Аюулгүй жолоодлого( Замын хөдөлгөөний зөрчилд оногдуулах шийтгэл)
2014.04.25 16:17
Жолооны үнэмлэх авсны дараа жолооч зам тээврийн дүрэм сайн сахиж аюулгүй жолоодлогын дүрмийн дагах хэрэгтэй. Зөрчил бүрийн торгуулийг дараах хүснэгтэд үзүүлэв. Нарийн мэдээллийг Жолооны Үнэмлэхний Агентлагийн цахим хуудас (www.dla.go.kr)-наас авч болно. Солонгосын зам тээврийн хууль дүрэм, торгууль нь бусад орныхтой ижилхэн тал ихтэй ч ялгаатай тал бий тул урьдчилан анхаарна уу. Ялангуяа жолооны үнэмлэх цуцлах, түдгэлзүүлэх хүртэл үргэлжлэх тал бий.
Замын хөдөлгөөний зөрчилд оногдуулах шийтгэл
1. Жолооны үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссанаас хойш 1 жилээс дээш
хугацаа өнгөрсөн тохиолдолд 110 оноо
2. Согтуугаар жолоо барих ( Согтуурлын түвшин 0.05% түүнээс дээш, 0.1% бага) 100 оноо
3. Цагдаагийн албан хаагчид халдах 90 оноо
4. Машинаа зогсоолд хууль бус байрлуулах (цагдаагийн албан хаагчийн хөдөлгөөн зохицуулсан шаардлагыг 3-аас дээш удаа биелүүлэхээс татгалзах) 40 оноо
5. Аюулгүй жолоодлогын дүрэм зөрчих (цагдаагийн албан хаагчийн 3 –с дээш удаагийн аюулгүйн хөдөлгөөний шаардлагыг эс дагах, бусдад аюултайгаар хөдөлгөөнд оролцох, хурд хэтрүүлэх г. м) 40 оноо
6. Тайван бус байдалтай автомашин жолоодох 40 оноо
7. Зарлан дуудах, торгууль төлөх хугацаа дуусах өдрөөс эхлэн 60-с өдөр хэтрүүлэх болон дуудсан хугацаанд шүүхэд очихгүй байх 40 оноо
8. Нэвтрэн өнгөрөх зөрчил (тусгаарлагч зураасыг давах) 30 оноо
9. Хурдны хязгаар зөрчих (40kм/цаг хязгаараас хэтрэх) 30 оноо
10. Төмөр зам гатлах зөрчил 30 оноо
11. Хурдны замын хажуугаар жолоодох 30 оноо
12. Автобусны/олон хүн тээвэрлэх шугам/-аар давхих 30 оноо
13. Жолооны үнэмлэх биедээ авч яваагүй30 оноо
14. Гэрлэн дохио, тэмдгийн зөрчил 15 оноо
15. Хурд хэтрүүлэх(20kм/цаг, 40kм/цаг хязгаар дотор) 15 оноо
16. Хориглосон газраар зорчих 15 оноо
17. Жолоо барих үедээ гар утас хэрэглэх зөрчил 15 оноо
18. Бүрэн бус тээврийн хэрэгслээр зорчсон зөрчил 15 оноо
19. Сургуулийн автобусны жолоочийн үүрэгт гаргасан зөрчил 15 оноо
20. Нэвтрэх хэсгийн зөрчил (явган хүний зам болон гэрлэн дохиотой холбоотой зөрчил) 10 оноо
21. Эгнээ солих зөрчил (эгнээ сольж болохгүй бүсэд эгнээ солих) 10 оноо
22. Зөвхөн автобус зорчих эгнээгээр зорчих 10 оноо
23. Зай барихгүй байх (эгнээ солих зөрчлийг оруулан) 10 оноо
24. Зорчихгүй бүсийн зөрчил 10 оноо
24. Зорчихгүй бүсийн зөрчил 10 оноо
25. Явган зорчигчийн зорчих хэсэгт гаргасан зөрчил (Зогсох шугам хэтрүүлэх зөрчлийн хамт) 10 оноо
26. Зорчигчийн аюулгүй байдалтай холбоотой зөрчил (Автомашинд суух буух) 10 оноо
27. Аюулгүй жолоодлогын зөрчил 10 оноо
28. Зам дээр маргаан үүсгэх, тээврийн хэрэгслүүдэд саад болох 10 оноо
29. Сургуулийн автобус тусгай хамгааллын зөрчил 10 оноо