메뉴 건너뛰기


Зураг
Хоёр Солонгосын харилцааг сайжруулах хийгээд ХОЙД Солонгос болон АНУ хоорондын яриа хэлэлцээг бэхжүүлэх зорилгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2 тусгай элчээ Умард Солонгос руу илгээнэ хэмээн Өмнөд Солонгосын төрийн тэргүүний туслах мэдэгдсэн тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.

Түүний мэдээлснээр, Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Чон Ый Ён болон Үндэсний тагнуулын албаны захирал Со Хун нар Умард Солонгост 2 өдрийн айлчлал хийх аж. Түүнчлэн Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улс орноо нэгтгэх яамны орлогч сайд Чун Хэ Сун, ерөнхийлөгчийн тамгын газрын албан тушаалтан Юн Кун Ян болон Үндэсний тагнуулын албаны өндөр албан тушаалтан Ким Сан Гюн нар багтжээ.

Айлчлалын үеэр Өмнөд Солонгосын төлөөлөгчид тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ины захидлыг Умард Солонгосын удирдагчид дамжуулж, хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалт хийх тухай Ким Жөн Уны саналыг хэлэлцэх төлөвтэй байна.

Ёнхап агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын тусгай элчүүд Умард Солонгост айлчилсны дараа айлчлалынхаа үр дүнг хэлэлцэхээр АНУ-д богино хугацааны айлчлал хийх аж.

Өнгөрсөн пүрэв гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамптай утсаар ярихдаа Умард Солонгост тусгай элчээ илгээх бодолтой байгаагаа  мэдэгдсэн билээ. “Яриа хэлэлцээний үндсэн асуудлууд нь Умард Солонгосыг пуужингийн болон цөмийн хөтөлбөөрөөс нь татгалзуулах явдал юм хэмээн” талууд батлан хэлсэн юм.
 
Э.Аянзаяа
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
97 3.1 file МИX 2017.03.01 1789
96 Орчлонгийн бүх сайхан бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе ээ file МИX 2017.03.08 1388
95 Солонгосын ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцрууллааа МИX 2017.03.10 1293
94 Пак Гын Хэгийн эмгэнэлт түүх үргэлжилсээр file МИX 2017.03.11 1439
93 СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file МИX 2017.03.12 2511
92 Гадаад иргэдэд зориулсан тэтгэврийн даатгал file МИX 2017.03.15 1475
91 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-д эрүүгийн хэрэг үүсгэж, түр саатуулах байранд хорьжээ file МИX 2017.03.31 1382
90 ХИЙСЭН ХЭРЭГТЭЭ ЭЗЭН БОЛОХ ЁС ЗҮЙ file МИX 2017.04.03 5012
89 Зуныхаа амралтыг Монголдоо өнгөрүүлзгээе file МИX 2017.04.03 6847
88 Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file МИX 2017.04.07 2383
87 Ерөнхийлөгчид нэр дэвшигч дугуйгаар сонгуулийн сурталчилгаагаа хийж байна file МИX 2017.04.27 11899
86 тав хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 100.000 вон олгохоор болжээ file МИX 2017.06.17 3512
85 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 22 дахь удаагийн шүүх өнөөдөр эхэлжээ file МИX 2017.06.22 5656
84 Seoul fashion week S/S 2017.10.17-10.21 file МИX 2017.10.24 1102
83 БНСУ дах монгол иргэдийн тоон үзүүлэлт 2017оны 8сарын байдлаар: file МИX 2017.10.24 3460
82 Экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн аав Пак Жонг Хи-д зориулсан хөшөө бэлэн болжээ file МИX 2017.11.13 1565
81 Та татвараа төлсөн үү?! Виз сунгуулахад бас нэгэн анхаарах зүйл нэмэгдлээ!!! file МИX 2017.11.20 2062
80 서울시외국인대표자회의 2017.12.14 file МИX 2017.12.11 1217
79 ГИННЕСИЙН НОМОНД БИЧИГДЭХЭЭР БОЛЛОО file МИX 2017.12.11 1038
78 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file МИX 2018.01.02 7361