메뉴 건너뛰기


БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд гадаадаас ажилчин авах сонгон шалгаруулалтын бүртгэлийг зохион байгуулах тухай зарлал 

Нэг. Тавигдах шаардлага: 

- Монгол Улсын иргэн байх; 

-18-аас 39 настай байх (1978 оны 3 дугаар сарын 8-аас 2000 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн хооронд төрсөн байх) ; 

- Хорих ялтай эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх; 

- БНСУ-аас албадан гаргагдаж байсан, тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх; 

- Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх; 

- Өнгө ялгах чадвартай байх (нурууны диск, гарын хуруу дутуу 

тохиолдолд СХТТШ-д орж, тэнцэж болох хэдий ч 2 дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасагдахыг анхаарна уу) 

hanmon.png

- Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 

5- аас дээш жил ажиллаагүй байх; 

Жич: Бүртгүүлэгч бүртгэлийн анкет бөглөхдөө дэд салбар (аж үйлдвэр : 1.угсрах 2. хэмжих 3. холбох) хэсгээс аль нэгийг заавал сонгоно. Мөн 1 хүн 1 бүртгэлийн анкет бөглөхийг анхаарна уу. 

Хоёр. СХТТШ -ын бүртгэл хугацаа: 

2018 оны 3 дугаар сарын 5-7-ны хооронд ажлын 3 өдөр 08.30-12.30, 13.30-17.30 цагийн хооронд орон даяар аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдийн тогтоосон байранд бүртгэл явагдана. 

Бүртгүүлэгч нь өөрийн биеэр ирж бүртгэл хийлгэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 

1. Бүртгэлийн анкет (анкетыг бүртгэл хийх газарт олгоно. Анкет дээр бүртгэлийн дугаар хэвлэгдсэн байх тул 1 хүнд 1 анкет өгөх буюу засвар хийх тохиолдолд штрихээр засч өгнө.) 

2. Гадаад паспорт эсвэл (иргэний үнэмлэх)-ийн 1 хувь хуулбарын хамт 

(Бүртгэлийн анкет дээр паспортын хуулбарыг наана. Боломжтой бол нэрийг англиар бичсэн иргэний үнэмлэхийг наана уу. СХТТШ-ын бүртгэлийн анкет дээр байгаа хувийн мэдээлэл паспортаас өчүүхэн зөрсөн тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрэх боломжгүй бөгөөд бүртгүүлэгч иргэний өөрийн хариуцлага учраас бүртгэлээс өмнө гадаад паспорт гаргуулж авахыг анхаарна уу. бүртгэлийн анкет дээр байгаа англи овог нэр, төрсөн он сар өдөр, хүйс, цээж зураг зэрэг нь дараа тухайн иргэнийг Солонгост ажилд зуучлахад ашиглагдах бөгөөд өөрчилж солих боломжгүй.) 

3. Гадаад паспортын зураг (хэмжээ 3,5*4,5см), 2 хувь ( сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх. Шаардлага хангаагүй зураг наасан тохиолдолд шалгалтанд орох боломжгүй болно.) 

4. Бүртгэлийн хураамж : 24 ам.доллар 

(24 ам.долларыг зөвхөн бүртгэл хийж буй газрын заасан Төрийн банкны салбар дахь 102100514449 тоот дансанд тушаах бөгөөд бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлуулах зайлшгүй шаардлага гарвал бүртгэлийн хугацаанд багтаж цуцлуулан хураамжийг буцаан авах боломжтой.) 

5. Мэргэжлийн чадварын үнэлгээг гэрчлэх баримт материал 

Бүртгүүлэгч нь аж үйлдвэрийн салбарт 1 жилээс дээш хугацаанд ажилласан, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-д 120-иос дээш цагийн сургалтад хамрагдсаныг гэрчилсэн үнэмлэх, гэрчилгээ, тодорхойлолттойг ирүүлэх. 

Жич: Бүртгүүлэгч бүрт уг шаардлага тавигдахгүй бөгөөд зөвхөн энэ чиглэлээр мэргэшил эзэмшсэн этгээдэд хамааралтай. 

АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ ХУУДСУУД: 

1. ХХҮЕГ-ын цахим хуудас (www.hudulmur-halamj.gov.mn) 

2. БНСУ-ын АҮХНХЭГ-ын төлөөлөгчийн газрын цахим хуудас (www.monkor.net) 

3. ХЭЗОТ-ын СХТТШ-ын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr) 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГ АГЕНТЛАГ 

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
97 Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. file МИX 2018.03.08 2613
96 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЙД СОЛОНГОС РУУ 2 ТУСГАЙ ЭЛЧЭЭ ИЛГЭЭНЭ МИX 2018.03.05 769
» БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд гадаадаас ажилчин авах сонгон шалгаруулалтын бүртгэлийг зохион байгуулах тухай зарлал file МИX 2018.03.02 862
94 Валентины баяр нь жил бүрийн 2 сарын 14-нд болдог. file МИX 2018.02.14 779
93 Солонгос үндэстэний уламжлалт баяр. Цагаан сар МИX 2018.02.14 1615
92 2018оны Гадаад иргэн жолооны дүрэмийн шалгалтанд бэлтгэх сургалт МИX 2018.02.14 1013
91 УМАРД СОЛОНГОСЫН ДЭЭД ТҮВШНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИД НУТАГ БУЦЖЭЭ file МИX 2018.02.12 903
90 "Mongolian Weekend School" сургуулийн салбар "Сүвон" хотноо нээгдэхээр боллоо. file МИX 2018.02.05 1147
89 Монгол-БНСУ хооронд шийдвэрлэгдсэн 16 асуудал file МИX 2018.01.18 952
88 Eренхий сайд У. Хvрэлсvх Мёнжи эмнэлэгээр орж тус эмнэлэгт эмчлvvлж буй монгол иргэдтэй уулзав. file МИX 2018.01.17 801
87 Монгол, Солонгос иргэд визгүй зорчдог болох, Азийн супер сүлжээ төслүүдэд хамтран ажиллах талаар ярилцлаа file МИX 2018.01.17 1251
86 "2017 онд Монголчууд сайн ажилласан тул БНСУ гэрээт ажиллагсдын тоог нэмэгдүүлнэ" file МИX 2018.01.17 857
85 “Mongolian Weekend School” 3 дахь элсэлтээ авч байна. file МИX 2018.01.12 730
84 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. file МИX 2018.01.09 719
83 ХОЁР СОЛОНГОС ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ МИX 2018.01.09 762
82 ХОЁР СОЛОНГОСЫН МАРГААШИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОХ ТӨЛӨӨЛӨГЧИД ТОМИЛОГДЖЭЭ МИX 2018.01.08 819
81 Эрүүл мэндийн даатгалын 2018 оны шимтгэлийн хувийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ file МИX 2018.01.07 847
80 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file МИX 2018.01.02 7365
79 ГИННЕСИЙН НОМОНД БИЧИГДЭХЭЭР БОЛЛОО file МИX 2017.12.11 1041
78 서울시외국인대표자회의 2017.12.14 file МИX 2017.12.11 1219