Гадаад иргэн эд хогшилтой хамт импортоор орж ирсэн машин
2014.04.25 16:47
Солонгост жилээс дээш хугацаагаар амьдрах зорилгоор ирсэн гадаадын иргэн эсвэл гэр бүлээрээ 6 сараас амьдрахаар ирсэн гадаад иргэний эд хогшилтой хамт орж ирсэн машиныг импортлон
авчирч болно.
· Гааль дээр эд хогшлын нэг хэсгээрхүлээн зөвшөөрөгдөнө.
· Жижиг болон дунд ангилалын машин боломжтой. Жижиг дунд ангилал
боломжтой боловч ачааны машин, арваас дээш хүний багтаамжтай машин
импортлохыг хориглосон байдаг. · Солонгост ирэхээс өмнө тухайн
машиныг 3 сараас дээш хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд хүлээн зөвшөөрөгдөнө.
· Бүртгүүлэхээр хүсэлт гаргагчийн нэр дээр бүртгүүлсэн байх. Машины бүртгэл
сертификат болон даатгалын бичиг баримт хураалгах
· Татвар, гаалийн татвар : 2,000cc түүнээс дээш (34.24%), 800cc – 2,000cc (26.52%), 800 cc түүнээс бага (18.8%).· Машины үзлэг болон утаа ялгаруулалтын шинжилгээтэй холбоотой мэдээллийг Солонгосын Тээврийн Удирдах газраас лавлаж болно. (www.kotsa.or.kr / Утас. 1577-0990)
· Утаа болон чимээтэй холбоотой мэдээллийг Үндэсний Орчны Судалгааны Хүрээлэнгээс авч болно.
(http://tprc.nier.go.kr / Утас. 032-560-7653)
Хаяг өөрчлөх
Машины бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэлд өөрчлөлт оруулахын тулд тухайн шалтгаан
үүссэн өдрөөс эхлэн 15 өдрийн дотор/ нүүсэн өдрөөс эхлэн 15 хоногийн дотор
хүсэлт гэргэх хэрэгтэй.Дараах байдлыг зөрчсөн тохиолдолд 300,000 хүртэлх воны
торгууль төлнө. Машин эзэмшигчийн хаягийн бүртгэл нь автомашины ашиглаж
буй хаягтай ижил тохиолдолд оршин суугаа хаягийн өөрчлөлтийн мэдүүлгийг ашиглах
хаягийн өөрчлөлтийн оронд хийж болно..
Хуулийн үндэслэл
Автомашины зохицуулалтын тухай
хуулийн 11дүгээр зүйл, Автомашины бүртгэлийн заалтын 22дугаар зүйлийн 1р бүлэг,
Автомашины бүртгэлийн журмын 29 дүгээр зүйлийн 1-р бүлэг Хот аймаг дүүрэг хороо
Шаардлагатай бичиг баримт
· Машины бүртгэлийн сертификат нэг хувь
· Хаягийн өөрчлөлт хүсэлтийн шалтгаан
/машиныг бизнесийн зорилгоор
ашигладаг бол түүнтэй холбоотой
баримт/
· Машины бүртгэлтэй дугаар 2 ширхэг
(дугаар өөрчлөхөд)