Нийтийн тээврээр зорчих
2014.12.03 14:33
Сөүл хот бол арваас илүү сая хүн оршин суудаг дэлхийд томоохон хотуудын нэг юм. Мөн хамгийн их хүн амын
нягтшилтай хотуудын нэг бөгөөд 605 км хавтгай дөрвөлжин газар нутагтай.
Хүн ам ихтэй учраас замын түгжрэл Сөүлийн
хүндрэлтэй асуудал болдог байна. Гэвч, зохион байгуулалттай, дэвшилтэт нийтийн тээврийн сүлжээ нь иргэдийг
ая тухтай зорчуулахын хамтаар түгжрэлийг бууруулахад нэмэртэй байдаг байна. Олон автобусны чиглэл таныг хот даяар
хөтөлнө. Эхлээд автобусны чиглэлүүд эргэлзээтэй санагдаж болох ч багахан оролдлогоор та Сөүлийн нийтийн тээврийн сүлжээний ая тухыг мэдэрнэ. Автобусны чиглэлүүд хотын бүх өнцөг булан бүрд хүргэнэ. Гэхдээ хүссэн газраа
хүрэх хамгийн үр дүнтэй арга бол Сөүлийн метро юм. Хямдханаас гадна буудлаас буудал хүрэх дундаж хугацаа
2-3 минут. Энэ бол ачаалалтай оргил цагуудад хотын захаас ажилдаа автобус эсвэл машинаар ирдэг хүмүүсийг бодвол
богино хугацаанд очих газраа хүрэх хамгийн хурдан тээврийн хэрэгсэл юм. 2010 онд хурдан галт тэрэгний замд
өргөтгөл хийснээс хойш бусад хотууд руу галт тэргээр аялахад улам тухтай болсон. Мөн дотоод нислэгийн хоёр
голлох нислэгийн компани, бусад хэд хэдэн жижиг нислэгийн компаниуд өдөр тутмын дотоод нислэгүүдийг хийдэг.
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
» | Нийтийн тээврээр зорчих | Uyanga | 2014.12.03 | 3641 |
12 | Метро | Uyanga | 2014.12.03 | 8685 |
11 | Метроны төлбөр төлөх аргууд | Uyanga | 2014.12.11 | 3527 |
10 | Хэрэв та эд зүйлсээ метронд гээгдүүлсэн бол | Uyanga | 2014.12.11 | 3294 |
9 | Хот доторх автобус | webmaster | 2015.01.19 | 3354 |
8 | Автобусны төрөл | webmaster | 2015.01.19 | 3633 |
7 | Taкси [1] | webmaster | 2015.01.19 | 26838 |
6 | Сөүлийн хотын автобусны үнэ | webmaster | 2015.01.19 | 11350 |
5 | T-Money тээврийн карт | webmaster | 2015.01.19 | 13012 |
4 | Шуурхай автобусууд | webmaster | 2015.01.19 | 15573 |
3 | Галт тэрэг & Онгоц | webmaster | 2015.01.19 | 15606 |
2 | Тээврийн хэрэгсэлийн талаарх асуулт хариулт | webmaster | 2015.01.19 | 10669 |
1 | Метрогоор зорчдог хүн бүхэн анхаарлаа хандуулна уу | МИX | 2017.06.19 | 14327 |