Машин устгах
2014.04.25 16:54
Машин эзэмшигч нь машины бүртгэлийн сертификат ба биеийн байцаалт байвал
улс даяар аль ч бүртгэлтэй машин устгах газар үйлчлүүлж болно. Төлөөлөгчөөр
дамжуулж байгаа бол (машин устгах агентлаг) мөн бүртгэгдээгүй хог хаягдлын
газар бол машин эзэмшигчийн тамганы тодорхойлолт нэмж хэрэг болно.
Шаардлагатай бичиг баримт
- Машины бүртгэлийн сертификат эх хувь
- Сүүлийн гурав хоногийн дотор авсан
машины бүртгэлийн хуулбар
- Эзэмшигчийн тамга дарагдсан эзэмших сертификат
- Гадаад иргэний үнэмлэх
Машин устгах шат дараалал
Машин устгах газарт машиныг устгахад 5-10 минут л зарцуулна. Бүртгэлтэй
машин устгах газарт машиныг устгасны дараа , машин устгасан тухай
тодорхойлолт өгнө.
※ Зөвшөөрөлгүй машин устгах газраар машин устгал хийлгэх тохиолдолд
сертификат авах боломжгүй ба асуудал үүссэн тохиолдолд,
хариуцлагыг эзэмшигч хүлээдэг учир зайлшгүй бүртгэлтэй машин устгах
газраар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Устгах боломжгүй тохиолдолууд
· Зээлийн үлдэгдэлтэй эсвэл битүүмжлэгдсэн бол
›› Холбогдогч талууд тамганы тодорхойлолт болон хүчингүй
болгосон баримт, үйлдсэн бол устгаж болно.
›› Машины Бүртгэлийн газраас машиныг устгахаар шаардлага
явуулсан бол устгаж болно.
· Машины бүртгэлийн дугаар ба машины
дугаар өөр өөр байх тохиолдолд устгах боломжгүй.