПОД ОРОЛЦОХОО МЭДЭГДЭВ file МИX 2018.01.09 1227
42 2020 оны олимпод бэлэн үү МИX 2018.01.09 1281
41 2018 онд дэлхий нийтэд болох спортын томоохон уралдаан тэмцээн МИX 2018.01.08 1236
40 Пёнгчанг Өвлийн Олимп 2018: "Олимпийн гутал" гэж нэрлэгдсэн пүүз 200.000 ш захиалагджээ file МИX 2018.01.08 1639
39 ӨМНӨД СОЛОНГОСЫН САНАЛЫГ УМАРД СОЛОНГОС ХҮЛЭЭН АВАВ МИX 2018.01.08 978
38 "Пёнчаны Ч үсгийг томоор бичнэ file МИX 2017.12.07 1543
37 "Пёнчан 2018" БНСУ-ын Пёнчан хотноо 2018 оны хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд болно. file МИX 2017.11.13 4260