메뉴 건너뛰기


Сөүл Глобал төв (7 сар)

2016.07.20 19:03

МИX Уншсан:1619

몽골어_메인.png


Гадаад иргэдийн бизнесийн сургууль

Сөүл Глобал төвөөс шинэ хүсэл мөрөөдлийнхөө төлөө бизнес санаачлагч нарт зориулсан бизнесийн сургалтын хөтөлбөрийн 4 дэх удаагийн сургалтанд суралцах хүмүүсийг бүртгэж байна. “Гадаад иргэдийн бизнесийн сургууль” нь Сөүл Глобал төвийн гол төлөөлөл болсон бизнесийн сургалтын хөтөлбөр бөгөөд, бизнесээ эхлээд амжилттай удирдаж, хэрэгжүүлэхийн тулд бодит тус болох янз бүрийн хичээлээс бүрдсэн юм. Бизнесийн мэрэгжилтнүүдтэй танилцах төдийгүй бизнес эхлэхээр төлөвлөж буй бусад сонсогч нартай ч нетворк үүсгэх боломжтой. Та бүхэн яг одоо бүртгүүлнэ үү.

◈ Сургалтын товч танилцуулга

  • ∙Огноо: 2016.7.22(Баасан) ~ 7.25(Даваа) / Нийт 20цаг
  • ∙Газар: Ё Иду Глобал бизнес төв
  • ∙Нийт суралцах хүний тоо: 24 хүн
  • ∙Хэл: Солонгос хэл
  • ∙Хичээлийн нэр: Солонгосын бизнес эрхлэх соёлтой танилцах, Гадаад иргэний хөрөнгө оруулалтын шат дараалал, татвар санхүү, хөдөлмөрийн эрхзүй, оюуны өмч, санхүү зэрэг

◈ Бүртгүүлэх арга

  • ∙Бүртгэлийн хугацаа : 2016.7 сарын (Удахгүй хомпэйжээр зарлах болно.)
  • ∙Хамрагдах хүмүүс: Сөүлд оршин суугч гадаад иргэд
  • ∙Хамрагдах хүмүүс: Сөүлд оршин суугч гадаад иргэд yeouidosmbiz@gmail.com хомпэйж (http://global.seoul.go.kr) -нээс татаж авах

※Дээрх хөтөлбөр нь тодорхой нөхцөл шалтгааны улмаас өөрчлөгдөж болно

◈ Нэмэлт мэдээллийг



Cөүл Глобал төвийн зөвлөгөө өгөх үйлчилгээний танилцуулага

1. Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ

Сөүл Глобал төв нь ажлын өдрөөр төвийг зорин ирэх боломжгүй гадаад иргэдэд зориулан амралтын өдөр бүр Сөүл хотын гадаад иргэд ихээр зорчидог бүсүүдэд очиж үнэ төлбөргүй зөвлөгөө өгч үйлчилж байна. Сөүлд товхинон суурьшихад шаардлагатай суурь мэдээллээс эхлээд хөдөлмөр, хууль , визний тухай зөвлөгөө, даатгал болон мөн хэлний бэрхшээл үүсч буй иргэд нь 7-р сарын явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээний хуваарийг шалган тус үйлчилгээгээр үйлчилүүлнэ үү.

◈ Явуулын зөвлөгөөний 7-р сарын хуваарь

ОгнооЦагБайршилЗөвлөгөө өгөх сэдэв
7/10 (Ням)12:00~16:00Хвэхуа хорооны Католик шашинтан залуучуудын төв 
(Хвэхуа метроны буудал/4 шугам /1 гарц)
Хууль зүй, Үйлдвэрийн осол, 
оршин суух эрх, виз,ахуй амьдрал,
даатгал, банк санхүү
7/17(Ням)12:00~16:00Итэвон метроны буудал 
(Итэвон метроны буудал/6 шугам )
Хууль зүй, Үйлдвэрийн осол, 
оршин суух эрх,
виз,ахуй амьдрал, даатгал,

※ Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээтэй холбоотой асууж сонирхох зүйл байвал

Сөүл Глобал төвөөс лавлана уу.

Утас (02)2075-4180 / мэйл хаяг: hotline@seoul.go.kr

2. КВ Күкмин банкны санхүүгийн зөвлөгөө

Сөүл Глобал төв болон КВ Күкмин банкнаас хамтран гадаад иргэдийн банк санхүүгийн зөвлөгөө өгөх хамтын ажиллагааны гэрээг байгуулж 5 дугаар сарын 16 наас эхлэн Сөүл Глобал төвийн байрны 5 давхарт албан ёсоор санхүүгийн зөвлөгөө өгч эхэллээ. Энэхүү зөвлөгөөгөөр гадаад иргэдэд тулгардаг хамгийн бэрхшээлтэй асуудал болох санхүүгийн үйлчилгээний тухай тайлбарлан зөвлөгөө өгч байна.

Өдөр/цагҮйлчилгээЗөвлөгөө өгөх хэл
Даваа-Баасан 09:00~18:00① КВ Күкмин банкны Гадаад иргэдэд зориулсан банк санхүүгийн үйлчилгээ (Данс нээлгэх , Гүйлгээний карт нээлгэх г.мэт) 
② KB валютын үйлчилгээ (Интернет , Гар утсаараа банкны гүйлгээгээр валют гуйвуулах, гадаад уруу мөнгө гуйвуулах ) 
③ Хувь хүнд тааруулсан санхүүгийн зөвлөгөө өгөх ( Их хэмжээний мөнгө цуглуулах, Мөнгөө эргэлдүүлэх, Зээл Санхүүгийн зөвлөгөө өгөх) 
④ Банкны бусад бүх үйлчилгээг үзүүлэх (Данс нээлгэх , Карт нээлгэх зэрэг үйлчилгээг ойр байрлах Күкмин банкны салбарлуу дагуулан очиж үйлчилгээ хурдан шуурхай үзүүлэх) 
Англи
Хятад
Япон
Вьетнам
Монгол
Тайланд
Филиппин 
Орос
Узбек
Солонгос

Лавлах утас : КВ Күкмин банк Сөүл Глобал төв (Tel. 02-2075-4157)

3. Сэтгэл зүйн зөвлөгөө болон Стрессээ шалгуулах

Харилцааны зөрчил, ажил амьдралын тэнцвэргүй байдлаас үүссэн стресс , ажлын байран дахь стрессээ тайлахын тулд мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө болон стрессээ шалгах тестийг Сөүл Глобал төв дээр Солонгос хэл болон Англи хэлээр явуулж байна. Өдөр тутмын амьдралд болон ажил дээрх харилцааны зөрчил, ажлын ачаалал зэргээс болон сэтгэлийн зовууртай байгаа бол HRV тестийг өгч мэргэжлийн зөвлөгчөөс сэтгэл зүйн зөвлөгөө авч болно.

□ Товч танилцуулга

  • ○ Огноо : Долоо хоног бүрийн Пүрэв гариг 10:00 ~ 12:00(2 удаа)
  • ○ Хамрагдах иргэн : Гадаад иргэд
  • ○ Байршил : Сөүл Глобал төвийн 5 давхарт Зөвлөгөө өгөх өрөө
  • ○ Зөвлөгөө өгөх хэл : Англи, Солонгос хэл
  • ○ Бүртгэх арга : Урьдчилан цаг авах ☎02-2075-4180

□ Дэлгэрэнгүй хуваарь

  • ○ Зөвлөгөө авах арга : Урьдчилан цаг авах (1 хүн 3удаа авах боломжтой)
  • ○ Зөвлөгөө өгөх тоо : 1өдөрт 2 удаа (1удаад нь 60минут )
ОгнооЗөвлөгөө Авах цагЗөвлөгөө өгөх агуулгаСэтгэл зүйч
Долоо хоног бүрийн Пүрэв гариг 10:00~12:001 удаа (60минут)Харилцааны зөрчил, ажил амьдралын тэнцвэргүй байдлаас үүссэн стресс , ажлын байран дахь стресс г.мэтКим Мин Жон (EAPхолбооны сэтгэл зүйч)

※ Зүрхны цохилтны долгионоор (HRV) стресс болон цусны эргэлтийг хэмжэж үзэх боломжтой.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
77 БНСУ-д оршин суугаа эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх нь file МИX 2017.01.30 1266
76 Солонгосын ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцрууллааа МИX 2017.03.10 1293
75 2016 оны 2-р улирлын Явуулын Солонгос хэлний сургалтын бүртгэл(Хэ Хуа хороонд) МИX 2016.08.10 1296
74 “ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г үзүүлэхээр болсон байна. [1] file МИX 2019.03.26 1296
73 эм худалддаг автомат машин бий болно file МИX 2016.05.19 1306
72 Өмнөд Солонгосчууд шинэ жилийн баяраа тэмцэлтэй хамтатган тэмдэглэв file МИX 2017.01.01 1307
71 “Samsung” группын өв залгамжлагчийг баривчлахгүй file МИX 2017.01.19 1321
70 “СМОХ НАМРЫН БАЯР-2016” спорт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа file МИX 2016.11.30 1322
69 Солонгос улсын тогтолцоонд орсон зарим өөрчлөлтүүд МИX 2017.01.16 1355
68 7 дугаар сарын Жолооны шалгалт болон Зам тээврийн аюулгүйн сургалт file МИX 2016.06.29 1357
67 10 дугаар сарын Гадаад Иргэдийн Үзэсгэлэн Худалдаа file МИX 2016.10.12 1361
66 Пак Гын Хэгийн номны монгол хувилбарыг дахин хэвлэжээ file МИX 2016.07.17 1369
65 Амьтан дээр гоо сайхны бүтээгдэхүүн туршвал 1 сая воноор торгоно file МИX 2016.11.28 1369
64 Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ file МИX 2016.05.03 1382
63 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-д эрүүгийн хэрэг үүсгэж, түр саатуулах байранд хорьжээ file МИX 2017.03.31 1382
62 Орчлонгийн бүх сайхан бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе ээ file МИX 2017.03.08 1388
61 Хамгийн их “уудаг” орнуудын жагсаалтыг Өмнөд Солонгос тэргүүлжээ МИX 2016.08.07 1391
60 БНСУ-н Гёнги дүүргээс Сөүл хүртэл 2 давхар автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэн. file МИX 2016.08.21 1394
59 Энэ сарын 26-нд шилжих шөнө цаг ухарна МИX 2016.09.11 1394
58 Бизнес Солонгос хэлний ангийн бүртгэл МИX 2016.05.03 1401