TWITTER АНХ УДАА АШИГТАЙ АЖИЛЛАЛАА
2018.02.12 09:37
Астана. /КАЗИНФОРМ/. Байгуулагдсан цагаасаа хойш 12 жилийн хугацаанд Twitter анх удаа цэвэр ашигтай ажиллажээ. Нийгмийн сүлжээний хэрэгслүүдийн нэг хэлбэр болох Twitter нь 2016 онд 167 сая ам.долларын алдагдалтай ажилласан бол 2017 оны дөрөвдүгээр улиралд 91.1 сая ам.долларын ашиг олсон байна. Twitter-ийн өнгөрөгч жилийн үйл ажиллагааны тайланд ийнхүү дурдсаныг ТАСС агентлаг мэдээлэв.
Тwitter компанийн тус улирлын орлого нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал 2%-иар өсөж 732 сая ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс зар сурталчилгаанаас олсон орлого 1%-иар өсөж 644 сая ам.доллар, бусад орлого 10%-иар өсөж 87 сая ам.доллар болсон байна.
2017 оны дөрөвдүгээр улиралд Twitter нь 330 сая хэрэглэгчтэй болж, хэрэглэгчдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 4%-иар өсчээ.
Нягтлан бодох бүртгэлийн ерөнхий зарчмаар хийсэн тооцооллоор Twitter-ийн 2017 оны нийт алдагдал 108 сая ам.долларт хүрсэн нь 2016 оныхоос дөрөв дахин буурсан үзүүлэлт ба орлого нь 2,4 тэрбум долларт хүрсэн нь 3%-иар буурсныг илтгэж байна.
Пүрэв гарагийн арилжааны мэдээллээс үзэхэд, тухайн өдөр тайлангаа нийтэд ил болгосноос хойш Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Twitter-ийн хувьцаа 26%-иар өсчээ. Twitter-ийн тухайн жилийн зах зээлийн үнэлгээ 44%-иар өсөж 18.75 тэрбум ам.доллар болсон байна.

Б.Амарсайхан
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
9 | “Galaxy Note 7”Шинэчлэн сайжруулсан -г дэлхийн зах зээлд гаргана | МИX | 2017.03.28 | 4380 |
8 | Солонгос Улс 2019 он гэхэд бүх нийтээрээ интернэтийн 5G хурдыг хэрэглэх ажээ [1] | МИX | 2017.06.22 | 11347 |
7 | "Google Korea" компанийг Өмнөд Солонгос улсын засгийн газраас олгосон 1 сая 200 мянган воны санхүүжилтийн зарцуулалтыг ил болгохыг шаарджээ | МИX | 2017.11.13 | 1770 |
6 | Өмнөд Солонгос улс нь 2019 онд бүх нийтээрээ 5G интернэт хэрэглэдэг дэлхийн анхны орон болох гэж байгаа билээ. | МИX | 2017.11.20 | 2849 |
» | TWITTER АНХ УДАА АШИГТАЙ АЖИЛЛАЛАА | МИX | 2018.02.12 | 1135 |
4 | Самсунг “хагардаггүй” OLED дэлгэцэндээ сертификат авлаа | МИX | 2018.08.07 | 344 |
3 | Самсунг эвхдэг гар утсаа хоёр сарын дараа танилцуулна гэлээ | МИX | 2018.09.11 | 445 |
2 | Самсунг компани Galaxy S10 загварынхаа хэд хэдэн хувилбарыг танилцууллаа | МИX | 2019.02.22 | 99 |
1 | Samsung анхны “5G” ухаалаг гар утсаа худалдаанд гаргана | МИX | 2019.04.01 | 82 |