“ШЯЙНИ” ХАМТЛАГИЙН ГИШҮҮН АМИА ХОРЛОЖЭЭ
2017.12.19 15:09
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын алдарт “Шяйни” хамтлагийн гишүүн Ким Жонхюн даваа гарагт буюу өчигдөр амиа хорлосон тухай цагдаагийн эх сурвалж мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг мэдээллээ.
Жонхюн гэдэг тайзны нэрээрээ олонд танигдсан 27 настай Ким овогт нь Сөүл хотын өмнөд хэсэгт орших Каннам дүүргийн Чоннам хороонд түрээсэлдэг студийнхээ байрнаас даваа гарагийн оройн 6:10 цагт ухаан алдсан байдалтайгаар олдсон байна. Түүний эгч нь анх цагдаад дуудлага өгсөн аж. Дуучин залууг ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэсэн хэдий ч амийг нь аврахад нэгэнт оройтсон байжээ.

Цагдаа нар мэдэгдэхдээ “Биднийг хэргийн газарт очиход хайруулын тавган дээр нүүрс шатаж байсан. Үүний улмаас дуучин угаартаж, амиа алдахад хүрсэн. Түүнийг амиа хорлосон гэж үзэж байна. Тэрбээр эгч рүүгээ амиа хорлох гэж байгаа өнгө аястай мессежүүд илгээсэн байсан” гэжээ.
Таван гишүүнтэй “Шяйни” нь Өмнөд Солонгостоо төдийгүй Азид, дэлхийд алдартай хамтлаг билээ. Тус хамтлаг нь япон хэлээр дуулан цомог гаргаж ,Токиогийн 50 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийж, энэ оны эхээр Хойд Америкаар анх удаагаа аялан тоглож байсан юм.
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
» | “ШЯЙНИ” ХАМТЛАГИЙН ГИШҮҮН АМИА ХОРЛОЖЭЭ | МИX | 2017.12.19 | 9941 |
5 | ДУУЧИН РЕЙН ШИНЭ ЦОМОГ ГАРГАНА | МИX | 2018.06.25 | 635 |
4 | Чи бэлэн үү? | МИX | 2018.09.18 | 787 |
3 | БНСУ-ын хөвгүүдийн хамтлаг Европын хөгжмийн наадмаас шагнал хүртжээ | МИX | 2018.11.07 | 483 |
2 | Шин Мин А Солонгосын хүүхдүүд төдийгүй Монгол, Камбож зэрэг улсуудын түлэгдэлтэй 8 хүүхдүүдийг Солонгост авчран эмчүүлсэн удаатай гэнэ. | МИX | 2019.03.04 | 2228 |
1 | BTS” хамтлагийн тоглолтуудыг Азийн зургаан орны кинотеатраар шууд дамжуулан үзүүлнэ | МИX | 2019.10.24 | 411 |