메뉴 건너뛰기


Зураг
Хоёр Солонгосын харилцааг сайжруулах хийгээд ХОЙД Солонгос болон АНУ хоорондын яриа хэлэлцээг бэхжүүлэх зорилгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2 тусгай элчээ Умард Солонгос руу илгээнэ хэмээн Өмнөд Солонгосын төрийн тэргүүний туслах мэдэгдсэн тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.

Түүний мэдээлснээр, Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Чон Ый Ён болон Үндэсний тагнуулын албаны захирал Со Хун нар Умард Солонгост 2 өдрийн айлчлал хийх аж. Түүнчлэн Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улс орноо нэгтгэх яамны орлогч сайд Чун Хэ Сун, ерөнхийлөгчийн тамгын газрын албан тушаалтан Юн Кун Ян болон Үндэсний тагнуулын албаны өндөр албан тушаалтан Ким Сан Гюн нар багтжээ.

Айлчлалын үеэр Өмнөд Солонгосын төлөөлөгчид тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ины захидлыг Умард Солонгосын удирдагчид дамжуулж, хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалт хийх тухай Ким Жөн Уны саналыг хэлэлцэх төлөвтэй байна.

Ёнхап агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын тусгай элчүүд Умард Солонгост айлчилсны дараа айлчлалынхаа үр дүнг хэлэлцэхээр АНУ-д богино хугацааны айлчлал хийх аж.

Өнгөрсөн пүрэв гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамптай утсаар ярихдаа Умард Солонгост тусгай элчээ илгээх бодолтой байгаагаа  мэдэгдсэн билээ. “Яриа хэлэлцээний үндсэн асуудлууд нь Умард Солонгосыг пуужингийн болон цөмийн хөтөлбөөрөөс нь татгалзуулах явдал юм хэмээн” талууд батлан хэлсэн юм.
 
Э.Аянзаяа
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
99 세계 청소년들과 교류하고 꿈과 역량을 키우자 file МИX 2018.03.30 376
98 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН И МЁН БАК БАЙЦААЛТ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗЖЭЭ МИX 2018.03.26 457
97 Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. file МИX 2018.03.08 395
» ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЙД СОЛОНГОС РУУ 2 ТУСГАЙ ЭЛЧЭЭ ИЛГЭЭНЭ МИX 2018.03.05 510
95 БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд гадаадаас ажилчин авах сонгон шалгаруулалтын бүртгэлийг зохион байгуулах тухай зарлал file МИX 2018.03.02 601
94 Валентины баяр нь жил бүрийн 2 сарын 14-нд болдог. file МИX 2018.02.14 474
93 Солонгос үндэстэний уламжлалт баяр. Цагаан сар МИX 2018.02.14 496
92 2018оны Гадаад иргэн жолооны дүрэмийн шалгалтанд бэлтгэх сургалт МИX 2018.02.14 714
91 УМАРД СОЛОНГОСЫН ДЭЭД ТҮВШНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИД НУТАГ БУЦЖЭЭ file МИX 2018.02.12 605
90 "Mongolian Weekend School" сургуулийн салбар "Сүвон" хотноо нээгдэхээр боллоо. file МИX 2018.02.05 760
89 Монгол-БНСУ хооронд шийдвэрлэгдсэн 16 асуудал file МИX 2018.01.18 698
88 Eренхий сайд У. Хvрэлсvх Мёнжи эмнэлэгээр орж тус эмнэлэгт эмчлvvлж буй монгол иргэдтэй уулзав. file МИX 2018.01.17 558
87 Монгол, Солонгос иргэд визгүй зорчдог болох, Азийн супер сүлжээ төслүүдэд хамтран ажиллах талаар ярилцлаа file МИX 2018.01.17 1030
86 "2017 онд Монголчууд сайн ажилласан тул БНСУ гэрээт ажиллагсдын тоог нэмэгдүүлнэ" file МИX 2018.01.17 582
85 “Mongolian Weekend School” 3 дахь элсэлтээ авч байна. file МИX 2018.01.12 514
84 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. file МИX 2018.01.09 520
83 ХОЁР СОЛОНГОС ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ МИX 2018.01.09 541
82 ХОЁР СОЛОНГОСЫН МАРГААШИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОХ ТӨЛӨӨЛӨГЧИД ТОМИЛОГДЖЭЭ МИX 2018.01.08 506
81 Эрүүл мэндийн даатгалын 2018 оны шимтгэлийн хувийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ file МИX 2018.01.07 589
80 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file МИX 2018.01.02 6570