메뉴 건너뛰기


Зураг
ПЁНЧАН. /Ёнхап/. Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын гол анхаарлын төвд байсан хоёр Солонгосын эмэгтэйчүүдийн мөсөн хоккейн хамтарсан баг Швейцарийн багт хожигджээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, өчигдөр орой болсон тоглолтод Швейцарийн баг хоёр Солонгосын хамтарсан багийг 8:0 оноогоор хожсон байна.

Уг тоглолтыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ёо Жон, Умард Солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах тэргүүтэй албаны хүмүүс үзэж сонирхжээ.

Умард Солонгосын хөгжөөн дэмжигчид Солонгосын хойгийн зураг бүхий туг далбаа намируулан хамтарсан багаа хөгжөөн дэмжсэн байна.

Өмнөд Солонгосын нэгэн үзэгч ярихдаа “Хамтарсан баг гаргасан нь  хоёр Солонгос эвлэрэн нэгдэхийн эхний алхам гэж үзэж байна” гэсэн бол өөр нэгэн үзэгч ярихдаа “Умард болон өмнөд солонгосчууд хамтдаа хоккей тоглож байгааг харахад сайхан байна” гэжээ.
Г.Доржханд
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 ФРАНЦЫН БИАТЛОНЫ ТАМИРЧИН 3 ДАХЬ УДААГАА ОЛИМПИЙН АВАРГА БОЛЛОО МИX 2018.02.14 1001
15 Ижил хүйстэн тамирчин өвлийн олимпоос алтан медаль хүртлээ file МИX 2018.02.14 1212
14 МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛЖ БАЙНА file МИX 2018.02.19 1120
13 ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДМЫН 1000 ДАХЬ АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН ТОДОРЧЭЭ file МИX 2018.02.19 1213
12 Өвлийн ЧАРГАНЫ ТЭМЦЭЭНД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТАМИРЧИН ТҮРҮҮЛЛЭЭ МИX 2018.02.19 1228
11 ОУХМ Ч.Отгонцэцэг 84 дүгээр байрт, Б.Ачбадрах 97 дугаар байрт орлоо МИX 2018.02.19 986
10 КИМ ЧЕН УНЫ ИХЭР ОЛИМПИЙН НААДМЫН СОЛОНГОСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОЛТЫН ҮЕЭР ХӨӨГДӨВ [1] file МИX 2018.02.19 9998
9 А.ЗАГИТОВА ЭХ ОРОНДОО АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА МИX 2018.02.23 8951
8 Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН МИX 2018.02.23 9305
7 “ПЁНЧАН-2018” ПАРАЛИМПИЙН ӨВЛИЙН XII НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН УЛСЫН БАГИЙН ТАНИЛЦУУЛГА file МИX 2018.03.05 9449
6 Пёнчаны Паралимпийн тамирчдын хотхонд Монгол Улсын төрийн далбаа мандлаа file МИX 2018.03.07 10430
5 ОРОСЫН ТАМИРЧИН 2 ДАХЬ УДААГАА ПАРАЛИМПИЙН АВАРГА БОЛЛОО МИX 2018.03.13 1871
4 ЖҮДО БӨХИЙН ЗҮҮН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХОЁР СОЛОНГОС НЭГДСЭН БАГ ИЛГЭЭНЭ file МИX 2018.06.06 853
3 Хойд Солонгос хөл бөмбөгийн ДАШТ-нд зориулж шуудангийн марк гаргажээ file МИX 2018.06.25 717
2 Солонгосчууд хөл бөмбөгийн ДАШТ-нд амжилтгүй оролцож байгаа хөл бөмбөгчдийг цэргийн албанд явуулна. file МИX 2018.06.25 977
1 Виктор Ан зодог тайлж, БНСУ-д амьдрахаар болжээ МИX 2018.09.10 605