메뉴 건너뛰기


Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын алдарт “Шяйни” хамтлагийн гишүүн Ким Жонхюн даваа гарагт буюу өчигдөр амиа хорлосон  тухай цагдаагийн эх сурвалж мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Жонхюн гэдэг тайзны нэрээрээ олонд танигдсан 27 настай Ким овогт нь Сөүл хотын өмнөд хэсэгт орших Каннам дүүргийн Чоннам хороонд түрээсэлдэг студийнхээ байрнаас даваа гарагийн оройн 6:10 цагт ухаан алдсан байдалтайгаар олдсон байна. Түүний эгч нь анх цагдаад дуудлага өгсөн аж.  Дуучин залууг ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэсэн хэдий ч амийг нь аврахад нэгэнт оройтсон байжээ.

Цагдаа нар мэдэгдэхдээ “Биднийг хэргийн газарт очиход хайруулын тавган дээр нүүрс шатаж байсан. Үүний улмаас дуучин угаартаж, амиа алдахад хүрсэн. Түүнийг амиа хорлосон гэж үзэж байна. Тэрбээр эгч рүүгээ амиа хорлох гэж байгаа өнгө аястай мессежүүд илгээсэн байсан” гэжээ.

Таван гишүүнтэй “Шяйни” нь Өмнөд Солонгостоо төдийгүй Азид, дэлхийд алдартай хамтлаг билээ. Тус хамтлаг нь япон хэлээр дуулан цомог гаргаж ,Токиогийн 50 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийж,  энэ оны эхээр Хойд Америкаар анх удаагаа аялан тоглож байсан юм.
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
23 Чи бэлэн үү? file МИX 2018.09.18 259
22 ДУУЧИН РЕЙН ШИНЭ ЦОМОГ ГАРГАНА МИX 2018.06.25 125
» “ШЯЙНИ” ХАМТЛАГИЙН ГИШҮҮН АМИА ХОРЛОЖЭЭ МИX 2017.12.19 1379
20 “Нарны үр сад” киноны жүжигчид гэрлэлээ МИX 2017.11.01 1558
19 Рэин, Ким Тэ Хи нар гэрлэнэ file МИX 2017.01.17 3283
18 Дэлхийд гайхагдсан Монголын авьяастнууд file МИX 2017.01.17 3585
17 Солонгосын реппер Сан Ег Төрийн тэргүүнээ шогложээ МИX 2016.11.28 3200
16 Монгол залуу Холливудын кинонд дүр бүтээлээ МИX 2016.03.24 3978
15 Shilla зочид буудалд хуримаа хийжээ МИX 2016.03.24 5002
14 “Gangnam Style”-ийг 2,5 тэрбум хүн үзжээ МИX 2016.01.21 3111
13 МОНГОЛ ОЮУТАН СОЛОНГОС КИНОНД ДҮР БҮТЭЭЖ БАЙНА МИX 2015.11.12 2338
12 Монгол Солонгосын хамтарсан тоглолт болно МИX 2015.09.25 2374
11 Монгол залуу “Asian best model” боллоо file МИX 2014.11.24 3443
10 "K-Pop world festival" дэлхийн наадамд Б.Очирбат 3-р байр эзэлжээ file МИX 2014.11.08 3518
9 “K-Pop World Festival 2014” -ийн оролцогч Монгол залуу file МИX 2014.10.10 3312
8 Солонгосын рэпер PSY-гийн шинэ клип дахиад л дуулиан тарилаа МИX 2014.06.10 5587
7 И Бён Хон түүх амьдарлаас (Ким Ин Ха) МИX 2014.06.02 7785
6 PSY-гийн клипийг 2 тэрбум удаа үзэж, дээд амжилт тогтоов file МИX 2014.06.02 3753
5 Солонгосын Миранда Керр file МИX 2014.05.30 3301
4 Солонгосын хоёр жүжигчин салжээ 김이박 2014.05.22 4972