메뉴 건너뛰기
2016.07.20 19:03
МИX Уншсан:1620
Гадаад иргэдийн бизнесийн сургууль
Сөүл Глобал төвөөс шинэ хүсэл мөрөөдлийнхөө төлөө бизнес санаачлагч нарт зориулсан бизнесийн сургалтын хөтөлбөрийн 4 дэх удаагийн сургалтанд суралцах хүмүүсийг бүртгэж байна. “Гадаад иргэдийн бизнесийн сургууль” нь Сөүл Глобал төвийн гол төлөөлөл болсон бизнесийн сургалтын хөтөлбөр бөгөөд, бизнесээ эхлээд амжилттай удирдаж, хэрэгжүүлэхийн тулд бодит тус болох янз бүрийн хичээлээс бүрдсэн юм. Бизнесийн мэрэгжилтнүүдтэй танилцах төдийгүй бизнес эхлэхээр төлөвлөж буй бусад сонсогч нартай ч нетворк үүсгэх боломжтой. Та бүхэн яг одоо бүртгүүлнэ үү.
◈ Сургалтын товч танилцуулга
◈ Бүртгүүлэх арга
※Дээрх хөтөлбөр нь тодорхой нөхцөл шалтгааны улмаас өөрчлөгдөж болно
◈ Нэмэлт мэдээллийг
Cөүл Глобал төвийн зөвлөгөө өгөх үйлчилгээний танилцуулага
1. Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ
Сөүл Глобал төв нь ажлын өдрөөр төвийг зорин ирэх боломжгүй гадаад иргэдэд зориулан амралтын өдөр бүр Сөүл хотын гадаад иргэд ихээр зорчидог бүсүүдэд очиж үнэ төлбөргүй зөвлөгөө өгч үйлчилж байна. Сөүлд товхинон суурьшихад шаардлагатай суурь мэдээллээс эхлээд хөдөлмөр, хууль , визний тухай зөвлөгөө, даатгал болон мөн хэлний бэрхшээл үүсч буй иргэд нь 7-р сарын явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээний хуваарийг шалган тус үйлчилгээгээр үйлчилүүлнэ үү.
◈ Явуулын зөвлөгөөний 7-р сарын хуваарь
※ Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээтэй холбоотой асууж сонирхох зүйл байвал
Сөүл Глобал төвөөс лавлана уу.
Утас (02)2075-4180 / мэйл хаяг: hotline@seoul.go.kr
2. КВ Күкмин банкны санхүүгийн зөвлөгөө
Сөүл Глобал төв болон КВ Күкмин банкнаас хамтран гадаад иргэдийн банк санхүүгийн зөвлөгөө өгөх хамтын ажиллагааны гэрээг байгуулж 5 дугаар сарын 16 наас эхлэн Сөүл Глобал төвийн байрны 5 давхарт албан ёсоор санхүүгийн зөвлөгөө өгч эхэллээ. Энэхүү зөвлөгөөгөөр гадаад иргэдэд тулгардаг хамгийн бэрхшээлтэй асуудал болох санхүүгийн үйлчилгээний тухай тайлбарлан зөвлөгөө өгч байна.
Лавлах утас : КВ Күкмин банк Сөүл Глобал төв (Tel. 02-2075-4157)
3. Сэтгэл зүйн зөвлөгөө болон Стрессээ шалгуулах
Харилцааны зөрчил, ажил амьдралын тэнцвэргүй байдлаас үүссэн стресс , ажлын байран дахь стрессээ тайлахын тулд мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө болон стрессээ шалгах тестийг Сөүл Глобал төв дээр Солонгос хэл болон Англи хэлээр явуулж байна. Өдөр тутмын амьдралд болон ажил дээрх харилцааны зөрчил, ажлын ачаалал зэргээс болон сэтгэлийн зовууртай байгаа бол HRV тестийг өгч мэргэжлийн зөвлөгчөөс сэтгэл зүйн зөвлөгөө авч болно.
□ Товч танилцуулга
□ Дэлгэрэнгүй хуваарь
※ Зүрхны цохилтны долгионоор (HRV) стресс болон цусны эргэлтийг хэмжэж үзэх боломжтой.
http://krmongolian.net/xe/seoul/39176/aba/trackback
New Window
Selected Symbols