메뉴 건너뛰기


Хорт хавдар нь хүний биеийн аль ч хэсгийн эсээс үүсч болно. Хавдрын талаар ойлгохын тулд эхлээд хүний биеийн хэвийн эсүүд хэрхэн хавдрын эсэд хувирдаг талаар ойлгох нь чухал. Хүний бие маш олон төрлийн эсээс тогтдог. Хэвийн үед эсүүд өсөж үржиж хуваагдаж биеийн хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг.

Заримдаа үйл ажиллагаа нь алдагдаж шинэ эсүүд шаардлагагүй тохиолдолд эсүүд хуваагдаж олширсоор байдаг. Ингэж илүүдлээр хуваагдаж олширсон эсүүдийн бөөгнөрлийг хавдар, үүсгэвэр гэж нэрлэдэг. Хавдрын урьдал өвчин буюу эрт үеийн хавдар гэдэг нь хорт хавдар биш. Эдгээр өөрчлөлтүүд нь ихэнх тохиолдолд эргэн хэвийн болдог. Хавдрын урьдал өөрчлөлтүүдийн үед эсүүд нь биеийн өөр хэсэгт тархдаггүй. Хорт хавдрын эсүүд нь хэвийн бус хяналтгүй, эмх замбараагүй ургадаг. Хортой хавдрын эсүүд нь орчныхоо эд эсийг гэмтээдэг.

cancaer.jpg
Мөн хорт хавдрын эсүүд нь тасарч цус, тунгалгийн урсгалд орж ойрын болон холын эрхтэнд тархдаг. Үүнийг хорт хавдрын үсэрхийлэл гэж нэрлэдэг.

Mанай улсад жилд дунджаар 4200 орчим хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж, 3000 гаруй хун буюу нас барж буй таван хүний нэг нь хорт хавдрын улмаас хорвоог орхидог байна. Энэ нь нийт хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Хорт хавдрын өвчлөлийн 80 хувийг элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүү, хөх гэсэн зургаан төрөл зонхилдог байна. Шинээр оношлогдсон хорт хавдрын 75 хувь нь III, IV үедээ буюу эмчилгээ хийх боломжгүй үе шатандаа эмнэлэгт ханддаг зуршил манайхны хувьд түгээмэл юм.

Эмч мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлснээр хорт хавдрын нийт тохиолдлын 40 хувиас сэргийлэх боломжтой юм. Тvvнчлэн жилд нэг удаа еерее еертее анхаарал тавиад шинжилгээнд орж байх нь хамгийн чухал юм.

БНСУ-ын Мёнжи эмнэлгийн ажилтан Цэвлээ. 
Холбогдож мэдээлэл авах утас:Монголоос залгавал: 8231-810-6162(ажлын)
821043000121 (гар утас)
Солонгос дотроо: 010 4300 0121

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Хүүхдийн вакцинжуулалтын талаарх асран хамгаалагчийн гарын авлага МИX 2017.01.19 27105
18 기본종합검진 Эрүүл мэндийн шинжилгээ file МИX 2014.04.18 6222
17 Солонгосын Эмнэлгийн систем file МИX 2014.04.18 6242
16 Гадаадын иргэдэд зориулсан эмнэлгийн үйлчилгээ file МИX 2014.04.18 6546
15 Сөүлийн Олон улсын клиниктэй төв эмнэлгүүд file МИX 2014.04.18 15099
14 Эрүүл Мэндийн Даатгал file МИX 2014.04.18 6131
13 Сөүлд эмийн сангаар үйлчлүүлэх file МИX 2014.04.18 16433
12 Эрүүл мэндийн үг хэллэг file mix 2014.05.27 11770
11 Үргүйдлийн үндсэн шинжилгээ file МИX 2015.09.03 16032
10 Кил нэгдсэн эмнэлэг [1] МИX 2015.09.03 21337
9 ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ [2] МИX 2015.09.03 16517
8 Эрт үеийн уушигны хорт хавдарын үед уушигны тайралтыг багасгасан ч амьдрах магдал ялгаагүй file МИX 2015.09.04 4098
7 Жирэмслэх боломжтой өдрүүдийг тооцоолох нь МИX 2015.10.20 11149
6 Ижонбү хотын Чү нэгдсэн эмнэлэг file МИX 2015.11.06 12578
5 Бүтэн биеийн нарийвчилсан багц шинжилгээ file МИX 2016.11.07 11227
4 Эмнэлэгийн үг хэллэг Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 23471
3 Солонгосын анагаахийн сургууль [1] file МИX 2017.01.25 14321
» ХОРТ ХАВДАР ГЭЖ ЮУ ВЭ? ЯАГААД БИЙ БОЛДОГ ВЭ? file МИX 2018.12.04 1754
1 <Солонгостоо хамгийн нэр хүндтэй эмч нарын нэрсийн жагсаалт> [1] МИX 2019.02.19 1652