메뉴 건너뛰기


БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд гадаадаас ажилчин авах сонгон шалгаруулалтын бүртгэлийг зохион байгуулах тухай зарлал 

Нэг. Тавигдах шаардлага: 

- Монгол Улсын иргэн байх; 

-18-аас 39 настай байх (1978 оны 3 дугаар сарын 8-аас 2000 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн хооронд төрсөн байх) ; 

- Хорих ялтай эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх; 

- БНСУ-аас албадан гаргагдаж байсан, тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх; 

- Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх; 

- Өнгө ялгах чадвартай байх (нурууны диск, гарын хуруу дутуу 

тохиолдолд СХТТШ-д орж, тэнцэж болох хэдий ч 2 дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасагдахыг анхаарна уу) 

hanmon.png

- Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 

5- аас дээш жил ажиллаагүй байх; 

Жич: Бүртгүүлэгч бүртгэлийн анкет бөглөхдөө дэд салбар (аж үйлдвэр : 1.угсрах 2. хэмжих 3. холбох) хэсгээс аль нэгийг заавал сонгоно. Мөн 1 хүн 1 бүртгэлийн анкет бөглөхийг анхаарна уу. 

Хоёр. СХТТШ -ын бүртгэл хугацаа: 

2018 оны 3 дугаар сарын 5-7-ны хооронд ажлын 3 өдөр 08.30-12.30, 13.30-17.30 цагийн хооронд орон даяар аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдийн тогтоосон байранд бүртгэл явагдана. 

Бүртгүүлэгч нь өөрийн биеэр ирж бүртгэл хийлгэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 

1. Бүртгэлийн анкет (анкетыг бүртгэл хийх газарт олгоно. Анкет дээр бүртгэлийн дугаар хэвлэгдсэн байх тул 1 хүнд 1 анкет өгөх буюу засвар хийх тохиолдолд штрихээр засч өгнө.) 

2. Гадаад паспорт эсвэл (иргэний үнэмлэх)-ийн 1 хувь хуулбарын хамт 

(Бүртгэлийн анкет дээр паспортын хуулбарыг наана. Боломжтой бол нэрийг англиар бичсэн иргэний үнэмлэхийг наана уу. СХТТШ-ын бүртгэлийн анкет дээр байгаа хувийн мэдээлэл паспортаас өчүүхэн зөрсөн тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрэх боломжгүй бөгөөд бүртгүүлэгч иргэний өөрийн хариуцлага учраас бүртгэлээс өмнө гадаад паспорт гаргуулж авахыг анхаарна уу. бүртгэлийн анкет дээр байгаа англи овог нэр, төрсөн он сар өдөр, хүйс, цээж зураг зэрэг нь дараа тухайн иргэнийг Солонгост ажилд зуучлахад ашиглагдах бөгөөд өөрчилж солих боломжгүй.) 

3. Гадаад паспортын зураг (хэмжээ 3,5*4,5см), 2 хувь ( сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх. Шаардлага хангаагүй зураг наасан тохиолдолд шалгалтанд орох боломжгүй болно.) 

4. Бүртгэлийн хураамж : 24 ам.доллар 

(24 ам.долларыг зөвхөн бүртгэл хийж буй газрын заасан Төрийн банкны салбар дахь 102100514449 тоот дансанд тушаах бөгөөд бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлуулах зайлшгүй шаардлага гарвал бүртгэлийн хугацаанд багтаж цуцлуулан хураамжийг буцаан авах боломжтой.) 

5. Мэргэжлийн чадварын үнэлгээг гэрчлэх баримт материал 

Бүртгүүлэгч нь аж үйлдвэрийн салбарт 1 жилээс дээш хугацаанд ажилласан, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-д 120-иос дээш цагийн сургалтад хамрагдсаныг гэрчилсэн үнэмлэх, гэрчилгээ, тодорхойлолттойг ирүүлэх. 

Жич: Бүртгүүлэгч бүрт уг шаардлага тавигдахгүй бөгөөд зөвхөн энэ чиглэлээр мэргэшил эзэмшсэн этгээдэд хамааралтай. 

АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ ХУУДСУУД: 

1. ХХҮЕГ-ын цахим хуудас (www.hudulmur-halamj.gov.mn) 

2. БНСУ-ын АҮХНХЭГ-ын төлөөлөгчийн газрын цахим хуудас (www.monkor.net) 

3. ХЭЗОТ-ын СХТТШ-ын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr) 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГ АГЕНТЛАГ 

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
77 Та татвараа төлсөн үү?! Виз сунгуулахад бас нэгэн анхаарах зүйл нэмэгдлээ!!! file МИX 2017.11.20 2062
76 Экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн аав Пак Жонг Хи-д зориулсан хөшөө бэлэн болжээ file МИX 2017.11.13 1565
75 БНСУ дах монгол иргэдийн тоон үзүүлэлт 2017оны 8сарын байдлаар: file МИX 2017.10.24 3460
74 Seoul fashion week S/S 2017.10.17-10.21 file МИX 2017.10.24 1102
73 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 22 дахь удаагийн шүүх өнөөдөр эхэлжээ file МИX 2017.06.22 5656
72 тав хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 100.000 вон олгохоор болжээ file МИX 2017.06.17 3512
71 Ерөнхийлөгчид нэр дэвшигч дугуйгаар сонгуулийн сурталчилгаагаа хийж байна file МИX 2017.04.27 11899
70 Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file МИX 2017.04.07 2383
69 Зуныхаа амралтыг Монголдоо өнгөрүүлзгээе file МИX 2017.04.03 6847
68 ХИЙСЭН ХЭРЭГТЭЭ ЭЗЭН БОЛОХ ЁС ЗҮЙ file МИX 2017.04.03 5012
67 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-д эрүүгийн хэрэг үүсгэж, түр саатуулах байранд хорьжээ file МИX 2017.03.31 1382
66 Гадаад иргэдэд зориулсан тэтгэврийн даатгал file МИX 2017.03.15 1475
65 СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file МИX 2017.03.12 2511
64 Пак Гын Хэгийн эмгэнэлт түүх үргэлжилсээр file МИX 2017.03.11 1439
63 Солонгосын ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцрууллааа МИX 2017.03.10 1293
62 Орчлонгийн бүх сайхан бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе ээ file МИX 2017.03.08 1388
61 3.1 file МИX 2017.03.01 1789
60 БНСУ-ын цагдаа нар гадаадын иргэдийн мэдээллийг гар утсаараа шалгаж, түр саатуулах эрхтэй болжээ file МИX 2017.02.13 5822
59 Монгол, Хятадын агаарын бохирдол Солонгосын хойгт хүрч байна file МИX 2017.02.08 1543
58 БНСУ-д оршин суугаа эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх нь file МИX 2017.01.30 1266